Нийслэл

Х.Нямбаатар: Хотод машин уная гэвэл зогсоолын төлбөр төлдөг соёлд суралцах хэрэгтэй

Нийслэлээс “Зогсоол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр мэдэгдсэн бөгөөд хотын хүн амын нягтшил ихсэхийн хэрээр зогсоолын хүрэлцээ бидний өдөр тутмын томоохон асуудлын нэг болоод байна. Хуучин нийгмийн үед баригдсан хотхон, хорооллуудад далд зогсоол гэж байхгүй. Гадна талбайд төлөвлөсөн хэдхэн зогсоол нь хаанаа ч хүрдэггүй. Шинээр ашиглалтад орж байгаа байр хотхонууд ч мөн ялгаагүй шахуу байна" гэв.

Мөн "Үүнээс болоод хот маань хүнд биш машинд зориулсан хот болж хувирлаа. Хотхон, хорооллын дундах замуудын хашлага давуулж машинаа тавьдаг, тэргэнцэртэй иргэд, хүүхдийн тэрэг түрсэн хүн байтугай хажуугаар нь зүгээр зөрөхөд ч төвөгтэй нөхцөл байдал хаа сайгүй. Худалдаа үйлчилгээний байгууллагууд хүртэл зогсоолгүйн улмаас худалдаачид өөрсдөө өглөө зогсоолдоо машинаа байрлуулаад орой гардаг. 3, 4-р хороолол, Хүүхдийн 100 орчмын үйлчилгээний байгууллагуудын зогсоолын сэлгэлт маш муу.

Энэ мөн л бидний төлөвлөлтийн алдаа. Авто машины өсөлтийг тооцоогүйн уршиг. Дээрх нөхцөл байдлаас үүдээд гадна тохижилт, ногоон байгууламж, амрах салхилах талбай байтугай эвтэйхэн алхах явган зам барихад ч хүндрэлтэй байна. Тиймээс боломжит зай, талбайг судалж, далд зогсоол байгуулах ажлыг эрчимжүүлнэ. Ингэж байж гэрийнхээ гадаа машин дундуур сүлждэг биш аажуу тайван явган замаар алхдаг, ногоон байгууламжтай орчинд амраад суудаг орчин бүрдүүлнэ.

Урт цагааны буурин дээр 200 машины далд зогсоол 7-р сарын 1-нээс ашиглалтад орно. Энэ зогсоол ашиглалтад орсноос хойш ЧГД-ийн ЗДТГ, Тээврийн цагдаагийн газар тэр орчимд нэг ч машиныг замын хашлага давуулах болох нэгдүгээр эгнээнд зогсоохгүй. Журамлаж цэгцлэх ажлуудыг явуулна. 

Машин унаж яваа хүмүүс зогсоолын төлбөрөө төлж, хөдөлгөөнд соёлтой оролцох ёстой. Улаанбаатар хотын стандартад тавигдсан тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох ёстой. Хотод машин уная гэвэл зогсоолын төлбөр төлдөг соёлд суралцах хэрэгтэй" гэсэн юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жорлон боловсролтой гөлөг иргэдээ мөлжих л ухаан бодно УБ.т нийтийн эзэмшил.н т�##�бай бна уу..ашиглаж болох нүх сүв бүхэнд эрээн мод хатгаад л мөнгө нэхнэ үүнийгээ чи ялгаж с�##�гаач бас үхсэн ацны иргад.н баяр вэ..чи наадмөнгө чавчих өмхий санаа шун�##�аа татаач та нарын идэж ууж хулгайлдаг мөнгийн чинь жирийн иргэд татвар гдг боловсон дээрмээр чинь олж өгөх гэж өөрсдөө хагас өлөн амьдарч яваа эргүү хулгайч минь !!!!

Зочи
Зочи

Эхлээд зогсоолоо хүртээмжтэй байгуул Тэгээд наад соёлоо ярь

haha
haha

tuviin bairnii zogsooliig hucheer urguud ordog bolson bna lee orkuud.

Зочин
Зочин

Өчигдөр 2025.04.04 нд баруун 4 замын шилэн өндөрт сург�##�тад суугаад гарч ирэхэд 6.000 төгрөг нэхэж авав. Энэ байгууллагуудын зогсоолын ха�##�тыг авч хаямаар юм. Хэдэн хувийг авилг�##�д өгдөг болохоор энэ хашаа, ха�##�т нь байж байдаг биз.
Өндөр ширэнгэн барилга улам энд тэндгүй баригдсаар, байгаа жоохон т�##�байг хашиж зогсоол гэж хашсаар иргэд хохирч байна

Зочин
Зочин

2000к харамлаж байгаад ачуулаад байгаа биздээ

Зочин
Зочин

ХҮРТЭЭМЖТЭЙ ЗОГСООЛ ХААГУУР БАЙНА МЭДЭХ ХҮН БАЙНА УУ ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨД ЗОГСОХ ГЭСЭН ЗОГСООЛ ОЛДОХГҮЙ ЮМ
НЯМБААТАР БИД ХОЁРТ ЗААЖ ӨГӨӨЧ ...

1234
1234
Reply to  Зочин

Нямбаатарт хувьд нь зогсоол бий гэж хөрөнгө орлогондоо мэдүүлээ биздээ.бас 1,7тэр бум.цадахаа мэдэхгүй гөлөг юмаа.

Зочин
Зочин

Одоо л нэг зөв шийдэлүүд гарч бна хотын дарга зөв ауил хийж байгаа шүү ард түмэн минь

Зочин
Зочин

Жолооч нар ер нь соёлтой бай амиа л бодно тамхи татаж хогоо хаяхаа боль

Зочин
Зочин

ДАВРААСААР БАЙХ УУ ЧАМД АРД ТҮМЭН ИНГЭЭД ДАРЛУУЛЖ ДОРОМЖЛУУЛЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ ЮМ Л БОЛ ТОРГУУЛЬ ШИЙТГЭЛ ТАТВАР ХУРААМЖ НЭМНЭ АВИЛГАЛ ЦЭЦЭГЛҮҮЛЭГЧ МИНЬ САВРАА ТАТААРАЙ

Иргэн
Иргэн

Автомашины зогсоолгүй 30-40- давхар байшин барьж байгаа нь МАХН- комунист арга барил юм болвуу!!! Хоцрогдсон арга барилтай МАХН- хувхай коммунистууд УБ- сүйрүүлээ шүү!!!

Зочин
Зочин

Давхар зогсоолууд барих �######�шгүй шаардлагатай шүү Энэ т�##�аар ярихгүй байгаа нь сонин

1234
1234

Хувийн олон зогсоолынх нь төлбөр багадаад байгаа юм уу.

Иргэн
Иргэн

Зөв

Зочин
Зочин

зогсоолыг хүртээмжтэй болгоно гэж хэзээч байхгүй. төлбөртэй болгох нь хамгийн зөв шийдэл. дээрээс нь нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ байрлуулдагийг болиулах хэрэгтэй /байрлуулв�##� өндөр торгууль ногдуулаад ачдаг болох/. Үр дүнд нь мөнгөтэй нь гэхээсээ илүү хэрэгцээтэй нь машин хэрэглэдэг хэрэглээ, соёл буй болно.

Холбоотой мэдээ

Back to top button