СПОРТ

Демаркус Казинс: Баяртай гэж хэлэхгүйгээр дараа дахин уулзацгаая

Сагсан бөмбөгийн 30 дахь улирлын дээд лигт NBA-ийн дөрвөн удаагийн бүх одод, олимп, дэлхийн аварга Демаркус Казинс манай улсад ирсэн. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд Монголд ирж, "Сэлэнгэ бодонс" багийн бүрэлдэхүүнд багтаж, хэд хэдэн гайхалтай тоглолтыг үзүүллээ.

Түүнийг ирсэн өдрөөс эхлэж, ордон дүүрэн үзэгч, гал халуун тоглолтууд эхэлсэн. Монголын сагсан бөмбөгт үнэтэй хувь нэмэр оруулж, үнэнч фанатууддынхаа урмыг хугалаагүй.

Ийнхүү түүний монголын лиг дэх аялал дуусаж, сэтгэгдлээ илэрхийллээ.

Тэрбээр "Монголын сагсан бөмбөгийн үнэнч фэнүүд, тэр дундаа “Сэлэнгэ Бодонс” багийн дэмжигч та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хэдий Монголд өнгөрүүлсэн хугацаа маань богинохон байсан ч энэ хугацаа миний амьдралд мартагдашгүй дурсамж болж үлдлээ. Би хайртай спортоо тоглохоор ирсэн ч энэ газраас би хүсэл тэмүүлэл, бахархлаар дүүрэн ард түмэн, өвөрмөц соёл, үзэсгэлэнт байгаль гээд илүү гүн гүнзгий зүйлсийг мэдэрч, олж авлаа. Би Монголын гайхамшигт соёл, ард түмэн, Монгол Улсад дурласан. Та бүхний хайр, дэмжлэг надад үнэхээр их урам өгч, намайг гэр бүлийн нэгэн гишүүн мэт халуун сэтгэлээр хүлээн авсныг хэзээ ч мартахгүй.

Бодонс багийг төлөөлөн тоглох миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Талбайд гарах бүртээ та бүхний энэ спортод зориулж буй энерги, бахархал, урам зориг, хайр бүхнийг мэдэрч байсан. Энэ мэдрэмжүүдийг би хэзээ ч мартахгүй. Мөн дасгалжуулагчдаа болон багийнхаа бүх гишүүддээ талархал илэрхийлье.

Баяртай гэж хэлэхгүйгээр дараа дахин уулзацгаая.

Монгол Улс үргэлж миний зүрхэнд байх болно. Би Монгол Улсын талаар, та бүхний энд бий болгосон гайхалтай лигийг үргэлж бахархалтайгаар ярьсаар байх болно.

Дараа дахин уулзацгаая" гэжээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Tsolmon
Tsolmon

Thank you Cousins.

Зочин
Зочин

Thank you Cousins. Welcome back anytime broda. You don't realize how big influence and contribution you gave to us. Thanks again.

Холбоотой мэдээ

Back to top button