Нийгмийн

“Цагдаагийн байгууллага намайг гүтгэхийн тулд “Загдаагийн засгийн газар” гэдэг хуурамч хаяг нээсэн”

-Дөрвөн метр урт, 26-хан см өргөнтэй усны суваг дотор хүн хүчиндэж болдог юм уу-

 “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарыг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч 13:00 цаг хүртэл завсарлалаа. Тэрбээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзжээ.

Завсарлагааны үеэр Г.Загдаагаас зарим зүйлийг тодруулахад “Би 13.00 цаг хүртэл завсарлага авчихлаа. Хуралдааныг нээлттэй явуулмаар байна. Хохирогч талын өмгөөлөгчөөс өөр хүн алга. Надад зодуулсан гэж яриад байгаа цагдаа алга. Аль нь нотлох баримтгүй юмаар намайг гүтгээд байна.

Зарим хүн намайг хоригдоосой гэж хүсэж байгаа бололтой. Би хоригдохгүй. Хоригдох хэрэг хийгээгүй. Ямар ч буруу зүйл би хийгээгүй. Бусдад тусалж яваагийнхаа горыг би ингэж амсаж байна. Тэглээ гээд би болихгүй. Тусласаар байх болно. “Загдаагийн засгийн газар”, “Нохой Загдаа” гэдэг цахим хаягийг Цагдаагийн байгууллага нээсэн. Түүгээрээ намайг үргэлж гүтгэдэг. Би тэгж бодож байгаа. Хоёрдугаар сард гомдол гаргасан. Цагдаа нар өөрсдөө тэр хуудсанд юм нийтэлдэг. Загдааг хүчээр байхгүй болгох гэсэн, хэрэгтэн болгох гэсэн цагдаагийн байгууллагын явуулга. Ийм хяналтгүй төр гэж байх уу.

Дөрвөн метр урт, 26 см өргөнтэй усны суваг дотор хүн хүчиндэж болдог юм уу. Боломжгүй шүү дээ. Халиунаад бичлэг байгаа гэсэн. Худлаа, гүтгэлэг шүү дээ. Зурагтаар, хэвлэлийн хурал хийж байгаад зарласан биз дээ” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Sanaa
Sanaa
2020-11-09 16:18

Та өөрийнхөө болон эхнэрийнхээ барьдаг утасны болон интернет хэрглэдэг компаниасаа тухайн хугацаанд ашигласан АиПи (IP) хаягны жагса�##�тыг ав. Тэгээд тэр бичгээ фэисбүүкт өгөөд тэднээс тухайн хаяг руу энэ хаягаас оросн эсэхийг лавлах. Мөн өөрийн Загдаа гэдэг хүн нь би бөгөөд миний өмнөөс нэр (identity) хулгайлаад ийм хуурамч хаягаар мэдээлэл үүсгэсэн байна гэдгийг хэлж устгуулах ! тэрнээс өмнө тэр хаяг руу ямар хүмүүс ямар АиПи хаягаар мэдээлэл оруулсныг ш�##�гуулах лавлах хэрэгтэй. Шүүх дээр ч гэсэн та ийм баримт шаардах хэрэгтэй. Холбогдож буй хүн бүр ямар нэг АиПи хаягтай байдаг. Тэр хаяг нь таны хэрэглэдэг компаниудынхтай таарч байх ёстой. Энэ тухай мэдээллийг ганцхан Фэисбүүк өгч чадна. Хэрвээ таны хаяг бич бол тэд танд мэдээлэл өгөхөөс татг�##�заж болно. Тэгвэл та тэр бичгийг баримт болгож хавсаргах хэрэгтэй.

Zochin
Zochin
2020-12-15 01:45

shuuhin ng zarchim bi xezeech notlohdoogui notloh barimt gerch hereggee huleegeegui hergiig xezeech shuuheer oruulj shuuh hural hiideggui um iim nuhtsuld baivl hegiig butsaaj murdun baitsaaltand butsaadg ym tsagdaa prokoror hoer hergiig nuren guutsed huleelgecn notlocon nuhtsuld shuuh ruu ybuuldg

Холбоотой мэдээ

Back to top button