“Meta” платформынхоо аюулгүй байдлын талаарх нэхэмжлэлийг $18 тэрбумаар тохиролцож шийдэх болжээ
АНУ-ын мужууд “Meta” компанийг платформоо хүүхдүүдийг донтуулах зорилготой бүтээсэн гэж буруутгаж, энэ нь хүүхдүүдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн нэхэмжлэл гаргасан юм. Тус компани мужуудын гаргасан нэхэмжлэлийг ирэх арван жилийн хугацаанд 18 тэрбум ам.доллар төлөхөөр тохиролцож шийдвэрлэх болсон байна.
Нэхэмжлэлийг хамтран гаргасан мужуудийн нэг болох Колорадогийн Ерөнхий прокурор Фил Вайзер мэдэгдэл гаргахдаа “Энэ нэхэмжлэлийн гол зорилго нь хүүхдүүдээ хамгаалах байсан. Энэ тохиролцооноос авч буй төлбөр бидний хувьд маш утга учиртай. Шүүхийн шийдвэрээр тогтоон өгч магадгүй ямар ч торгуулиас өндөр дүнтэй” гэжээ. Тохиролцооны хүрээнд “Meta” платформдоо томоохон өөрчлөлт хийхгүй аж. Харин ирэх арван жилийн хугацаанд өсвөр насныхны Facebook, Instagram хэрэглээг өдөрт хоёр цагт хязгаарлаж, шөнө дундаас 06:00 цаг хүртэл хэрэглээг бүрэн хязгаарлахаар тохиролцжээ.
Энэ нэхэмжлэл сошиал медиагийн компаниудын эсрэг үүсээд буй мянга мянган өөр нэхэмжлэлийг шийдэхэд туслах загвар болж өгөх төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.