БНАСАУ сүүлийн зургаан жилд анхны удаа олон улсын марафон зохион байгууллаа

Хойд Солонгос сүүлийн зургаан жилийн хугацаанд анхны удаа Пёняны олон улсын марафоныг зохион ням гарагт /2025.04.06/ байгуулсан байна. Тус марафонд 200 орчим гадаад тамирчин оролцжээ. 1981 онд анх явагдсан тэрхүү марафоныг БНАСАУ-ын үүсгэн байгуулагч Ким Ир Сэний төрсөн өдрийг тохиолдуулж буюу дөрөвдүгээр сард жил бүр зохион байгуулж ирсэн юм.
Ням гарагт явагдсан уралдаанаас өмнө, хамгийн сүүлд Пёняны марафоныг 2019 онд зохион байгуулсан байна. Тухайн үед марафонд 950 гаруй гадаад иргэн оролцсон юм. Харин 2020 онд ковидийн цар тахлын улмаас Хойд Солонгос гадаад ертөнцөөс өөрийгөө тусгаарласан. Тэр цагаас хойш БНАСАУ гадаадын орнуудад хилээ нээх тал дээр нэг их ахиц гаргаагүй юм. Тус улс өнгөрсөн жилээс л ОХУ-аас жуулчид хүлээн авч эхэлсэн.
Марафонд оролцохыг хүссэн хүмүүс жуулчлалын компаниар дамжин бүртгүүлнэ. Бээжинд байрлалтай үйл ажиллагаа явуулдаг “Koryo Tours” компани Пёняны марафоны тусгай хамтран ажиллагч байгууллага юм. “Koryo Tours” нь 2,406 ам.доллароор марафоны аяллын үйл ажиллагаа үзүүлдэг байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.