НИЙГЭМНийгэм мэдээ

БНСУ-ын түймэрт амь үрэгдсдийн дурсгалын хүндэтгэх хөгжмийн ёслолд Монгол цэргүүд оролцлоо

Жил бүр зохион байгуулагддаг Чинэ цэргийн хөгжим, цэргийн ёслолын наадам энэ жил БНСУ-ын Өмнөд Кёнсан аймгийн Чанвон хотод энэ сарын 4-7-ны өдрүүдэд болж байна.

Тус наадамд Монгол Улсын ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, АНУ-ын 8 дугаар армийн үлээвэр найрал хөгжим, БНСУ-ын Үндэсний үлээвэр найрал хөгжим, Тэнгисийн цэргийн үлээвэр найрал хөгжим, Хуурай замын цэргийн үлээвэр найрал хөгжим, Агаарын цэргийн үлээвэр найрал хөгжим, Хүндэт харуулын хөгжим, Чанвон хотын үндэсний бүжгийн чуулга тус тус оролцож байна.

18 дахь жилдээ болж байгаа тус наадамд ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим 2007, 2016 онд амжилттай оролцож, Монгол Улс, батлан хамгаалах, зэвсэгт хүчин, үндэсний болон цэргийн хөгжмийн урлагийг сурталчлан таниулж, зохион байгуулагчдаас өндөр үнэлгээ авч байсан юм.

Цэргийн хөгжмийн наадам ихэнх оронд “Зэвсэггүй энх тайвныг тогтоох нь” уриан дор болдог бол энэ удаагийн наадам “Ой хээрийн түймрийн улмаас амь эрсэдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэн "Бид хамтдаа" уриан дор болж байна.

Сануулахад, Солонгос улсад болсон хээрийн түймрийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 31-д хүрсэн ба 75 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн 4115 орон сууц, 1914 газар тариалан, мал аж ахуйн барилга байгууламж, 7 сүм хийд, 986 бусад байгууламж зэрэг 6922 барилга байгууламж эвдэрсэн гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна. Түймэрт нэрвэгдсэн ойн талбай нь 11 бүс нутаг, 48238 га талбай эзэлсэн байна.

Т.ӨЛЗИЙМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 7, 2025 17:52

Кимчинүүд визтэй очсон монгол хүнийг хил дээрээсээ буцааж байхад манайхан юун пялдага юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button