БНСУ-д амиа алдсан хоёр монгол залуугийн араас солонгос иргэд жагсаж, ЭСЯ хөсөр хаялаа
Нэг сарын дотор БНСУ-д хоёр монгол залуу үйлдвэрийн осол болон галаас болж амиа алдлаа. Тэдний нэг нь тус улсын "цагаач хүүхдүүд телевиз"-ын шоуны од байсан учир хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй үйлдвэрийг шалгахыг шаардаж зарим солонгос иргэд жагсаж буй. Харин сүүлд үйлдвэрийн чингэлэгт шатаж нас барсан монгол залуугийн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна гэхээс өөр мэдээлэл алга.
Дээрх харамсалтай хэргийн дараа харьд ажиллаж, амьдарч буй монголчуудынхаа төлөө ажиллахаар бүрэн эрхт төлөөлөгчийн эрх болоод үүргийг хүлээж тус улсад сууж буй Элчин сайдын яам асуудалд анхаарлаа хандуулсангүй.
Харин эрх нь зөрчигдсөн иргэдээ ч хамгаалж чаддаггүй ЭСЯ-ы ажлыг БНСУ-ын иргэд хийж, монгол залуугийн амиа алдсан хэргийг шалгуулахаар гадаа жагсаж байна.
Хоёр монгол залуугийн амиа алдсан харамсалтай хэргийн явцыг тоймлон хүргэж байна.
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 08-ы /2024.11.08/ өдөр БНСУ-ын тусгай зориулалтын автомашины үйлдвэрт осол гарч, Монгол Улсын иргэн н.Тайван /солонгос нэр нь Кан Тэ Ван/ үйлдвэрийн тоног төхөөрөмжид давчуулагдаж, анхны тусламж авч чадалгүй нас барсан юм. Улмаар хэргийг тус улсын цагдаагийн газраас шалгаж буй. Өмнөх мэдээллийг ЭНД дарж харна уу.
Ослоор амиа алдсан А нь зургаан настайдаа Монголоос БНСУ-д очиж, 26 жилийн турш хууль бусаар цагаачлан амьдарч, эцэст нь тус улсад суурьших эрх авч, албан ёсоор ажилд ороод найман сар болж байсан гэдэг.
Мөн тэрээр БНСУ-ын "цагаач хүүхдүүд телевиз"-ын шоуны од байсан аж. Тиймээс монгол залууг амь насаа алдсаны дараа hani.korea сайт ослын талаар болон түүний амьдралын талаар “Солонгос дахь амьдрал компанид орсноос хойш 8 сарын дараа үхлээр төгсөв. “Бичиг баримтгүй цагаач” 32 настай Хой Жун үйлдвэрлэлийн ослоор нас барлаа” гэх гарчигтай сурвалжилгыг бэлтгэн хүргэсэн билээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
Түүнчлэн БНСУ-д амиа алдсан монгол залуу н.Тайвангийн зургийг барьж, солонгосын үйлдвэрийн ажилчид жагсаж буй. Тэд “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Зориулалтын автомашины үйлдвэрт хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай шалгалт явуулах ёстой” гэх шаардлагыг тавьж, эдгээрийг бичсэн уриа лоозонгууд барьж жагссан. Мөн Монгол залуугийн ар гэрийнхэн БНСУ-ын Хөдөлмөрийн яамны Жонжү дэх салбарын өмнө хэвлэлийн бага хурал хийгээд байгаа билээ.
Энэ хэрэг нь солонгосын үйлдвэрүүд хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагыг хангахгүй байгааг харуулсан харамсалтай явдал болсон. Учир нь монгол залуу тайван шинэ машины туршилт хийж байсан бөгөөд автомат удирдлага бүхий машин нь алдаа гаргасны улмаас тэрээр хоёр техникийн дунд хавчуулагдаж, нас барсан юм. Ослын бичлэг үйлдвэрийн камерт бичигдэн үлдсэнд үндэслэн хохирогч залуугийн ар гэр болон зарим солонгосчууд хэрэгт үйлдвэрийг оролцуулан шалгахыг шаардаж жагсаж эхлээд байна.
-Амиа алдсан монгол залуугийн хэрэгт хамаатуулан үйлдвэрийг нь шалгаагүй-
Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-ны /2024.11.30/ өдөр Кёнги мужийн Ансон хотын бордооны үйлдвэрийн чингэлэгт гал гарсны улмаас нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Улмаар чингэлэгт шатаж амь насаа алдсан хүнийг хэн болохыг тогтоогоогүй талаар тус улсын цагдаагийн газраас мэдээлж байсан. Гэвч шалгалтын явцад амиа алдсан хүн нь 20 гаруй насны Монгол Улсын иргэн А гэгч болох нь тогтоогдсон талаар Кёнги Ансон хотын цагдаагийн хэлтсээс өчигдөр /2024.12.01/ мэдэгдээд байна.
Харин шатсан чингэлгийг тухайн үйлдвэр ажилчдын байр болгон ашиглаж байжээ. Урьдчилсан байдлаар галыг цахилгааны залгуураас гарсан гэж үзэж байгаа бөгөөд галын жинхэнэ шалтгааныг шалгаж байгаа. Мөн гал гарах үед хэргийн газар байсан гэх хохирогч А-гийн найз 20 гаруй насны монгол эрэгтэй Б-г тус улсын цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа юм. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
Энэ хэргийн хувьд үйлдвэрийн ажилчдаа чингэлэгт байрлуулж байсан нь ажилчдын тав тухыг хангаагүй асуудал мөн чингэлэгт хүн амьдруулахдаа аюулгүй байдлыг нь хангаагүйн үүднээс гал гарсан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг ноцтой зөрчсөн байдал болох аж. Гэвч уг асуудал дээр тус компанийг Хөдөлмөрийн аюулгүй байдлын хуулиар шалгаагүй байгаа бөгөөд зөвхөн тус хэргийн газраас зугтсан гэх монгол иргэнийг л эрэн хайх ажлыг үргэлжлүүлж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
danhiin ZASAG GAZAR IIM L MUU BAINA. OMNOH HANDLAGA AJIL HUDLAA HIIDEG ZAGWARAA OORCHILOOO
Enend mongol yamar hamaataa yum m#l erguu sha aasss
Ум мани бадми хум хүүхдээрээ амьтан байна.
1990 оноос хойш Монгол улс уруудсан даа. АН, МА гэсэн авилгачид улс орноо хөгжүүлж чадахгүй, иргэдээ ядууруулж, аргаа барсан з�##�уус амьдрахын эрхээр гадаадад боол болж, үхэж байх ч гэж. Тэгснээ өөрсдийнхөө мууг мэдэхгүй бас ард түмнийг тэнгэр заяат Монголчууд гэж хөөргөж, aлбан тушaaлдаа шигдэж шмэгч хорхой мэт иргэпийн баялгийг тонож суух.
32 onii huivaldaan, 37 onii ikhe helmegduulelt geech! ternees hoish sergeh ni undsendee bhgui bolson!!
Сочууд минь хэрэггүй юм хийхийм даа ажил удаагаад.
Батцэцэг гэж ажлаа мэдэхгүй б�##�ай авгай хариуцлага тооцооч
Novshn elchin saidin yam yudaa hidg ymbe mngolchuuda hsmgaalj chdhgui bol z##laad ug ????????
Erun korea baigaa ilchin mash muu bas uls turuud huugdsun hed n ochdog bolhoor zugeer l orshool baidag baih irhediihee tuluu guihgui ilchin baigaad yadiin
Mongol irgediin tuluu yuch hiihgui ilchin uls turuus huugdsun humuus baidag bolhoor zugeer l orsood baidag iim ilchin baih hereggui
Солонгосчууд шударга юм аа.
Үхэж д�##�д орсон ардчил�##�, ардчилсан намаас амь насыг нь нэхэж төлбөр гаргуулах хэрэгтэй. Үхэж д�##�д орсон ардчил�##� гарч ирж Монголчуудыг гадаад орон руу золбин нохой шиг тэнэдэг болгосны б�##�ага ш дээ. Ц�##�ин бага ч гэсэн эх орондоо амьдарч байсан бол аюулгүй л байх байсан даа.
Монгол төр хүчгүй үнэгүй, гадаадад байгаа хүнээ битгий хэл, дотоодод бүх с�##�бар улсаараа дампуурсан ч цааш энэ чигээр явах ямар ч боломжгүй болсныг л хэлээд байна . Монголчууд энэ тогтолцоог өөрчлөх цаг болоод хэтрээд байна. Элчин сайд, улсых нь өмнөөс Гаднынхан санаа зовж байх юм.
Хятадын бүрэн харьяат болчихсон хөгийн шаарыг хэдэн улс төрчид 9н үеэрээ сүйрээсээ билээ манай улс 200 жилийн өмнөх рүүгээ буцаж манжийн дарл�##�д монгол яаж орсон шиг Хятадын эрхшээлд монгол минь орлоо хөөрхий тэмцэх гэхээр шууд л сүрдүүлэх хогийн Нямбаатар ОюунЭрдэнэ Хүрэлсүх 3 үхэж устаж өгөөсэй билээ
Угаасаа манай улсыг төлөөлсөн нөхдүүд төрийн мөнгөөр зуга�##�ах,ойр дотныхноо татах,хууль бусаар хөлжих арга л хайхаас иргэдээ анхаардаггүй юм биш үү бүр жоохон асууд�##� үүслээ гэхэд нэг цаас хэвлээд тэрийгээ шууданд хийлээ болоо
Солонгос улсад суугаа манай ЭСЯам гэж нэг уригсан газар бх юмаа. манай засгийн газраас ажлаа хийж мэддэггүй, худлаа дарга царайлсан хув�##�знуудыг томилж явуулах юм. Элчингийг хийхгүй бгаа ажлыг солонгос иргэд санаа тавьж жагса�##� хийж байгаад маш их т�##�архаж бна.
Монголын ЭСЯ гэж жорлон л гэсэн үг. Ажилчид нь нохойн бааснууд
Элчингийнхэн та нар муухай шүү.
Хэзээ чад�##�тай дипломатуудтай болох бол?