БНСУ-д 20 гаруй насны монгол залуу галд шатаж, амиа алдлаа
БНСУ-ын нэгэн үйлдвэрийн ажилчдаа байрлуулж байсан чингэлэгт гарч нэг хүн амь насаа алдсан мэдээлэл тус улсын хэвлэлүүдэд гарсан. Тэгвэл галын улмаас амиа алдсан хүн нь Монгол Улсын иргэн 20 гаруй насны эрэгтэй байсныг тогтоожээ.
Тодруулбал, Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-ны /2024.11.30/ өдөр Кёнги мужийн Ансон хотын бордооны үйлдвэрийн чингэлэгт гал гарсны улмаас нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Улмаар галын улмаас чингэлэгт шатаж амь насаа алдсан хүнийг хэн болохыг тогтоогоогүй талаар тус улсын цагдаагийн газраас мэдээлж байсан. Гэвч шалгалтын явцад амиа алдсан хүн нь 20 гаруй насны Монгол Улсын иргэн А гэгч болох нь тогтоогдсон талаар Кёнги Ансон хотын цагдаагийн хэлтсээс өчигдөр /2024.12.01/ мэдээллээ.
Ослын хохирогчийг хэн болохыг хамтран ажилладаг найзаас нь олж мэдсэн байна. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр “тус үйлдвэрт ажилладаг 20 гаруй насны монгол ажилтан Б-гийн өөрийн танил А-г галд шатаж байгааг гал унтраах үед мэдүүлж байсан” гэсэн юм.
Харин шатсан чингэлгийг тухайн үйлдвэр ажилчдын байр болгон ашиглаж байжээ. Урьдчилсан байдлаар галыг цахилгааны залгуураас гарсан гэж үзэж байгаа бөгөөд галын жинхэнэ шалтгааныг шалгаж байгаа аж.
Түүнчлэн дээрх мэдүүлгийг өгсөн гэх 20 гаруй насны монгол залуу Б нь хэргийн газарт байсан гэх боловч галыг унтраасны дараа сураггүй алга болсон байна. Түүнийг хууль бусаар ажиллаж байсан учир зугтсан гэж цагдаагийнхан үзэж байгаа бөгөөд эрэн сурвалжлах ажлыг эхлүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харамс�##�тай байна хайран сайхан хүү хэдэн төгрөг олж амьдр�##� ахуйгаа дээшлүүлэх гэж хар төмөр контэнерт ингэж амь насаа �##�дах гэж ????????????????????????