Гадаад мэдээ

Монгол залуугийн ослыг үйлдвэрийн удирдлагуудтай хамтран шалгаж эхэлжээ

БНСУ-д цагаачлан амьдардаг Монгол Улсын иргэн 30 гаруй насны эрэгтэй үйлдвэрийн тоног төхөөрөмжид хавчуулагдаж нас барсан талаар Yonhap news мэдээллээ.

Тодруулбал, Энэ сарын 08-ы /2024.11.08/ өдрийн 11:01 цагийн орчимд Гимже-си мужийн Бэксан-мён хотын тусгай зориулалтын автомашины үйлдвэрт осол гарч, ноён А гэгч монгол залуу цээж хэсгээрээ ачааны машин болон тоног төхөөрөмж тээвэрлэх машин хооронд хавчуулагдсан байжээ. Улмаар түүнийг хамтран ажиллагсад нь ухаангүй байдалтай олж, яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч анхан шатны тусламж авч чадалгүй нас барсан гэж Гимжэгийн цагдаагийн газар болон гал түймэртэй тэмцэх газраас мэдээлжээ.

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас тус үйлдвэр нь хууль журмын дагуу ажиллаагүй байх магадлалтай хэмээн шалгаж байгаа юм байна. Мөн ослын нөхцөл байдлыг үйлдвэрийн удирдлагуудтай хамтран шалгаж эхэлжээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button