НИЙГЭМНийгэм мэдээ
Байгаль хамгаалагч ядарч, сульдсан нүүдлийн шувууг долоо хоног тэжээгээд байгальд нь тавьжээ

Увс аймгийн Түргэн уулын дархан цаазат газарт ядарч сульдан хол нисэж чадахгүй болсон Гурван хуруут цахлайг байгаль хамгаалагч аварч, асран байгальд нь тавьжээ.
Идэвхтэн байгаль хамгаалагч Н.Намсрай ядарч, сульдсан шувууг барьж, дулаан байранд оруулан долоо хоногийн турш асарч, хооллож, тэнхрүүлсний эцэст байгальд нь буцаан тавьсан байна. Энэ үеэр шувуу эхэндээ хэсэг явгалж, далавчаа дэвсээр байснаа нисэн оджээ.
Гурван хуруут цахлай нь Монголд өндөглөн зусдаггүй, зөвхөн дайран өнгөрдөг нүүдлийн шувуу бөгөөд хол замд ядарч туйлдсан байхад ийнхүү байгаль хамгаалагч аварчээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.