Нийгмийн

Байгаль хамгаалагчид амьтдад өвс, хужир, будаа тавьж өгч байна

Өвөрхангай аймгийн ихэнх нутгаар цас их орж хүйтэрснээс зэрлэг ан, амьтан тэр дундаа нэн ховор амьтад байршдаг газруудаар өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүссэн тул тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас биотехникийн арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар Баруунбаян-Улаан, Хайрхандулаан сумын нутгийн 40 гаруй цэгт аргаль, халиун буганд өвс, хужир тавьсан байна.

Мөн Булган аймгийн Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хариуцсан бүс нутгийн ойн туруутан амьтдын 10 байршилд 1.8 тонн давс, 1 тонн тэжээлийн будаа тавьж биотехникийн арга хэмжээ авчээ.

Image may contain: one or more people, people standing, sky, outdoor, nature and closeup
Image may contain: sky, tree, plant, outdoor and nature
Image may contain: tree, snow, plant, outdoor and nature
Image may contain: 1 person, tree, sky, snow, outdoor and nature
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button