НИЙГЭМНийгэм мэдээ
Өглөөний 08 цагийн байдлаар долоон аймгийн 54 суманд цас орж байна

Өнөөдөр буюу /2026.11.13/-ны 08 цагийн байдлаар долоон аймгийн 54 суманд цас орж байна. Мөн Улаанбаатар хотод их хэмжээний цас орох төлөвтэй байгаа тухай Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Харин Архангай аймгийн Өгийнуур суманд бороо орсон байна. Цас орж байгаа сумд:
- Архангай - Жаргалант, Тариат, Төвшрүүлэх, Хайрхан, Хангай, Хотонт, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Цэцэрлэг
- Баян-Өлгий - Баяннуур, Ногооннуур, Улаанхус, Өлгий
- Булган - Баян-Агт, Бугат, Булган, Бүрэгхангай, Могод, Сайхан, Хутаг-Өндєр
- Завхан - Баянтэс, Баянхайрхан, Дөрвөлжин, Завханмандал, Идэр, Тэлмэн, Тэс, Улиастай, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан
- Орхон - Баян-Өндөр, Жаргалант
- Увс - Баруунтуруун, Малчин, Улаангом, Ховд, Хяргас, Өмнөговь
- Хөвсгөл - Баянзүрх, Бүрэнтогтох, Галт, Жаргалант, Их-Уул, Мөрөн, Рашаант, Тариалан, Тосонцэнгэл, Түнэл, Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Эрдэнэбулган сумдад цас орж байна.
Иймд мэргэжлийн байгууллагаас дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
- Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, хол, ойрын замд зорчихдоо цаг агаар, замын нөхцөл байдлыг урьдчилан шалгах;
- Зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх тул автомашины хурдыг тохируулж, хоорондын зайг баримтлан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;
- Үзэгдэх орчин хязгаарлагдах тул төөрөх, осол аваарт өртөхөөс сэрэмжилж, бага насны хүүхэд, өндөр настан болон мал сүргээ хараа хяналтгүй орхихгүй байх.
- Малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо, нөмөр нөөлөгтэй газрыг бэлтгэхийг анхаарууллаа.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.