Гадаад мэдээДЭЛХИЙ

“Kawasaki” компани устөрөгчөөр ажилладаг робот морь танилцуулжээ

Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “Osaka Kansai Expo” дээр “Kawasaki Heavey Industries” компани устөрөгчөөр ажилладаг Corleo нэртэй робот морь танилцуулсан байна. Тус компани мэдээлснээр Corleo нь хиймэл оюун ухааны тусламжтай бартаат газар нутгаар явах чадвартай, хоёр хүний суудалтай робот аж.

“Kawasaki” өөрийн Youtube суваг дээрээ компьютер график ашиглан бүтээсэн бичлэг нийтэлсэн байна. Тус бичлэгт Corleo роботыг гүйцэд хөгжүүлж худалдаанд гаргах үед ямар хүчин чадалтай байж болохыг нь харуулсан бололтой. Гэхдээ “Osaka Kansai Expo” дээр танилцуулсан Corleo алхаж эсвэл хүн унаж үзүүлээгүй юм. Үүнээс харвал экспо дээр танилцуулсан Corleo нь ерөнхий загвар байсан гэж хэлэхэд болно.

Өмнө нь өөр компани дөрвөн хөлтэй робот танилцуулж байсан билээ. БНХАУ-ын робот хөгжүүлэлтийн компани “Xiaopeng” өнгөрсөн жил хүүхдүүдэд зориулсан унаж болох ганц эвэрт робот танилцуулсан.

Эх сурвалж: Futurism

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button