НИЙГЭМ

"Хүннү эйр” компанийн Улаанбаатар-Өлгий чиглэлийн нислэг тав хоног саатжээ

Улаанбаатар-Өлгий чиглэлд нислэг үйлддэг «Хүннү эйр» компанийн нислэг энэ сарын 10-наас 15-ны хооронд түр саатжээ.

Нислэг саатсан шалтгаан нь наймдугаар сарын 11-наас 13-нд тохиосон ислам шашинтнуудын ариун Хурбаан айт баярын үеэр их хэмжээгээр мал нядалснаас шувууны бөөгнөрөл үүссэнтэй холбоотой аж.

"Улаанбаатар-Өлгий чиглэлд нислэг үйлддэг "Аэромонголиа" компанийн онгоц өглөө эрт буудаг тул хүндрэл гараагүй. Харин үдээс хойш буух хуваарьтай "Хүннү эйр" компанийн онгоц тухайн хугацаанд аюулгүй байдлыг хангах үүднээс Ховд хотод буусан.

Баян-Өлгий аймгийн зорчигчдыг Ховд хүртэл автоусаар хүргэж, Улаанбаатараас ирсэн зорчигчдыг тосож авч байлаа. Харин 16-наас нислэг хэвийн үргэлжилсэн" гэж Өлгий нисэх буудлын нислэгийн ахлах удирдагч Ө.Абай хэллээ.

Хурбаан айт баяраас өмнө орон нутгийн болон нисэх буудлын удирдлага нислэгийн аюулгүй байдлыг хангах зохицуулалт хийж, бүх малыг битүү, зориулалтын байранд нядлах, хаягдлыг нь хогийн цэгт булах арга хэмжээ авахуулжээ. Гэвч хогийн цэг Өлгий хотод маш ойрхон байрлаж байгаа нь шувуу бөөгнөрөх шалтгаан болж хүндрэл учруулжээ.

Холбогдох стандартын дагуу хогийн цэг онгоцны буудлаас 15 км-ээс хол байрлах ёстой тул уг асуудлыг шийдвэрлэх саналаа аймгийн удирдлагуудад хүргүүлээд байгаа гэдгийг тэрээр онцлов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
8 сар 19, 2019 11:05

ИНЕГ гэж ажлаа мэддэггүй, бас хийдэггүй хүмүүсийн гайгаар энэ асууд�##� үүсч ард түмэн хохирсон байна?!

StevSlarie
StevSlarie
1 сар 12, 2020 12:35

Sale isotretinoin cheap legally mastercard accepted Cialis Diario 5 Mg Cytotec Pour Planning Familial [url=http://cialibuy.com]Cialis[/url]

Холбоотой мэдээ

Back to top button