"Энэ номыг уншсанаар эх оронч үзлийг ойлгоно"

МУГЖ, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан "Захиас-2" хэмээх номоо гаргажээ.
Тэрбээр, энэ тухайгаа хэлэхдээ "Өнөөгийн улс төрийн амьдралын үнэн төрхийг харуулсан ном. Олон жилийн турш дотроо бодож явсан зүйлсээ эмхэтгэсэн. Арваад жилийн өмнө аавынхаа эхний ботийг хэвлүүлсэн. Одоо бол улс төрийн өнөөдрийн хар, муухай олон зүйлийг багтаасан. Хатуу ч гэсэн энэ ном бол маш хэрэгтэй ном. Би өөрөө улс төрийн тогоонд байсан хүн. Өнөөгийн нийгмийн залуучууд эх орноо хайрлаж, хамгаалах, дээдлэх гээд үндэсний дархлаатай болох хэрэгтэй. Энэ цаг үед амьдарч байгаа хүн бүр улс төрд байгаа. Дөрвөн жилийн хугацаатай улс төрд орох, гарах асуудал биш. Хамгийн гол нь эх оронч үзэл дээр нэгдэж чадахгүй байна. Сэтгэл зүйн бохирдол их байна" гэжээ.
Өмнө нь 2022 онд МУГЖ, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан аавынхаа зохиосон шүлгийг эмхэтгэн "Захиас" хэмээх ном гаргаж байв. Тухайн ном 3000 гаруй шүлгээс түүвэрлэж оруулсан 224 хуудас бүхий ном гаргаж байсан.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Naad nomoor ni bugsuu archih baih daa
Уншинаа ок
Хаанаас авах вээ?.уншнаа
Төрийн хутгуур өгөр Дөрвөдөд элэнцэгнийх нь эх орон байдаг юм бэ!
nom bichij chadah uu ene