НИЙГЭМ

Дуучин Г.Эрдэнэчимэг цагдаагийн байгууллагад ханджээ

“Шуранхай” хамтлагаас урлагийн гараагаа эхлүүлсэн, дуучин Г.Эрдэнэчимэг “Зохиолын дууны ханхүү” гэгддэг Гавьяат жүжигчин С.Жавхлан нар хамтын амьдралдаа цэг тавиад буй.

Тэд яагаад салсан талаарх элдэв мэдээлэл цацагддаг. Хуурамч сайт, хандалт авах гэсэн цахим хуудаснууд байсхийгээд л үнэн, худал нь үл мэдэгдэх мэдээллүүд түгээдэг. Тэгвэл энэ бүхэн Г.Эрдэнэчимэгийг бухимдуулжээ. Тэрээр энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандахаар болсон байна.

Энэ талаар цахим хуудсандаа “Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст. 2022 оны зургаадугаар сарын 24-нд.

May be an image of 1 person

Г.Эрдэнэчимэг миний бие дараах нэр бүхий сайт, пэйж хуудас, хувь хүмүүсийг Эрүүгийн хуулийн 13-р зүйлийн 14-т заасан гэмт хэргийг үйлдэж миний нэр хүндэд халдан илт худал мэдээлэлийг намайг ярилцлага өгсөн мэтээр олон нийтэд тараан, хандалт авах хэрэгслэлээ болгон хувь хүний үзэл бодлыг өөрийн дураар зохион гүтгэн удаа дараа доромжилж байгаад гомдолтой байгаа тул энэхүү өргөдөлийг гаргаж өглөө. Хамгийн сүүлд 2020оны 1 сард C1 тв “Алганы хээ” нэвтрүүлэгт ярилцлага өгсөн байдаг” гэв.

Л.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon
2022-06-27 11:40

Javkhlan ch talihaj2 bgaad hayalaa daa haha

Холбоотой мэдээ

Back to top button