УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Төрийн ордонд хамгаалалт гаргуулж, сэтгүүлчдээс өдөржин зугтсан Б.Жаргалсайханыг ХЗБХ хэлэлцэж, дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналаар УЕП-оор Б.Жаргалсайханыг улируулан томилох асуудлыг өнөөдөр /2025.04.09/ УИХ дахь АН, МАН-ын бүлэг ээлжит бусаар хэлэлцлээ.

Улмаар хоёр намын бүлэг Ерөнхийлөгчийн саналын дагуу Б.Жаргалсайханыг УЕП-оор томилох томилгоог УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн юм.

Шууд дамжуулалт:

Үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Б.Жаргалсайханы танилцуулгыг ЕТГ-ын дарга Г.Занданшатар хийв.

УЕП Б.Жаргалсайханаас УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцогчид 61 хувийн саналаар дэмжиж, Байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ш.Заяабал уншиж танилцуулахаар тогтлоо.

Ташрамд, ЕТГ-ын газрын дарга Г.Занданшатар, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нар намын бүлгүүд дамжин хуралд оролцохдоо, Төрийн ордон хамгаалалт гаргуулж, өдөржин сэтгүүлчдээс зугтсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button