УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | Б.Жаргалсайханыг УЕП-оор улираан томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.04.10/ нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлсэн.

Шууд дамжуулалт:


НЭМЭЛТ: 12.30 цаг

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг өчигдөр УИХ дахь намыг бүлгүүд болон Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, дэмжсэн.

Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий прокуророор улираан томиллоо.


НЭМЭЛТ: 12.00 цаг

Н.Номтойбаяр: Лифтэнд оцгонодог Б.Баасанцогт, "чацга" хочит А.Гансүх нарын бүлэглэл танд дураараа эрхэллээ-

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, "Эхлээд УИХ-ын гишүүдэд хандаад үг хэлчихмээр байна. Надаас өмнө бараг 32, 33 гишүүн үг хэллээ. Ажилласан байдалд нь бодит үнэлэлт дүгнэлт өгч байгаа гишүүд байна. Үүний хажуугаар ганц нэг гишүүд бараг л "Ах аа намайг бодоорой, дэмжиж байгаа шүү" гээд өөрсдийгөө ч онигоонд оруулаад, нэр дэвшигчээ ч эвгүй байдалд оруулсан өнгө аяс ажиглагдаад байна шүү, гишүүд ээ.

Энэ асуудалд би дуугүй байх эрхгүй хүн. Яагаад гэвэл хууль хүчний байгууллагууд, АТГ, тэрний үйл ажиллагааг хянах үүрэгтэй прокурор, шүүх зэрэгт асар гомдолтой явдаг хүн. Дээрээс нь энэ шат дамжлагаар явж хохирсон маш олон хүмүүсийн үйл хэргүүдийг мэддэг хүний хувьд харамсдаг. Хувь хүний өнцөг гэхээс илүүтэй завхарсан тогтолцоонд нь яаж өөрчлөлт оруулах уу, хууль шүүхийг яаж бие даасан болгох уу гэдэг улстөрийн үйл ажиллагаа надад шинээр нэмэгдсэн.

Б.Жаргалсайханыг улираах эсэх асуудал одоо шийдэгдэх гэж байна. Өнгөрсөн зургаан жилийн ажлыг нь дүгнээд үзэхээр хуулийн өмнө ноён нуруутай байсан ч юм шиг, ноёны өмнө хууль өөрөө сөхөрсөн ч юм шиг иймэрхүү л байдалтай байсан.

Тодорхой ярих юм бол, таны орлогчоор ажиллаж байсан прокурор Алиманцэцэг, Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдорж, С.Мөнхгэрэл, Пүрэвдагва гээд л. Лифтэнд оцгонодог тодотголтой Баасанцогт, Халтмаагийн Баттулгын дор ажиллаж байсан "чацга" хочит А.Гансүх гэсэн бүлэглэл сүлжээ таныг УЕП байх хугацаанд үнэхээр дураараа эрхэлж байсан.

Би таниас нэг зүйл асууя. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 2021 оны 01 сарын 21-ний өдөр энэ сандал дээр суугаад нэг зүйл хэлсэн байдаг. "Нэг хүнээс хараат бус байхын төлөө зүтгэнэ. Хэн нэгэн хүний дуудаж, ял оноодог. Гэмгүй хүмүүсийг гэсгээдэг, улстөрийн зорилгоор өрсөлдөгчөө намнадаг, хуулийн байгууллагын дарга нарыг томилохдоо түрүүлж өргөдлийг нь авдаг, улстөрчдийг айдсаар айлгадаг Ерөнхийлөгчтэй байж болохгүй" гээд. Та энэ үгийг маш тод санаж байгаа байх. Энэ үг танд ер нь ямар хамааралтай вэ. Г.Занданшатар та УИХ-ыг удирдаад сууж байсан. Энэ үг биеллээ олох уу" гэлээ.

УЕП Б.Жаргалсайхан "Би хэлсэн үгний төлөө тайлбар өгдөг хүн биш ээ. Тэр үгийг би тайлбарладаг хүн биш. Таны өмнө тайлбарлаад байх албан тушаалтан би биш" хэмээн хариуллаа.


НЭМЭЛТ: 11.00 цаг

-Д.Ганбат: Энэ танхимд яллагдагчаар татагдсан хэчнээн хүн байна вэ VS Б.Жаргалсайхан: Тоог хэлэх боломжгүй-

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, "Ерөнхийлөгч нүдээ олсон хүнийг санал болгож байгаа гэж харлаа. Хоёр гурван санал байна. Сүүлийн үед ээж маань загнаад байгаа. "Та нар чинь шударга ёсыг тогтооно гээд л, хувийн хэвшил татварт нугаслууллаа" гээд байгаа. "Төгрөг нуурын орд"-оор гурав, дөрвөн оффшороор дамжуулаад мөнгө угаасан байж болзошгүй үйлдэл сонсогдоод байгаа. УЕП бусад орноос мэдээлэл авах боломжтой. Үнэн зөвийг нь шалгаад, тогтоогоод өгөөч ээ" гэлээ.

УЕП Б.Жаргалсайхан, "Олон улсын тэр тусмаа прокурорын байгууллага ижил байгууллагуудтайгаа харилцаа холбоотой ажилладаг. БНХАУ-ын прокурорын байгууллагатай хамгийн ойр ажилладаг. Прокуроруудаа сургадаг. Наймдугаар сар БНХАУ-ын Ерөнхий прокурор айлчилна. Олон улсын харилцааны чиглэлд нэлээн ахиц гарна" гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, "Б.Жаргалсайхан прокурорт амжилт хүсье. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн баялагтаа эзэн Монгол, Ерөнхий сайдын эхлүүлсэн 5ш ажиллагаа үр дүнд хүрсэн гэж бодож байна. АТГ-ын дарга, прокурорын удирдлагуудын үүрэг өндөр байсан гэж бодож байгаа. Шударга ёсны өлсгөлөн ходоодны өлсгөлөнгөөс илүү харгис байдаг юм гэсэн. Ард иргэд шударга ёсыг л хүсээд байгаа юм. Капитал банканд алдсан Нийгмийн даатгалын сангийн 156 орчим тэрбум төгрөгийн өр барагдуулах ажил бий" гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат, "Амаргүй байгаа. Өшөө ч амаргүй болох байх. Амаргүй, амаргүй гэсээр амаргүй болгож байна л даа. Энэ ард түмний амьдралыг. Хамгийн амаргүй нь монголын ард түмний нуруун дээр байгаа. Улсын төсөв нэмэгдэж, аж ахуй нэгжүүд үүд хаалгаа хааж, "Авлига хороолол" сүндэрлэж байгаа нөхцөл байдлыг харахад. Таниас хүлээлт их байна. Уг нь МАН ялсан юм байгаа юм. Хуулиас гадуур дархлагдсан хулгайчууд байгаад л баян ядуугаасаа илүү дургүйцээд байгаа. Авдорыг нь ухвал, ардын намд алт шиг залуучууд байна. Б.Энхбаяр, Т.Аубакир, Э.Бат-Амгалан, Ж,Батжаргал, Д.Батлут, Х.Ганхуяг, Г.Дамдинням гишүүн гээд. Хойноос тэр А.Ариунзаяа байгаа юм байна шүү. Бас Ч.Ундрамыг нэмчихэж болно. Парламентын засаглал гэдэг чинь энэ. Ядуурал хэвээрээ л. Ам.долларын ханшаа хар. Нэг хоногт 100 төгрөгөөр нэмэгдчихлээ. Амьдрал ийм л байна.

УИХ-ын энэ танхимаас шударга ёс эхлэх ёстой гээд гишүүд ярьж байна. Өмнөх парламентын 76 гишүүний тал нь гэмт хэрэгтнүүд шүү та нар гэж байсан. Энэ танхимд яллагдагчаар татагдаж байсан, татагдсан хэчнээн хүн байна вэ" хэмээн асуулаа.

ЕТГ-ын дарга Г.Занданшатар, "Орлогч прокуророо Улсын Ерөнхий прокурор санал болгох байх. Зургаан жилийн хугацаатайгаар тогтвортой ажиллуулахаар томилж байна" гэлээ.

УЕП Б.Жаргалсайхан, "Яллагдагчаар татагдсан хүмүүс байгаа. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2.2 дахь зүйл шүүгч, прокурор, мөрдөгч хүний гэм бурууг шийдээгүй байхад буруутай гэж нийтэд зарлахыг хориглодог. Тийм учраас тодорхой тоо хэлэх боломжгүй" хэмээн хариуллаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат, "Би нэр ус асуугаагүй. Тоо асуусан юм. Тоог нь хэлчихсэн бол сайн байлаа. За яах вэ. Хэргийн мөрдөн байцаалт прокурорын халдашгүй байдалд халдаж байгаа хэрэг биш" гэлээ.


ЭХЛЭЛ: 10.00 цаг

-УЕП-оор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ-

Өнөөдрийн хуралдааны эхэнд, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж эхлээд байна.

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товлосон.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
4 сар 10, 2025 11:45

Монгол улсын Ерөнхий прокуророор маш сайн ажиллаж байгаа хүн шүү! Дэмжиж байна.

Зочин
Зочин
4 сар 10, 2025 11:52

Наад Жарг�##�сайхан чинь яг үнэнийг хэлэхгүйшдээ Ганбат гишүүнээ гэхдээ асуусан чинь зөв Жарг�##�сайхан хулгайчдыг хамга�##�агч бууны гох

Zochin
Zochin
4 сар 10, 2025 12:04

Salbartaa bol huleen zuvshuurudsun l hun baidag yum bnle

Зочин
Зочин
4 сар 10, 2025 15:36

Авилга ,а.л.бан туша�##�ын хэргийг шийдэж чаддаггүй АТГдарга,Улсын ерөэхий прокурор 2 улиран томилогдож байгаа нь эрх баригчид авилгатай жинхэнэ утгаараа тэмцэх сонирхолгүй байгааг л харуулж байна лөө

Зочин
Зочин
4 сар 10, 2025 17:34

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button