УИХ-ын гишүүн Б.Түвшингийн компани 1XBET-ийн 285 сая ам.долларын гүйлгээг гадагш хийсэн үү
Хураангуй:
- УИХ-ын гишүүн Б.Түвшингийн компани 1XBET-ийн гол дамжуулагч гэх яриа хөшигний ард түгээд байна.
- Б.Түвшин нь мөнгө хүүлэх чиглэлд дөрвөн ББСБ-тай байснаа нэг болгон цөөлжээ.
Дэлгэрэнгүй:
-1XBET-ээр 285 сая ам.доллар буюу 21 хувийг Б.Түвшингийн компани гадагшлуулсан уу-
"Сүүлийн дөрвөн жил 1XBET-ээр дамжиж Монгол улсад 1 сая ам.доллар орж ирж, гадагш 500 сая ам.доллар /₮1.7 их наяд/ валют урссан" гэдэг тоог албаныхан хэлээд буй.
Харин одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж буй Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн өргөн мэдүүлсэн танилцуулга d.parlianment.mn сайтад нээлттэй бий бөгөөд үүнээс анхаарал татсан нь:
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Арабын Нэгдсэн Эмират, Хонг Конг зэрэг улсуудад бүртгэлтэй хуулийн этгээдтэй Монгол улсад бүртгэлтэй ААН 6.000-77.000 ам.доллар хүртэлх гэрээ байгуулж, 1XBET-ээс манайх руу зар сурталчилгааны зорилгоор 3,345,468,075 төгрөг /$976,779/ шилжүүлсэн. Манай улсаас 1.7 их наяд төгрөг /$500 сая/ агентуудаар дамжаад гадагш гарсан.
- Цагдаагийн байгууллага, 1XBET сайтаар дамжуулан олсон хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах, мөнгө угаах хэрэгсэл болгох, бусдын эд хөрөнгийг залилах, хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг далд байдлаар дэмжих, мөрийтэй тоглоом тоглох, авлига, албан тушаалын гэмт хэргийн замаар олсон мөнгийг угааж байгаа нөхцөл байдал тогтоогдсон.
- ХЗДХЯ-наас төлбөрт таавар, бооцоот тоглоомын зөвшөөрлийг “Темп партнерс” ХХК, “Эн Зэт Жи Эм” ХХК, “Мон Экс Бэй Ти Билэг” ХХК-д олгосон. Гэвч ЗГХЭГ-ын дарга Н.Учрал гурван компанийн зөвшөөрлийг цуцалсан гэсэн.
Олон айлын амьдралыг үрэн таран хийж, буй цахим мөрийтэй тоглоом зохион байгуулагчдын дунд нэр бүхий УИХ-ын гишүүний эзэмшилтэй компани байж болзошгүй ноцтой мэдээлэл байна. Гадагш урссан гээд байгаа шилжүүлгүүдийн 90 гаруй хувь 2024 оны байдлаар гадны критпо вальютын чиглэлээр үйл ажиллагаа гурван компанид л төвлөрсөн гэх. Тэгвэл монголоос гүйлгээ хийгчдийн 80 орчим хувийг хоёр иргэн, хоёр ААН гэсэн ДӨРВӨН нэгж л эзэлж байгаа аж. Эдгээр гол шилжүүлэгчид дунд 285 сая ам.долларын /21%/ гүйлгээг "Чойжин Алтекс" ХХК хийсэн гэх мэдээлэл байна. Гүйлгээгээ олон удаагийн давтамжтайгаар 2-3 жил дамнуулан шилжүүлсэн гэгдэж байгаа юм.
Нээлттэй мэдээллийн сангуудаас хайж үзэхэд 6785123 регистрийн дугаартай "Чойжин Алтекс" ХХК-д УИХ-ын гишүүн Банзрагчийн Түвшинтэй шууд хамааралтай харагдаж байна. Тус компани 2021.11.18-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд хувьцаа эзэмшигчээр Банзрагчийн Түвшин, Цогтбаатарын Энхжавхлан, Эрдэнэбатын Энхзул нар бүртгэлтэй байна. Удирдах албан тушаалтан нь Цогтбаатарын Энхжавхлан, эцсийн өмчлөгч нь Эрдэнэбатын Энхзул. 2022 онд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлдэг гэж бүртгүүлжээ.

-НИТХ-ын төлөөлөгч байхдаа дөрвөн ББСБ-аар мөнгө хүүлдэг байсан бол 2023 онд гацхан ББСБ-тай үлджээ-
Нэг. Б.Түвшин 2016-2020 оны хооронд НИТХ-ын төлөөлөгч байхдаа мөнгөтэй, бийлэг хүмүүсийн нэг хэмээн онцлогдон бичигдэж байлаа. Учир нь тухайн үед “Хас хаан”, “Завхан санхүүгийн нэгдэл”, “Эрдэнэт санхүүгийн нэгдэл”, “Хан алтайн нуруу” зэрэг дөрвөн ББСБ-уудад хувь эзэмшиж, мөнгө хүүлдэг байсан юм. Хамгийн сүүлд буюу 2023 онд гаргасан ХОМ-ээс нь 20 гаруй компанид хувь эзэмшдэг ч, "Хас хаан" гэсэн ганцхан ББСБ үлдсэнийг харж болно.
Хоёр. Б.Түвшин бас "Миг" даатгал, "Тэгш арвид" ХХК-д хувь эзэмшдэг. Эл хоёрыг ЗГХЭГ-ын дэд дарга асан Дааданхүүгийн Батбаатарын төрсөн дүү Д.Долгортой хамтран эзэмшдэг. Д.Долгор нь жагсаал зохион байгуулагч Б.Цацралын хадам эгч. “Агула даатгал”-ын Гүйцэтгэх захирал Д.Долгор нь өөрөө 2002 оноос эхлэн “Монгол даатгал”, “Бодь даатгал” зэрэг даатгалын томоохон компаниудад ажиллаж байсан. Хамгийн сүүлд өнөөгийн УИХ-ын гишүүн Б.Түвшингийн үүсгэн байгуулсан “Миг даатгал” компанид 2019-2021 онд Даатгал хариуцсан дэд захирлын алба хашсан.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Б.Түвшин ажлын гараагаа "сахал" Д.Эрдэнэбилэгийн Худалдаа хөгжлийн бакны эдийн засагчаар эхэлж байсан намтартай. Улмаар УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатын “Эрэл” ХХК-д нягтлан бодогч, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны “АПУ” ХХК-д Санхүү хариуцсан захирлаар, ажиллаж байгаад НИТХ-ын төлөөлөгч болсон.
Б.Түвшинг өнөөгийн парламентад Ц.Элбэгдорж, С.Баярцогт нарын дэмжлэгээр сонгуульд нэр дэвших квот авсан хэд хэдэн хүмүүсийн нэг нь гэгдэж байв.
Тэгэхээр банк бус санхүүгийн байгууллага, даатгалын компани, нэмээд цахим мөрийтэй тоглоомын салбарт гараа дүрсэн хүн. Өдгөө Зөвшөөрлийн тухай хуулиар цахим мөрийтэй тоглоомыг хориглож, хязгаарлах гэж байгаа. Энэ утгаараа АН-ын бүлэгт нөлөөлөх боломжтой дүр юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1xbet-ыг хөхүүлэн дэмжиж байгаа реклам сурталчилгаа хийж байгаа газруудтай хариуцлага тооцох ёстой
За, нээрээ букмейкерүүд үүнд ямар хамаатай юм бэ? Тэр мөнгийг нь тат гэж тусгайлан албадсан юм шиг бичээд байгаа юм.
Тэгэхээр асуудал тухайн хүнд өөрт нь байгаа бол бооцооны газар ямар хамаатай юм бэ? Тэр орлогч, бидний мөнгөөр ашиг олж байгаа болохоор эндээс асууж лавлах хэрэгтэй.
Энэ Түвшин гэдэг чинь бүр хогийн гар байсан юм байна ш дээ. Хүзүүгүй хүний бөгс долоогч байсан юм байж.
Үүний цаана мансууруулах бодисын наймаа байгаа даа ийм балайнууд УИХ-д ороод байхаар яана аа ирээдүй бүрхэг байна даа
ӨӨӨӨ ЗА ЭНЭ ЧИН ХАРИН МАНУУСАА СААГЧ БА ДЭЭРЭМЧИН
Zygeer shorond ni yvuul
Өөө алаад хаясан
Нэг сэтгүүлч нь сургаар бичиж нөгөө нам дагасан троллууд нь ёстой сэвэх шиг болох юм аа . Ккккк
Солиорч энэ новшнуудыг ал нэгт үү чи. Ал чинь.
Зөөз ийм хүмүүсийгээ эргүүлэн татаачээ
УИХ ийн гишүүн Б.Түвшин бол УИХ аас эргүүлэн татах ёстой юм байна. Олон айл гэрийг өлбөрүүлж хоосон хонуулах, өрөнд оруулж байсан ялт хэрэг зохион байгуулж эх орон нэгтнүүдээ залилаж байсан ялтан юм. Нэг бол 500 сая доллароо хохирсон хохирогчид буцаан төлүүлэх ёстой хэрэг байна.
Шалга
Хариуцлага тооц
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten
Хав ойрын хүнд гарууд бүгд л төрд шургаж дээ
Лаларыг шоронд хатаа
Энэ одоо ариун явдал уу.
Монголын хрд түмний дайсан гэж бодогдож өх юм.
Яадаг н.о.в.ш вэ эргүүлэн тат хариуцлага хүлээлгэ
Төрийн албан тушаалтнууд ард түмэнд биш, зөвхөн өөрсдийн халаасандаа ажиллаж байгааг мартжээ
Угаасаа өөдгүй хоншооргүй нөхөр л дөө. Нэг баялаг өүтээж үйлдвэрлэж хөдөлмөрчин хүнд гар тэнийж үзээгүй, мөнгө хүүлэгч шүү дээ. АПУ Эрэл хоёроос л боссон.
Бузар луйварчинг буцаан тат .
Залилан хийж Завханаар алдаршсан нөхөр гэсэн шүү
Hulgaich bnshdee
Бооцоот тоглоомоос олсон орлогийн татвараа энэ компаниудаас авсан юм уу.Аваагүй бол аваачээ
Архи, мөрийтэй тоглоомын ХААн болсон хүн байсан!!! УИХ- гишүүн болоогүй байсан бол МАН-АН-Н мафиуудыг араас нь санхүүжүүлээд сууж байх байсан!!! Гол том мафиуудтай түрийвч нэгтэн!!!
УИХ- гишүүн болхоор нь л ил гаргадаг энэ муухай байдлаа хэзээ болих вэ МАН- аа!!! Энэ хүн чинь өнөөдөр ийм ажил хийж байгаагүй архи, мөрийтэй тоглоомын ХААн болоод удаж байгаа!!! УИХ- гишүүн болоогүй өшөө олон хууль бус ажил эрхэлж МАН-АН-Н мафиуудыг араас нь санхүүжүүлээд сууж байдаг хүмүүсээ яаах вэ??? УИХ гишүүн болохгүй бол хүн алаад ч сууж байж болохнээ!!!
Улсын их хуралд нэг ч шударга гишүүн, ажил хийх улс ард түмнээ гэх сэтгэлтэй хүн алга тиймээс их хурал татах ёстой бүгд хулгайч бүгд дээрэмчин. Оюун- эрдэнээ цаазын ялыг сэргээ хууль чинь мөнгөтэй хэнд ч үйлчлэхгүй байна төсөвийн мөнгийг үнэхээр үр дүнгүй урсгаж бна, чи ажлаа хийж чадахгүй байна, шүүгч нар чинь бүгд авилгачид болсон хариуцлага тооцож чадахгүй бна чи зайгаа тавь
Их хэмжээний валют гадагшаа гараад байхад тагнуул цагдаагийнхан зүгээр хараад суугаад байхуу ажлаа хийеэ
За за овоо гар гэж бодож байсан бодол талаар боллоо. Даанч Лодой 2 лаа хууль яриад байсан. Хүзүүгүйгийн хийж буй балаг дуусахгүй
Хүн харагдаж байгаа шигээ биш ээ гэж.Боловсон мөнгө хүүлэгч л дээ
Ардчилсан намаас сонгогдсон их хурлын гишүүн хэнтэй ч хамаагүй холбож тайлбарлах нь нийтэд илүү таалагдаж гэнэ?????
Жонхуугий талийн хүн дэ нөгөө газар яавах нь дэ . Жонхуугийн хүмүүс Хятадад хүртэл зөндөө хужаа нар элссэн Гонконгийн баян хужаа хүргэнтэй хүртэл бодчихоод байхад энэ хүмүүс өмөөрсөөр
Шууд холбоотой бол энэ хүн гэмт хэрэг хийсэнд тооцогдоно. Гишүүнээс буухаар барахгүй эрүүгээр шийтгүүлнэ.
Энэ их хуралд чинь Монгол Улсын эсрэг ажилладаг хулгайч, урвагч, луйварчид байдаг юм биш үү?
Заваан залуу бна даа
Бузрууд Монголыг минь бүрхжээ.
Намд хандив өгч сонгуульд нэр дэвшдэг энэ новшийн юмаа больцгооё.
Баярлалаа.
Төрд энэ Б.Түвшин мэтийн зальтай зайтай хулгайч луйварчид шургалаж төр түмэнд гай болж яваа бодит жишээг энэ шаар бодитоор нь харуулж байна даа!!!????????????
Энэ хүмүүс чин тархигүй юм биш үү? Ямар 1xbet биш байхад л хуурамч мэдээ уншаад уурлаад байхын. Зүгээр наад компаниа ямар үйл ажиллагаа явуулдагыг мэдчихээч
Олон айлын амьдрал там болгож олон хүмүүсийн амь хүүхдүүдийн нулимсаар цай чанаж уусан бас тэгээд түүнийгээ хамгаалахын тулд УИХ нэр дэвшээд новш үхэж далд ороосой
Төвшин гэдэг мөнгө угааж мөрийтэй тоглоом тоглуулж ёстой үхэж далд оросой
Олон залуучуудыг уруу татсан хар хүүр
Гомдсондоо хараалын үг багтаж б.на за юу
Шинэ шалгалт, мөрдөн байцаалт бүр зүгээр л шоу. Хэн ч шийтгэл хүлээхгүй, бүгдийг нь дардаг
Прокурор, хяналтын байгууллагууд хаана байна вэ? Эсвэл бүгд нэг том гэр бүл юм уу?
Бид өөрчлөлт хүсэж санал өгдөг ч, өөр хувцастай адилхан хүмүүсийг л дахин хардаг
Түвшин гэдэг чинь БӨӨН НО ТОЙ , НОЦТОЙ хүн бна р д.
Ард түмний итгэл үнэхээр утгаа алдсан. Сонгууль ч, шийдвэр ч шударга гэж хэн ч итгэхээ больсон
Төрийн албан хаагч бизнесмэнээс хурдан баяжиж байвал энэ бол улсын өвчний шинж
Эдний яриад байгаа 'шинэчлэл' нь зөвхөн цаасан дээр л байдаг. Амьдрал дээр дордсоор байна.
Сонгуулийн өмнөх амлалтууд инээдтэй ч болсон. Ард түмэн худлаа ярианд залхсан
Yoo troll setguulchid yanaa