Сэрэмжлүүлэг: Цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэхийг анхааруулж байна

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:
Энэ сарын 10-11-нд шилжих шөнө Төв, Хэнтийн нутгаар, 11-ний өдөр Сүхбаатар, Дорноговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.
-Цасан шуурга-
10-11-нд шилжих шөнө: Улаанбаатар хот орчим, Өвөрхангай, Говьсүмбэрийн нутаг ,
11-ний өдөр: Дундговийн зүүн хэсэг, Хэнтийн өмнөд, Дорнодын нутаг,
11-12-нд шилжих шөнө: Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
-Хүчтэй салхи-
10-11-нд шилжих шөнө: Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн нутаг, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурна.
11-ний өдөр: Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй салхилна.
Эх сурвалж: ЦУОШГ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хулгай гэдэг зүйлээс хол.яваасаа!
Энэ долоо хоног хүйтэн болох нь . Одоо яана даа
Мэдкү зүйлээ мэдэж авч байгаа болохоор гоё байна