ГадаадГадаад мэдээ

"Амазон" Хятадаас хийсэн захиалгуудаа гэнэт цуцаллаа

“Амазон” компани Хятад болон Азийн зарим оронд үйлдвэрлэсэн хэд хэдэн бүтээгдэхүүний захиалгыг гэнэт цуцалжээ.

Тухайлбал, Хятадад үйлдвэрлэсэн наран шарлагын сандлын 500 мянган ам.долларын захиалга гэнэт цуцлагдсан тухай үйлдвэрлэгчид нь мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ цахилгаан скүүтер, агааржуулагч зэрэг барааны захиалгууд цуцлагджээ. "Amazon” нь зах зээлд зарж буй барааныхаа 40 орчим хувийг шууд импортоор авдаг бол үлдсэн  60 хувийг гуравдагч худалдаачдын (third-party sellers) борлуулалт эзэлдэг.

“Худалдааны дайн” цаашид хурцдаж, зөвшилцөлд хүрэхгүй бол бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт хомсдож, худалдааны компаниудын орлого буурах төлөвтэй. Одоогоор 180 гаруй улс, бүс нутгийн бараанд шинэ татвар тогтоохоо мэдэгдсэн бөгөөд Хятад, Вьетнам, Тайланд зэрэг улсууд ч үүнд багтсан юм.

Үүний хариуд улс орнууд арга хэмжээ авч, хэлэлцээр хийхийг зорьж байгаа бол БНХАУ, АНУ-аас нийлүүлэх бараанд зөрүүлэн өндөр татвар тавихаа мэдэгдээд байна.

Т.ӨЛЗИЙМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 11, 2025 13:35

Жомбого Трамп

Зочин
Зочин
4 сар 11, 2025 16:30

Мэдээж 125%-ийн татвар нэмэгдэж орж ирэхээр ашиггүй.

USA
USA
4 сар 11, 2025 23:22
Reply to  Зочин

145 % болсон

Зочин
Зочин
4 сар 12, 2025 11:50

Энэ бол нэлээн муу мэдээ шүү

Зочин Иргэн
Зочин Иргэн
4 сар 13, 2025 21:12

Монголчууд өөрсдөө дотоод үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй.Бэлэнчлэх сэтгэлээ өөрчлөж,�##�ивааг хийж сур.

Холбоотой мэдээ

Back to top button