Top StoriesУЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Тойм: У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын нэгдэл Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж АТГ, УЕПГ-ын даргын суудлыг батжуулав

Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох саналыг УИХ руу оруулж, томилгоог дэмжүүлсэн. Харин энэ долоо хоногт Ерөнхийлөгч Хүрэлсүхийн саналаар УЕП-оор Б.Жаргалсайханыг улираан томиллоо.

Ерөнхий сайдын хувьд АТГ-ын томилгоог хийсэн ань анхных. Өмнөх жилүүдэд энэ эрх мэдэл Ерөнхийлөгчид байсан. Гэвч Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын газрын Ерөнхий сайд санал болгох хуулийн өөрөө хийсэн хэр нь тэр эрхээ эдлэхгүйгээр хуучин хүнээ улираалаа.

Өмнө нь АТГ-ын дарга З.Дашдаваа, УЕП Б.Жаргалсайхан хоёрыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санал болгосны дагуу УИХ дэмжиж тус албан тушаалуудад томилж байсан. Ерөнхий таарамж талаас нь харсан ч илт Х.Баттулгатай алалцаад байдаг Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёр Х.Баттулгын хүмүүсийг дэмжив.

Уг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч тэр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч тэр үе хоорондын шилжилт, хуулийн байгууллагын шинэчлэл, тодорхой албан тушаалуудыг залууст өгөх хувилбар, реформ ярьдаг хэр нь дараагийн хүмүүст нь боломж өгөлгүй АТГ, УЕП-ын албан тушаалд хуучин дүрүүдээ дахин томилж байгаа нь нэг талаас маш том ухралт.

Хөшигний ард, МАН гэх нэг өрхөөс гаралтай нэг нутгийн угшилтай төрийн өндөрлөгүүд хоёул энэ асуудал дээр ингэж нэгдсэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх дахин явах тохироо гэж хардагдаж буй.


Харин нөгөө талд хэрэв У.Хүрэлсүх дахин нэр дэвшвэл, Х.Баттулга мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой бүрдэнэ.

Учир нь хөшигний ард У.Хүрэлсүх Үндсэн хуулийн өөрчлөлт хийж, дахин дэвших хувилбар яригдаж буй. МАН-ын 2021 оны сонгуульд Х.Баттулгыг дахин өрсөлдүүлэхгүйн тулд, "Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэсэн заалтыг Үндсэн хуульд суулгачихсан.

Одоо энэ заалтыг Үндсэн хуулийн цэц дээр өөрчлүүлэх, ард нийтийн санал асуулга өрнүүлчих хувилбарууд У.Хүрэлсүхэд бий. ҮХЦ-ийн 9 гишүүнийг ч тэр үүнд бэлтгэх мэтээр өөриймчлөн томилуулж бэлтгээд байгаа. Тиймд Х.Баттулгыг дэвшиж болох хувилбарыг ч харж, Засгийн газар шууд Х.Баттулгыг онилж байгаад нүдэж эхэллээ.

Ингээд харахаар АТ-ын дарга З.Дашдаваа, УЕП Б.Жаргалсайхан нарын томилгоо нь улсын төлөө гэхээс илүүтэй магадгүй МАН-ын сонгуулийн төлөөх тохироо болчих шиг.


Хоёр долоо хоног дараалсан томилгооноос бас нэг анзаарагдсан агуулга бол гишүүдийн сонголтгүй сонголт.

Энэ удаагийн парламент буюу Д.Амарбаясгалангийн ангийнхан өмнөхөөс өөрчлөгдөж, хэрэгтнүүд багсаж, шинэ хүмүүс олноор нэмэгдсэн. Үүн дотор Б.Жаргалсайхан болон З.Дашдаваагийн хуучны танилууд ч бий. Тэдний томилгоог эсэргүүцэх талууд ч байсан. Гэвч томилгоог тэднээс өөр сонголтгүй оруулж ирсэн нь нэг талаас том цохилт болж зарим гишүүд үг хэлэх боломжоо ашиглан “долигоноод” авсан.

Мөн томилгооны хоёр ч амаа сайн татсаныхаа шагналд гишүүдээс дэмжих саналыг авч чадлаа.

Жишээлэхэд, Б.Жаргалсайханыг УЕП-оор улираах асуудал УИХ-ын чуулганаар яригдах үеэр хэдийгээр Бетоноор нь хочилдог ч Д.Ганбат гишүүн яг голыг нь хатгаж ганцаараа “энэ танхимд яллагдагчаар татагдсан хэчнээн хүн байна вэ” гэх асуултыг асуухад Б.Жаргалсайхан хэд хэдэн хүн байгааг дурдсан ч тоо, нэр усыг зарлаагүй. Энэ мэтчилэн тэр би амаа татаж байна шүү гэх мессежийг гишүүдэд шийдэж суусаар томилгоогоо батлуулаад гарсан.

Үүгээр зогсохгүй гишүүдээс гадна олон нийтийн шүүмж талаас нь ч анхаарал тавьж, З.Дашдаваагийн улираах асуудал яригдахад бүлгүүд хаалттай хуралдсан ч тэрбээр сэтгүүлчидтэй нүүр тулж, өнгөрсөн жилүүдэд авлигын индекс буурсан агуулга нь тэр дороо гараад ирсэн. Иймд түүний дараа Б.Жаргалсайханыг ордонд орж ирэхэд явсан бүх газарт нь хамгаалалтад авч, хэвлэлээс бүрэн тусгаарласан юм. Энэ нь ердөө нийгэмд шуугиан гарч эсэргүүцэл, шүүмжлэл гарахаас сэргийлэх ядсан арга байлаа.


Нөгөө талд, улс төрийн шинжтэй томоохон хэргүүд Прокурорын байгууллагад очоод гацдаг, хэрэг наймаацдаг, эс үйлдэхүйгээр дардаг гэхчлэн шүүмжлэх өнцгүүд тогтолцооны шинжтэйгээр хэлбэр дүрсээ хадгалсаар байгаа юм.

Үүний нэг адилаарх шүүмж АТГ дээр ч тасраагүй. Хөгжлийн банкны хэрэг, Боловсролын зээлийн сангийн хэрэг, нүүрсний хулгай, ногоон автобусны хэрэг, ЖДҮХС-гийн зээл зэрэг өнгөрөгч жилүүдэд олны анхааралд өртсөн хэргүүдийг АТГ-ынхан шалгаж, прокурорт илгээсэн хэдий ч яг ялах дээрээ тулахаар бүгд хонгилоор өршөөгддөг хэлбэр тогтсон.

Мөнхүү гаднаас бөөн дуулиан болгож авч ирсэн Т.Бадамжунай нарт хамаарах хэргүүд гацаж, сахал Д.Эрдэнэбилэгт хамаарах хэргүүд хууль шүүхийн шатанд сүүлийн зургаан жилийн туршид гацсан хэвээр байгаа юм. Нэг нь боож өгөөд явуулдаг, нөгөө нь яллаад шүүх рүү шиддэг. Эл урвалууд хоорондоо гүн гүнзгий холбогдож, арга шидтэй нь хэргээ сугалуулдаг, даруулдаг, гацаадаг байдал шалгах, хянах, шүүх тогтолцоондоо хүчтэй оршин тогтносоор байна.

Нөхцөл байдал ийм байхад З.Дашдавааг ч, Б.Жаргалсайханыг ч улираан томилж байгаа нь эрхгүй анхаарал татаж буй. Тав алхаад танилын сүлжээгээр баригдчихдаг монгол шиг жижиг улсад суурьтай, буурьтай төрд олон жил ажилласан хүмүүс шалгах, мөрдөх, шүүх рүү шилжүүлэх чиг үүрэгтэй газруудаа удаан ахлахаар урагштай үр дүн гарах магадлал ихсэх үү, багасах уу.

Ийм ужгирсан тогтолцоо нь хүмүүсийг урагш алхах зарчмын хөлгүй болгож уядаг нюанс л институц бүрд харагддаг.


АТГ, УПЕГ-ыг З.Дашдаваа, Б.Жаргалсайхан нар даргалсан зургаан жилд шинээр илэрсэн, үргэлжилсэн улс төрийн "томчуудын" авлига, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан зарим хэрэг гацсан байдаг.

Тухайлбал,

  • Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарт холбогдох хэрэг шүүхээс буцаж АТГ жил шалгаж байгаа хэмээн гацсан.
  • “Тавантолгой төмөр зам” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалыг Аргентинд бүгд байгааг нь мэдсэн ч авч ирж чадаагүй хэвээр байгаа.
  • Эрүүл мэндийн шалтгаанаар “сахал” Д.Эрдэнэбилэг Сингапур зугтааж, түүний арга барилаар өдгөө “Баян” Р.Базар ч шүүхэд барьцаа өгөөд гадагш зугтаад байгаа.
  • Нүүрсний хулгайн хэргээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг интерполоор эрэн сурвалжилж, Ш.Раднаасэдийг дотооддоо мөрдөгдөж буй. Энэ хэрэг Ж.Мөнхбатыг барьж иртэл урагшлахгүй.
  • БНХАУ-аас зүсээ хувирган ирсэн Ц.Наранхүүд холбогдох хэрэгт гацсан.
  • Үндэслэлгүй хөрөнгөжсөн, хууль бусаар давуу байдал бий болгосон УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хэрэг АТГ-т шалгагдаж байгаа.
  • УИХ-ын гишүүн асан А.Адьяасүрэнд холбогдох авлигын хэргийг мөн л АТГ шалгаж байгаа. Нүүрсний хэрэгт холбогдон авлига өгч байхдаа гардаж баригдсан А.Адьяасүрэнгийн бүрэн эрхийг прокурор түдгэлзүүлэхгүй байсаар хэрэгт дөрвөн жил эрх ямбаа эдэлсэн.
  • Нүүрсний хэрэгт нэр холбогдсон 10 хүн гишүүн болсон. Тэдний зарим нь одоо ч шалгагдаж байгаа.

Эдгээрийн дийлэнх нь АТГ-т гацсан хэргүүд.

Мөн З.Дашдавааг АТГ-ын удирдсан зургаан жил  Монгол Улсын авлигын индекс хэрхэн өөрчлөгдсөнийг “Transperancy International” сайтаас харахад манай улс 2019 онд 180 орноос 106-д жагсаж байсан бол,

  • 2020 онд 111
  • 2021 онд 110
  • 2022 онд 116
  • 2023 онд 121
  • 2024 онд 114-р байр болж хойшилсон үзүүлэлттэй байна.

Түүнчлэн УЕП Б.Жаргалсайханыг өмнөх дарга нартай нь харьцуулахад тийм ч сайн дүр биш. Өнгөрсөн хугацаанд түүнийг чөлөөлөх тухай улс төрийн болон хуулийнхны хүрээнд хэд хэдэн удаа хүчтэй яригдаж байгаад намжсан. Энэ нь ч том хэргүүдийн шийдвэрт нөлөөлсөн байх магадлалтай.

УЕП-оор ажиллаж байсан хамгийн муу дүр бол "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал, АН-ын дарга, Ерөнхий сайдын зөвлөх зэрэг нам, улс төрийн албан тушаал хашиж байсан Д.Дорлигжав. Түүний үед Прокурорын байгууллага ААН-үүдээ дарамтлах, тэдний бизнесийг булаах, авлигын сүлжээ үүсгэх зэрэг бохир үйлдэлд хамгийн их нэр холбогдсон.

Харин М.Энх-Амгалан 2015-2019 онд УЕП-оор ажилласан. Түүний хувьд өдгөө хэд хэдэн хэрэгт нэр холбогдоод байгаа ч “Хонгилын үзүүр”-т бага зэрэг гэрэл асаасан хүн нь М.Энх-Амгалан. Учир нь тэр чуулганы индрээс хатуу үгийг хулгалгүй хэлж чаддаг нэгэн байсан. Эргэн сануулахад 2018 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх хуралдаанаар чуулганы танхимаас М.Энх-Амгалан “Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой. Хаана байгаа юм тэр шударга ёс чинь” хэмээн гишүүдээс шударга ёс нэхэж, шаардаж байсан удаатай.

Тэр үнэнийг нэхэж, шаардаж чадсанаараа гавьяа “зүүх” эрхтэй. Мөн тэрбээр хуулийн байгууллагаас зугтаж байсан хэд хэдэн гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгож чадсанаараа сайн дүр.

Харин Б.Жаргалсайханыг М.Энх-Амгалантай эсрэгцүүлбэл, Г.Занданшатарын ангийнхан буюу өмнөх парламентын УИХ-ын гишүүдийн 70 хувь нь хэрэг төвөгт холбогдчихоод байхад тэр түдгэлзүүлэх бичиг барьж ирээгүй. Дахин томилогдохдоо ч шинэ парламентын яллагдагчаар татагдаад байгаа гишүүдийг ядаж тоог зарлаагүй. Ямагт төрийн ордонд суугчдыг хамгаалсаар ирсэн нэгэн юм.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 12, 2025 10:19

Танай энэ улстөрийн тойм гэж ш�##� худлаа хүүхдийн бичээс шиг юм бхыма

Иргэн
Иргэн
4 сар 12, 2025 10:23

Одоо нэгэнт шийдэгдсэн асуудлын араас хүмүүсийг т�##�цуулаад яахнав дээ

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
4 сар 12, 2025 10:58

О.Эрдэнэ их удахгүй.28онд.будаа болно доо.
АН +ХҮН. ялна даа

Зочин
Зочин
4 сар 12, 2025 11:19

Улс төрчид идсэн уусан, хээл хахууль,авсан цавчиснаа хаацайлж нуулгах гэж энэ хоёр хүнийг улируулан томи ловоо хөөрхий !
Уул нь 6 жил болоод сольдог нь улс төрчдийг олон жилийн турш тасра лтгүй идэхээс л сэргийлсэн хэрэг. Гэтэл манай Хүүк,Данх хоёр АТГ, прокуророо сунгаж бгаад өөрснөө төрийн жолоон дээр олон жил найрлах аар шийджээ.
Ёс суртахуунтай, ичих нүүртэй хүмүүс бол арай ч ингэх гүй л юм л даа, цагаандаа гарсан луйварчид болохоор тоохгүй юмдоо.
Ер нь Баттулга бузраасаа арай дээр гэхээр ч юмгүй юм шив дээ !!!

Зочин
Зочин
4 сар 12, 2025 11:24

Ша�##� худлаа, хоорондоо логик холбоосгүй зүйлүүдийг хүчээр тааруулчихаар ийм тэнэг дүр зураг гарч ирж байгаан ш дээ.

Хандаа
Хандаа
4 сар 12, 2025 11:43

Хөөрхий тун ядруухан бичвэр байна даа, хийсвэр, баримт нотолгоогүй ийм юм бичиж, ард түмнийг т�##�цуулж дундаас нь өөрсдөө хожих гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн явуургүй үйлдэл гэж ойлгогдож байна,

Зочин
Зочин
4 сар 12, 2025 14:30

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten

Уншигч
Уншигч
4 сар 12, 2025 19:23

Энэ сэтгүүлч нэрнээс цаашгүй юм бичих юм аа. Ядахдаа БЕТОН , БИДОН гэдэг үгнийхээ утгын ялгааг ч ойлгохгүй амьтан сэтгүүлч гээд юм бичих ч гэж. Монголын оюун ингэж доройтох гэж ? ???????

Зочин
Зочин
4 сар 13, 2025 09:22

ХҮҮК АЖИЛЛАГАА

Бат
Бат
4 сар 13, 2025 18:06

Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь шаардаач

Зочин
Зочин
4 сар 13, 2025 18:41

Энх-Амга лан ч өөрөө нүүрсний мафийн гар байсан л даа

Хулгайчд
Хулгайчд
4 сар 13, 2025 21:24

NO XUUK

Зочин
Зочин
4 сар 14, 2025 08:01

Танай намын Д.Ганмаа гишүүн нэг ч харагдахгүй юм. Харварддаа ажиллаад л байгаа юм биш үү? УИХ-ын гишүүн зайнаас ажиллаж болдог уу?

Юююююююю
Юююююююю
4 сар 14, 2025 09:36

Ард түмний нүдэнд хоорондоо тэмцэлтэй мэт харагдуулавч бүгд нэг тогооны хувааж идэцгээсэн дарлан мөлжигсөд. Энэ 3 аас с�##�чихсан юмсан. Ард түмэн тэгвэл л жаахан нар үзэж магад. Тэрнээс нааш сар ч үзэхгүй шүү .

Холбоотой мэдээ

Back to top button