Гэмт хэрэгНИЙГЭМ

Улсын хохирол барагдуулахаар "Тэнүүн-Огоо" ХХК-аас 10 ширхэг "Хулхи ногоон автобус"-ыг эргүүлэн авчээ

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 14-нд эхэлж нийтдээ 25 өдөр хуралдаж шүүх шийдвэрээ танилцуулаад буй.

Шүүхийн шийдвэрийг ЭНД дарж харна уу.

Гурван жил дуншсан ногоон автобусны хэрэг дөрөвдүгээр сарын 9-нд эцэслэж, холбогдох албан тушаалтнуудын зарим нь цагаадаж, зарим нь ял, шийтгэл аваад буй. Харин ногоон автобусны хэргийн хохирол болох 134 тэрбум төгрөгийг хэнээр хэрхэн төлүүлж буй талаарх мэдээлэл шүүх хурлын шийдвэрт дурдагдсангүй.

Иймд энэ талаарх мэдээллийг хүргэе.

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тиймээс худалдан авах гэрээний дагуу улсад учруулсан 134 тэрбум 561 сая 367 мянган төгрөгийн хохирлыг “Тэнүүн-Огоо” ХХК-иас нэхэмжилсэн.

Тус нэхэмжлэлийн хүрээнд өнгөрсөн онд  “Тэнүүн-Огоо” ХХК-аас 11.9 тэрбум төгрөгийн бэлнээр авч, бусдаасаа арай дөнгүүр гэж үзсэн 46.1 тэрбум төгрөгийн автобуснуудыг нийслэлийн өмчид хүлээж авсан. Ингэхдээ Skywell загварын их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй 55 ширхэг автобус, цахилгаан цэнэглэх найман ширхэг төхөөрөмжийг 46 тэрбум 102 сая төгрөгөөр үнэлэн авсан байдаг.

Ингээд үлдсэн 76 тэрбум 517 тэрбумын 75 тэрбум 377 сая төгрөгт барилга байгууламж, газар, эд хөрөнгө бүхий 83 хөрөнгийг хүлээн авчээ. Гэхдээ үүний 34 нь хөрөнгийн гэрчилгээгүй гэх мэдээлэл бий. Тиймд дараах эд хөрөнгөөс шаардлагад тэнцсэн хөрөнгийг тодорхой дүнгээр үнэлэн авчээ.

Үүнд:

  • 34.6 сая төгрөгийн үнэлгээ бүхий таван ширхэг худаг,
  • 32 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван харуулын байр,
  • 531 сая төгрөгийн үнэлгээ бүхий оффис,
  • 300 сая төгрөгийн үнэлгээ бүхий дугуй засвар,
  • 841 сая төгрөгийн үнэлгээ бүхий автозам,
  • 2.8 тэрбумын үнэлгээ бүхий 1239 мкв спорт заал,
  • 2.2 тэрбумын үнэлгээ бүхий  770.9 мкв спорт заал
  • Нийтдээ 761 сая төгрөгийн үнэлгээ бүхий 5410 мкв бүхий дөрвөн авто зогсоол,
  • Нийтдээ 6.7 тэрбумын үнэлгээ бүхий 34 мянган мкв бүхий 10 газар,
  • Нийтдээ 1.3 тэрбумын үнэлгээ бүхий хоёр автозам, 
  • Нийтдээ 34.5 тэрбумын үнэлгээ бүхий 1600-3000 мкв хүртэлх хэмжээтэй долоон авто грашш

Харин үлдсэн хохирлын үлдэгдэл мөнгө болох 1 тэрбум 140 сая төгрөгийн барьцаанд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хүсэлтээр Вьетнам улсад үйлдвэрлэгдсэн Daewoo BS106 маркын 10 ширхэг автобусыг авч байжээ. Эдгээр нь анх ирсэн гэх шаардлага хангаагүй 20 автобусны 10 нь аж.

Харин өнгөрсөн өдрүүдэд болсон шүүх хуралдааны үеэр тус автобуснуудын талаарх асуудал хөндөх үеэр “Тус 10 автобусанд улсын байцаагч оношилгоо хийж техникийн шаардлага заалны халаалт, агаарын бохирдлын стандартыг хангаагүйгээс бусдаар тус автобуснууд тэнцэж байна гэх дүгнэлт гаргасан байна. Мөн өнөөдрийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй авто тээврийн тухай хуулийн хүрээнд эдгээр автобуснууд нь олон улсын шаардлага хангасан байна” гэх дүгнэлтийг гаргасан гэх мэдүүлгийг ННТГ-аас өгчээ.

2023 оны наймдугаар сарын 14-ны өдөр хүлээн авсан их багтаамжийн дизель хөдөлгүүртэй Daewoo BS 106 маркийн эхний 20 автобус шаардлага хангаагүй техникийн найман төрлийн зөрчилтэй байсан ил болсон. Мөн энэ үүнийг баталж ажлын хэсгийнхэн ч шүүх хурлын үеэр  мэдүүлсэн байдаг.

Ажлын хэсгийнхний мэдүүлгийг ЭНД дарж харна уу.

Тэгэхээр хулхи ногоон автобус худалдан авч улсын 134 тэрбум төгрөгийн хохирол учирснаас өдгөө 132.9 тэрбумыг нь олон янзаар нөхөн төрүүлээд байгаа бол 1.1 тэрбумд нь нөгөөх хулхи ногоон автобуснаасаа 10-ыг нь Нийтийн тээврийн газар эргүүлэн авсан болж таарав. Харин эдгээрийг хэрэглээнд гаргасан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 14, 2025 12:06

За за улс өндөр үнээр л авчихаад хэд хоногоос хаях байх даа

Зочин
Зочин
4 сар 14, 2025 12:10

юу ч ойлгосонгүй, чухам л шаардлага хангахгүй хуучин автобус учраас, өчнөөн хэрэг үүсээ биздээ, тэгснээ одоо зүгээрээ гээд нөгөөдүүлээ төлбөрт нь авч байдаг, тийм л зүгээр юи бол наад хүмүүсээ суллах дараагийн ажил гарахн ээ???, эргэж буцсан тэнэгүүд

Холбоотой мэдээ

Back to top button