УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ногоон автобус худалдан авсан ажлын хэсгийнхэн "юун дээр гарын үсэг зурснаа мэдээгүй" гэв

Ногоон автобусны хэргээр 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Үүнд хэдийнээ олон нийт мэдэх болсон С.Жавхлантбаатар, Ж.Сүхбаатар гэх дүрүүд болон Тэнүүн огоо ХХК-ийн ерөнхий захирал болон гүйцэтгэх захирал нар багтдаг.

Харин үлдсэн хэд нь нийслэлээс томилогдсон автобус худалдан авах ажлын хэсгийнхэн.

Нэг бүр нь 339 сая 646 мянга 535 төгрөгийн үнэтэй BS 106 гэсэн автобусыг шаардлага хангасан эсэхийг шалгаж, төрийг төлөөлж автобус худалдан авах уу, авахгүй юу гэдгийг шийдэх үүрэгтэй байсан. Гэвч тэд хөдөлгүүрийн зөрүүтэй техникийн шаардлага хангаагүй автобусыг төрийн мөнгөөр худалдан авах актыг үйлдсэн.

Иймд тус ажлын албанд ямар ямар хүмүүс байсан. Тэд өнөөдөр хэрхэн мэдүүлж буй талаарх мэдээллийг хүргэж байна.


-Хульх автобус худалдан хүлээн авсан ажлын хэсгийнхэн-

Нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас их багтаамжийн автобусыг хүлээлцэх ажлын хэсэг 2023 оны зургаадугаар сард Б.Мөнхболд даргатай, 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Энэ бүрэлдэхүүнд дараах газруудаас гишүүдийг томилсон.

НЗДТГ:

  • НЗДТГ-ын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ганболдын Мишээлт

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар:

  • НХААГ-ын дарга Гомбо-Очирын Энхтайван
  • НХААГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Шарын Баярсүх
  • НХААГ-ын мэргэжилтэн Амарбаясгалангийн Нарангэрэл

Нийслэлийн нийтийн тээврийн газар:

  • ННТГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Батмөнхийн Баярмаа
  • ННТГ-ын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Бадам-Одсэрийн Дөлгөөн
  • ННТГ-ын Техник технологийн хэлтсийн дарга Баатарын Мөнхболд
  • ННТГ-ын Техникийн хяналтын үзлэгийн инженер Баттогтохын Алтаншагай
  • ННТГ-ын Техникийн технологийн хэлтсийн Нийтийн тээврийн Цахилгаан хангамж хариуцсан инженер Дуньдхүүгийн Цогтбадрах

Нийслэлийн тээврийн газар:

  • Нийслэлийн тээврийн газрын тээврийн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Однасангийн Хонгорзул
  • Нийслэлийн тээврийн газрын Хөрөнгө оруулалт гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Лхагважавын Солонго
  • Нийтийн тээврийн улсын байцаагч Очирсүрэнгийн Сүхбаатар

Хотын стандарт хяналтын газар:

  • Хотын стандарт хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Цэндийн Хадбаатар
  • Хотын стандарт хяналтын газрын Тээврийн хяналтын улсын байцаагч Удмаагийн Энхтөр

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ:

  • ЗТНОНӨААТҮГ-ын Техникийн хэлтсийн дарга Оросоогийн Лувсандагва

-Ажлын хэсгийн гишүүдийн зарим нь нэрээ ашиглуулсан. Зарим ажлын хэсгийнх биш ч гарын үсэг зурсан. Зарим нь дадлагажиж байсан аж-

Уг ажлын хэсэг 2023 оны наймдугаар сарын 14-ны өдөр их багтаамжийн дизель хөдөлгүүртэй Daewoo BS 106 маркийн эхний 20 автобусыг хүлээн авахаар ажилласан. Гэхдээ тус өдөр ажлын хэсгийн долоон хүн хуралдаа очсон бол үлдсэн хэд нь хуралд очиж, автобус шалгалгүй хүлээн авсан гэх гарын үсгийн зурсан байдаг.

Харин ажлын хэсгийнхэн акт үйлдэхэд тус 20 автобуснуудад ажлын даалгавар болон техникийн найман төрлийн зөрчил илрүүлсэн гэдгийг Ажлын хэсгийн дарга Б.Мөнхболд мэдүүлэгтэй хэлсэн.

Гэтэл одоо явагдаж буй шүүх хурал дээр ажлын хэсгийнхний дийлэнх нь автобус асуудалтайг мэдээгүй учир гарын үсэг зурсан. Эсвэл дарга яаруулж гарын үсэг зуруулсан гэж мэдүүлж буй.

Мөн тэдний мэдүүлгээс харахад, автобус хүлээн авч акт үйлдэх үеэр ажлын хэсгийн хоёр гишүүн ээлжийн амралттай. Хоёр гишүүн ар гэрийн асуудалтай. Нэг гишүүн орлогчоо явуулсан. Харин хоёр нь өөр ажилтай явж байсан аж. Харин гарын үсэг зурсан нэг инженер нь бүр тус ажлын хэсгийн гишүүн биш дадлагажигч байсан нь анхаарал татаж байгаа юм.

Ингээд есөн удаа хуралдсан ногоон автобусны шүүх хурлын үеэр Автобус худалдан авах ажлын хэсгийнхэн ямар ямар мэдүүлэг өгснийг хүргэе.

Ажлын хэсгийн ахлагч Б.Мөнхболд:

-Ажлын хэсгийн ахлагчийн хувьд наймдугаар сарын 14-нд болсон автобус хүлээлцэх хурлын талаар бүх гишүүддээ хэлсэн. Зарим нь “ээлжийн амралттай байна орондоо хүн явуулъя, хурал давхцаж байна” гэх тайлбаруудыг өгч байсан. Бүгд ирэх шаардлагатай ч ирээгүй хүмүүст хариуцлага тооцоогүй. Хуралд долоон хүн ирсэн. Би хуралд өөрөө оролцож автобусыг шалгаж үзсэн. Бид бүгд автобусыг шинэ гэж бодсон. Харахад өөлөх юмгүй шинэ харагдсан. Цаашлаад тулгаж үзэхэд зарим зүйлс нь байхгүй байсан. Бид 20 автобуснаас нэгийг нь л шалгаж үзсэн. Яаралтай наад автобуснуудаа үзээд хүлээж ав гэсэн газрын даргын чиглэлийн дагуу бид нэгийг нь үзэж, бусдынх нь арлын дугаарыг тулгаад хүлээж авсан. Автобус асуудалтай байгааг С.Жавхлантбаатарт аман байдлаар танилцуулсан. Бид шалгаж үзэх үеэрээ евро 2 хөдөлгүүртэйг мэдсэн.

Ажлын хэсгийн хоёр гишүүн автобус хүлээн авах актад гарын үсэг зураагүй. Энэ талаар газрын даргад танилцуулахад Мөнхбаатар, Мөнхзул хоёр гарын үсэг зураагүй талаар хэлэхэд, “Чи наад хэдээрэй гарын үсэг зуруулж чадахгүй. Арчаагүй юм” гэж хэлсэн. Ер нь гишүүдээр гарын үсэг зуруулах ажлыг Цогбадрах бид хоёр хувааж хийсэн.

НТГ-ын тээврийн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Хонгорзул:

-Би ажлын хэсэгт бие төлөөлөн ажиллаагүй. Манай хэлтсийн дарга Тамир гэдэг хүн “Автобус хүлээн авах ажлын хэсэг байгуулагдсан. Би орох  гэсэн болов ч боловсрол болохгүй байна. Чиний нэрээр бүртгүүлээд ажлаа би өөрөө хийгээд явна” гэсэн. Үүний дагуу миний нэр явж, ажлын хэлтсийн дарга хийж байсан. Автобус хүлээн авах ажлын хэсгийн актад мөн хэлтсийн дарга гарын үсэг зурах чиглэл өгсөн. Надаар ажлын хэсгийн дарга Б.Мөнхболд гарын үсэг зуруулсан. Би албан тушаалаараа хэлтсийн даргыг орлодог учраас гарын үсэг зурах ёстой юм байна гэдэг ойлголт анхнаасаа авсан байсан. Гэхдээ автобуснууд асуудалтайг мэдсэн бол гарын үсэг зурахгүй байх байсан. Хүн өөрийгөө хэрэгт хийхийг хүсэхгүй шүү дээ.

ННТГ-ын Техникийн технологийн хэлтсийн Нийтийн тээврийн цахилгаан хангамж хариуцсан инженер Д.Цогтбадрах:

-Би тухайн үед түр тушаалтай дадлагажигч байсан. Б.Мөнхболд дарга үүрэг өгсний дагуу бэлэн байсан ажил хүлээлцэх актад гарын үсэг зурсан. Мөн хурлын тэмдэглэл хийсэн гэдэг дээр миний гарын үсэг зурагдсан байдаг. Тэр хурлын тэмдэглэлийг би Түвшинжаргалаар бичүүлсэн. Гэхдээ Түвшинжаргал ажлын хэсэгт ороогүй байсан тул ажлын хэсгийн нарийн бичиг гэдэг утгаараа би гарын үсэг зурсан. Цаг давчуу байсан тул хурлын тэмдэглэлийг би шалгаагүй гарын үсэг зурсан. 14-ны өдрийн ажлын хэсэг ямар шийдэлд хүрснийг ч мэдээгүй. Учир нь урд оройн нь хүүхэд өвдөөд маргаашийнх нь буюу тэр автобус хүлээлцэх хуралд орж чадаагүй. Ажилдаа ороод шууд дээрээс ирсэн гарын үсэг зуруулах чиглэлийн дагуу явсаар байгаад хурлын тэмдэглэлтэй танилцаж амжаагүй. Хүлээж авч буй автобус асуудалтайг мэдсэн бол гарын үсэг зурахгүй байсан.

ННТГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Б.Баярмаа:

-Би автобус хүлээж авах акт үйлдэх ажлын хэсгийн хуралдаанд очоогүй. Тэр үед нийслэл дээр дараа жилийн төсвийн төсөл боловсруулах ажил дээр тооцоо нийлүүлээд явж байсан. Би техникийн хүн биш санхүүгийн хүн болохоор ажлын албаны инженерүүд очиж үзээд шаардлагад нийцэж байна гэсэн дүгнэлт хийх юм байна гэж ойлгож байсан. Гэвч ажлын хэсгийнхэн надад автобус шаардлага хангаагүй талаар хэлээгүй. Техникийн ажилчид шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн байсан учраас би актад гарын үсэг зурсан. Гэрээ дүгнэсэн актад Б.Мөнхболд дарга гарын үсэг зуруулна гэж өөрөө манай өрөөнд ирсэн. Автобус шаардлага хангаагүй талаар мэдсэн бол би гарын үсэг зурахгүй байсан.

ЗТНОНӨААТҮГ-ын Техникийн хэлтсийн дарга О.Лувсандагва:

-Автобусыг шууд хүлээлцэх акт үйлдэх ойлголтгүй байсан. Наймдугаар сарын 14-нд ажлын хэсгийн дарга намайг “парк шинэчлэлийн хүрээнд автобус ирсэн комисс ажиллах гэж байна” гэж дуудсан. Тухайн үед би ээлжийн амралттай байсан тул хоцорч очсон. Намайг очиход маргаан болж байсан. Ажлын хэсгийнхэн автобусны арам яриад маргалдчихсан байж байсан. Тухайн үед автобусны дутуу зүйлсийг эцсийн хэрэглэгчдэд хүргэхдээ нийлүүлж өгнө гэж байсан. Цаг үе нь тулсан дараагийн үйл ажиллагаа зогсоохгүйн тулд энэ 20 автобусыг энэ чигээр нь хүлээн авах шаардлагатай байгаа гэдгийг үйлдвэрлэгч талаас нь болон нийлүүлэгчид хэлж байсан. Миний хувьд ажил дээрээ очоод даргадаа нөхцөл байдлыг танилцуулаад байж байхад оройн нь ажлын хэсгээс ярьж эхэлсэн. Улмаар маргааш өдөр нь гарын үсэг зуруулсан. Тухайн үед надад энэ автобус төгсгөл биш юм. Араас нь үйлдвэрлэгчээс дахин автобус ирэх учир хүлээн авах шаардлагатай гэж тайлбарласан. Мөн манай ээж яг нойр булчирхайн хагалгаатай байсан тул нэг бүр шалгаж, асуудалд анхаарах боломжгүй байсан.

Нийтийн тээврийн улсын байцаагч О.Сүхбаатар:

-Би тухайн үед авто тээврийн байцаагчаар ажиллаж байсан. Сургууль төгссөн ч практик дээр ажиллаж үзээгүй. Техникийн туршлагагүй байсан. Автобус хүлээн авах тушаалтай би тухайн үед танилцаагүй байсан. 20 автобусыг хүлээлцүүлэх л үүрэгтэй оролцож байгаа юм байна гэж ойлгож байсан. Би бүр сүүлд тушаалтай нь танилцахад дүрэм, журмын хүрээнд акт үйлдэх гэж байсан. Би өөрийн биеэр хүлээн авах хуралд оролцсон. Бид гадаа гаргасан нэг автобусыг үзсэн. Тэр өдөр хурал гэхэд ер нь хэцүүхэн юм болсон. Яг нэг танхимд суугаад нэгнийхээ саналыг сонсож санал хураагаагүй. Гадаа автобус үзсэн байдалтай байж байгаад таарсан. Тиймээс би автобус хүлээн авах шалгалт дахиж хийгдэх юм байна гэсэн ойлголттой байсан. Тиймээс миний хувьд автобус шаардлага хангахгүй байсан ч гарын үсэг зурсан. Гэхдээ автобус шалгасан дүгнэлтийн баримт бичигт гарын үсэг зурж байна гэж бодож байсан. Хүлээн авах акт байсныг мэдээгүй.

Хотын стандарт хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Хадбаатар:

-Би автобус хүлээн авах хуралдаанд би өөрийн биеэр оролцоогүй. Хуулиар олгогдсон эрхийн дагуу ээлжийн амралтаа авсан байсан. Тиймээс манай орлон гүйцэтгэгч буюу улсын байцаагч миний өмнөөс хуралд оролцсон. Миний хувьд улсын байцаагчаар төлөөлүүлсэн учир хурлын тэмдэглэлд хяналт тавьж үзээд хуралдаанд оролцогчдын дийлэнх нь хүлээн авч гарын үсэг зурсан байсан тул шийдвэрийг дагж би бас гарын үсэг зурсан. Автобусыг өөрийн биеэр очиж үзэх боломж байгаагүй. Хурлыг цагийн тулгаж зарласан. Би хотоос зайдуу амарч байсан болохоор ирэх боломжгүй байсан.

ННТГ-ын Техникийн хяналтын үзлэгийн инженер Б.Алтаншагай:

-Би ажлын хэсгийн гишүүн биш. Энэ ажлын хэсэг зургадугаар сарын 12-нд байгуулагдсан. Харин би зургадугаар сарын 19-нд ажилд орсон. Наймдугаар сарын 14-нд эхний 20 автобус шалгасан гэдэгт миний нэр орсон. Тэр өдөр манай хэлтсийн дарга намайг дуудсан. Улмаар автобус шалгах ажил байна гэсэн. Манай ахлах байгаагүй тул ажил цалгардана гээд дагалдан хүүхэд явуулъя гэдэг шийдвэрт хүрээд намайг тийш явуулсан. Очиход 20 автобусны арлын дугаар тулгах ажил байсан. Өөрөөр ямар нэгэн байдлаар автобус үзээгүй. Арлын дугаар тулгачхаад л ажил руу явсан. Тухайн үед би гурван сарын дагалдан хийж байсан. Оройн нь манай ахлах инженер лүү ажлын хэсэг залгаад “өдөр ирсэн инженерээрээ гарын үсэг зураална шүү” гэж ярьсан. Тэгээд яг ажил тарахаар өмнө ирж гарын үсэг зуруулсан. Би тушаалын толгойг нь харахад А64 дүгээр тушаалаар байгуулсан ажлын хэсэг гэсэн байсан. Харин доор нь нөгөө миний өдөр шалгасан арлын дугаар байсан. Тиймээс би арлын дугаар шалгасан учир зуруулж байгаа юм байна гэж бодсон.

ННТГ-ын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дөлгөөн:

-Би наймдугаар сарын 14-ны хуралдаанд оролцоогүй. Тухайн өдөр хурал давхацсан. Ажлын албаны инженерүүд тухайн автобуснуудын техникийн шаардлага хангасан гээд дүгнэчихсэн байсан. Бас би гарын үсэг зурсан ч зураагүй ч энэ ажил цааш явна гэж бодоод гарын үсэг зурсан. Гэхдээ автобус шаардлага хангаагүйг мэдсэн бол би гарын үсэг зурахгүй байсан.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
50 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
3 сар 13, 2025 08:09

пээ ямар хариуцла
гагүй болцим бэ энэ төрийн �##�ба чн

ЗочинATG
ЗочинATG
3 сар 13, 2025 08:29

bvgded ni yalvuguudvyavuulsan deer

Иргэн
Иргэн
3 сар 13, 2025 08:52

ИНГЭЖ Л ГУЦААД БАЙГАА ГӨЛӨГНҮҮДДЭЭ ЮУН ДЭЭР ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ БАЙГААГАА МЭДЭХГҮЙ БАЙНА ГЭДГИЙГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ? СОГТУУ ГАЛЗУУ ӨВС УРГАМАЛ ТАТЦАН БАЙЖЭЭ ДЭЭ ЯНЗ НЬ

Лол
Лол
3 сар 13, 2025 08:53

Цаана нь нэг �####� байна даа. Д�##�даас ажлаа зохицуулаад л. Энэ хэдэн эргүүнүүд нь өмнөөс д�##�дагнаж гар хөлийн үсгээ зураад л. Илчилж чадахгүй нэг айдастай.

Зочин
Зочин
3 сар 13, 2025 08:54

bygd tsavchaagaa avsan bgaa

Zochin
Zochin
3 сар 13, 2025 08:59

Uneheer hariutslagaguin zud gej Ene. Uuniih ni toloo bugs hariutslaga huleeh estoi. Ooriigee hamgaalj us as hurai garah gesen colognes.

Зочин
Зочин
3 сар 13, 2025 11:28

Автобус хүлээн авах ажлын хэсэг гэж ер нь хэрэгтэй бсан юм уу? Юун дээр ч хамаагүй гарын үсэг зурчихдаг юм бол! К кк

Baatar
Baatar
3 сар 13, 2025 12:09

Hervee China d iim hereg bolson bol tolgoilogchid ni tsaazaar avhuulaad dagaldagchid ni 30jil avah bailaa.manaid bol bugd medhgui hamaagui boloh um bnlda

Зочин
Зочин
3 сар 13, 2025 12:28

Бүү тэнэгт

Зочин
Зочин
3 сар 13, 2025 12:41

Төрийн �##�баны хүмүүсийн нийтлэг дүр төрх. Ард түмний татварын хөрөнгийг санаатайгаар юу ч үгүй үрэн таран хийсэн гэмт хэрэг гэсэн үг.

Зочин
Зочин
3 сар 13, 2025 13:13

Ха ха аргагүй л дээ. Авилг�##� авсан хойно

Зочин
Зочин
3 сар 13, 2025 13:16

Ер нь бүгдийг нь ажлаас нь х�##�аад гудамжинд гарга тэгсэн цагт хариуцлага ямар байдгийг ойлгоно. Хариуцлага тооцсоноо ард түмэндээ тайлбарлаж баймаар байна.

Зочин
Зочин
3 сар 13, 2025 13:27

Яагаад ажлын хэсэг нь ш�##�гаж үзээгүй байж х/ авсан г: үсэг зурдаг бна хэн нэг нь з�##�уусийг зурчих гэсэн биз ашигласан бусуу тэд яахаараа ийм өндөр үнэтэй Т/хэрэгсэл х/ авч бж ш�##�гахгүй авч бгм Эдний цаана жинхэн эзэд нь хуулийг хуурч худ�##� хэлж бна Анх очиж үзэж хиысэн гэрээнд заасан нөхцөл өөрчлөгдөөгүй бхд үзэж ш�##�гахгүй ийм их үнэ өртөгтэй зүылийг бүгд х/ авна гэж бхгүы бүгд үсэн тохирсоноос өөр яаж ийм. юм бхын

Зочин
Зочин
3 сар 13, 2025 13:34

Гарын үсэг зурна гэдэг тухайн зүйлийг хариуцан гэж зурдаг үүнийг мэдэхгүй хүмүүс төрийн �##�банд ажиллана гэжүү тэнэг байлаа гэхэд ийм тэнэг байхуу бүгд сургууль төгссөн хүмүүс Хамгийн Чух�##� нь Нэгт: Улсыг хохиролгүй болгох шаардлагатай Улсын хөрөнгийг идчээл 1-2 жилиын ял аваад Улс хохироод үлддэг жишиг тогтоод бгм бишүү Эрхэмүүдээ! !

Уншигч
Уншигч
3 сар 13, 2025 14:02

Арай ч дэндэнээ уншихгүй гарын үсгээ зурдаг ийм хариуцлагагүй тэнэг юмнуудаас болж улс хохирох ёстой болж байна уу

Taamag uzmerchllll ii
Taamag uzmerchllll ii
3 сар 13, 2025 15:00

Darga nar ni uureg uguu bizde unenge heldee zaluuchuud 1 esvel shorondo

Зочин
Зочин
3 сар 13, 2025 15:56

Энэ бол төрийн �##�баны яг жинхэнэ нүүр царай. Зөвхөн дарга юү гэнэ тэгээд л болно. Түүнээс өөрийн толгой байхгүй, байх ч ёсгүй. Дарга, зөвхөн хамгийн хамгийн том даргаас бусад нь огт буруу байхгүй. Одоо энэ ардчилсан намын сайдууд яг ийм.

Зочин
Зочин
3 сар 13, 2025 16:12

Л�##�арууд бүгд арьсаа хамга�##�ж эхэлдийн муу хулгайч нар чин

Зочин
Зочин
3 сар 13, 2025 16:54

Сумъяабазаргүй ногоон автус бол Сүхбатгүй наадам л гэсэн үг. Аварга зодог шуудгаа өмсөөд гаръя аа!

Зочин
Зочин
3 сар 13, 2025 17:56

Яаж сураад төгсөөд болоод байдаг байна мөнгө цагаан нүд улаан гэж улсаа худ�##�дах хүмүүс юм бишүү эрх мэдлээ ашиглаад байгаан ойлгомжтой л байна ш дээ

Зочин
Зочин
3 сар 13, 2025 18:29

Aajilaa medehgui bol ey hiij suuga ym meddegtene ogood z##l uz

ЗочинGaali
ЗочинGaali
3 сар 13, 2025 19:07

Yo yo nudgui sohor humuus bsan bna

ЗочинGaali
ЗочинGaali
3 сар 13, 2025 19:09

Deereesee dood hurtelee huibaldsan bna daa nogoon bish har abtobus bsan gd heleech

Зочин
Зочин
3 сар 13, 2025 19:36

Ямар ч хамаагүй нэг, хоёр хүний зургийг оруулчихсан байна. Доторх мэдээнд нь ч �##�га. Ийм �##�даа гаргаж болохгүй шүү.

ЗОЧИН
ЗОЧИН
3 сар 13, 2025 20:53

БҮГП ТАРХИНЫ АСУУДАЛТАЙ ХҮМҮҮС ЮМ УУ? БИ Ч МЭДЭЭГҮЙ БИ Ч САЙН ОЙЛГООГҮЙ, БИ Ч МЭДЛЭГ ДУТСАН, БИ Ч ДАРГА ЗУР ГЭХЭЭР ЗУРСАН ГЭЭД!!!! БОЛИЛ ДОО ТА НАР. ЁСТОЙ ЭЛЭГ ЮМАА ХҮСЭЭР АЛБАН ТУШААЛД АТВЬСАН ГЭХ НЬ ХАЛАГ ЁСТОЙ ЧЁРТ ЮМАА!!!

Зочин
Зочин
3 сар 13, 2025 21:02

20н жил чанга дэглэмтэй ял үүрүүлж өрийг ар гэрээр нь төлүүл.толгойлсон нөхдийг олны өмнө т�##�бай дээр цааз�##�.

Irgen
Irgen
3 сар 14, 2025 06:49

Hohirliin todorhoi hesgiig ene hariutslagagui ha raa l idsen golo gnuudeer toluuleed shorond yawuul. Gariin useg yund zursanaa medehgui tatvariin mongiig uren taran hiigchid uh vel taarna

Erka
Erka
3 сар 14, 2025 09:21

Mongol toriig doromjilj bna da tor zasag gej alga hulgaichuudaar duurchee

Зочин
Зочин
3 сар 14, 2025 10:42

Дээрээсээ угсарсан .Тухайн даргын эрх ашгийг хамга�##�сан систем өөрөөр байх боломжгүй бусад нь бүгд тоглоомын гарууд дарга ажилд авахыг зөвшөөрнө .Мөн гарын үсэг зурахыг ч бас эсрэг байх гээд үз дээ удахгүй шоглож өгнө аймаар муухай систем .Аанүүд үргэлж дарамттай .дарамтад байлгах систём

Иргэн
Иргэн
3 сар 14, 2025 13:21

Ажилдаа хайнга хайхрамжгүй нь дэндсэн байна

Иргэн
Иргэн
3 сар 14, 2025 14:25

Эзэн шиг ажлаа хийдэг хүн ховорхон болжээ дандаа мэдээгүй байгаа гүй хүмүүс төрийн �##�ба хашдаг болж ц�##�ин нь гол юм даа

Зочин
Зочин
3 сар 14, 2025 14:58

Энэ �######� цүнх долоогч дарга дагасан пялдага өлөн авилгач хулгаач луйварчингуудыг сумбузрынхан хамт яагаад ял өгдөггүй монголын шүүх юу вэ гэдэг асууд�##� нүгэл бузар гэж биии иргэдиинхэээ унаааг хуучин хогоор сольж ашиг олтлооо шун�##�тсан бузруууд нүгэлшдэээ шудрагаар ялаа үүр нэгч удааа буян хиии

Зочин
Зочин
3 сар 14, 2025 18:05

Хэдэн зоос авснйг нь асуув�##� хурдан байхөө

Зочин
Зочин
3 сар 14, 2025 18:40

Нүдий нь боож гарын үсэг зуруулж л дээ. Ажилдаа хариуцлагатай бай эргүүнүүд.

Багшир
Багшир
3 сар 14, 2025 19:01

Ажлын хэсэг ба

Багшир
Багшир
3 сар 14, 2025 19:02

Ажлын хэсэг байгуулах хэрэггүй юм бн. Дээрээс нь ц�##�ингийн гарз

Иргэн
Иргэн
3 сар 14, 2025 19:50

Монголд байгаа үнэн дүр зураг. Энэ байдлаа бүгдээрээ засъя. Мэргэжил гэдэг маш чух�##�. Албан туша�##� бүрд бак�##�аврын зэрэг нь тохирсон чадварлаг мэргэжилтэнг нь томилж байя. Нам, ахан дүүс, найз нөхдийн хүрээ улс орны хөгжлийг хөлдөөж бна. Бүх шатанд энэ �##�даагаа засв�##� хөгжил маш хурдан ирнэ. Хичээцгээе.

Монгол
Монгол
3 сар 14, 2025 19:59

Энэ нөгөө цүнх баригч, намын нэрээр �##�бан туша�##� авагч нарын арми төрийн. Хотын ажил, �##�бадыг дүүргэсний нүүр царай бодит жишээ
Одоо ч манай ихэнхийг яам, тасгийн газрууд ийм л бүтэц бүрэлдэхүүнтэй байгаа шүү ёстой аймаар, санаа зовоосон асууд�##�

Зочин
Зочин
3 сар 15, 2025 02:09

Бүгдийн Эх ороноос уравсан хэргээр буудан хороох хэрэгтэй

Zochinзочин
Zochinзочин
3 сар 15, 2025 08:01

Авилг�##� авсан болохоор юун дээр гарын үсэг зурах нь хамаагүй,гарын үсэг зурж бат�##�гаажуулсан авилг�##�ын үнэ цэн нуугдаж байгаа

Зочигэрэлгэрэлчин
Зочигэрэлгэрэлчин
3 сар 15, 2025 08:26

Ажилдаа ямар хариуцлагүй сэтгэлгүй ханддагын
Супер жишээ зөвхөн өөрсөдөө баяжихын төлөө

Татвар төлөгч
Татвар төлөгч
3 сар 15, 2025 09:29

Хүмүүс ажилдаа хэрхэн сэтгэлгүй ханддаг, ажлаа яаж хийдэг, цагаа тулахад өөрийгөө хамга�##�ж юу гэж хуцдаг болохыг харцгаа даа. Ажил мэргэжилдээ эзэн байж хариуцлагатай, үнэнч, сэтгэлтэй байх ёстойг харуулсан том жишээ боллоо.

Иргэн
Иргэн
3 сар 15, 2025 12:29

Эдгээр хүмүүс ял авч байж Монгол улсад бага ч гэсэн авилага буурна!!!

Зочин2
Зочин2
3 сар 15, 2025 13:39

Азтай золигнууд вэ зураг нь тавигдаад хөөрхөн харагдаж бна шүү.

Зочин
Зочин
3 сар 15, 2025 23:04

Худ�##�ч эргүүнүүд вэ. ийм хүн новшнуудад хуулийн дагуу зохих шийтгэлийг нь өгөхийг шаардаж байна. Дараагийн удаа юун дээр гарын үсгээ зурж байгаагаа анхаарах байлгүй

Зочин
Зочин
3 сар 16, 2025 00:45

Yuga medeh be de ed nar

Зочин
Зочин
3 сар 18, 2025 07:30

Энэ хүмүүс буруугүйээ. Юун дээрээ зурж байгаагүй ойлгоогүй зурсан нь �##�даа байсан. Гэхдэээ итгээд зурсан байх. Энэ олон хүмүүсийг амьдр�##�гүй болгож хохироож болохгүй.

Зочин
Зочин
3 сар 18, 2025 08:12

Бүгдийг нь шоронд хатаа муу сарьсан багваахайнуудыг

Last edited 8 Өдөр Өмнө by Зочин
Төмөрөө
Төмөрөө
3 сар 18, 2025 09:10

Ялын дээд хэмжээг оноох хэрэгтэй. Монголын төр тоглоом биш .

Эрдэнэ
Эрдэнэ
3 сар 18, 2025 13:18

Яаж ингэж яриж чадаж байнаа !!!!!

Холбоотой мэдээ

Back to top button