Перугийн ерөнхийлөгч хахууль авсан гэх хэргийн мөрдөн байцаалтыг зогсоожээ

Перугийн Ерөнхийлөгч Дина Болуарте Rolex брэндийн тансаг зэрэглэлийн бугуй цагнууд хахууль болгон авсан гэх хэргийг мөрдөн шалгаж байгааг парламентын хороо нь зогсоожээ. Парламентын хороо ийм шийдвэр гаргаснаар Болуарте импичментээс хамгаалагдаж буй. Санал асуулгуудаас харвал түүний рейтинг маш муу, нэг оронтой тоотой байдаг.
Болуартегийн бүрэн эрхт хугацаа ирэх жил дуусна. Тэр үед түүний ерөнхийлөгчийн халдашгүй эрх дуусах тул хэрэг үүсгэж магадгүй. “Rolexgate” гэж нэрлэгдээд байсан тус хэргийн мөрдөн байцаалтын явцад цагдаа нар Болуартегийн гэрийг 2024 оны гуравдугаар сард нэгжсэн. Албаны хүмүүс түүнийг арав гаруй тансаг зэрэглэлийн бугуйн цаг авсан гэж сэжиглэн засгийн газрын ордныг ч мөн нэгжжээ. Болуарте олон нийтийн арга хэмжээнд тансаг бугуйн цагтай үзэгдэж байсан нь олны анхаарлыг татсан тул мөрдөн шалгах ажлыг эхлүүлж байсан юм.
Перугийн засгийн газар ордныг нь нэгжсэнийг Үндсэн хууль зөрчсөн явдал гэж шүүмжилж байжээ. Болуарте засгийн газарт цэвэр гартай орсон учир цэвэр гартай гарна гэж мэдэгдсэн юм. Тэр зүүсэн Rolex брэндийн цагаа 18 наснаасаа хойш ажиллаж олсон мөнгөөрөө худалдаж авсан гэх тайлбар өгчээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.