Гадаад мэдээДЭЛХИЙ

Хятадын хойд хэсгийн хотууд шуурганы улмаас аюулын улбар шар түвшин зарлалаа

БНХАУ-ын Бээжин хот болон Хятадын хойд нутгийн томоохон хотуудад өнгөрсөн амралтын өдрүүдээр /2025.04.12-13/ хүчтэй салхи шуурсны улмаас аюулын улбар шар түвшинд шилсэн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.

Мөн ийм хүчтэй шуурга 1951 оноос хойш ахиж гараагүй хэмээн тус улсын үндэсний цаг уурын төвөөс мэдээлсэн байна.

Өнөөдрийн байдлаар Өвөр Монгол, Шаньси, Хэбэй мужуудад болон Бээжинд 11 баллын буюу 103-117 км/ц хурдтай шуурга шуурч температур огцом доошилжээ. Шороон болон цасан шуурга Шар болон Зүүн Хятадын тэнгисийн бүс нутгийг мөн дайран өнгөрөх төлөвтэй байгаа аж.

Байгалийн гамшгийн улмаас тус улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд 3.2 мянга гаруй дотоодын нислэгийг цуцлагдаж, 400 гаруй мод үндсээрээ булгарч, 7000 орчим хүнийг яаралтайгаар нүүлгэн шилжүүлсэн байна. Ард иргэдийг онц шаардлагагүй тохиолдолд гадагш гарахгүй байх, өндөр барилгуудаас аль болох хол байхыг зөвлөжээ.

Т.ӨЛЗИЙМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button