Нийгэм мэдээ

II төв эмнэлэгт элэгний үзлэг, шинжилгээ үнэгүй хийнэ

Элэг хамгаалах дэлхийн өдөрт зориулсан эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо үнэ төлбөргүй  хийгдэж эхэллээ. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 19-нд дэлхий даяар “Элэг хамгаалах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ өдрийг угтан Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгийн Хавдрын төвд 2025 оны дөрөвдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд 13:00–16:00 цагийн хооронд элэгний өвчлөл болон хавдрын оношилгоо үзлэгүүдийг хийх юм.

Үзлэг, оношилгоонд дараах чиглэлээр мэргэжлийн эмч нар ажиллана:

  1. Хэт авиан (ЭХО) шинжилгээ – Дүрс оношилгооны эмч
  2. Хоол боловсруулах, дотрын эмчийн үзлэг
  3. Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмчийн үзлэг
  4. Ангиографийн эмчийн үзлэг
  5. Хоол зүйчийн зөвлөгөө

Иргэн та өөрийн эрүүл мэндэд анхаарч, өвчнийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаарай.

Т.ӨЛЗИЙМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бөөн оочёр байлгүй дээ.

Цэрэнханд
Цэрэнханд

13-16 цагийн хооронд гэчихээд өглөөний 07 цагаас хүмүүс нь очерлоод, 35хан хүнд дугаар өгсөн. Тэнд хэдэн 35 хүн шуугилдаад хөлс баастайгаа холилдон байна лээ. Үзүүлэх шанс байхгүй

Зочин
Зочин

Үзүүлэх гэхээр оочер дугаараа өглөө өдөр хэзээ ч хамаагүй тараачихаад байхюм . Ямар ч зохион байгуул�##�т байхгүй. Худлаа шоу болж байна.

Зочин
Зочин

МЭДЭЭГ ДАНДАА ХОЦОРЧ ТАВЬДАГАА БОЛИОЧЭЭ.

Зочинㄴㄷㅅㅈ
Зочинㄴㄷㅅㅈ

ㄴㄷㅅㅈ

Холбоотой мэдээ

Back to top button