Нийгэм мэдээ

Нэгдүгээр ангийн 24,310 хүүхдийн 15.2 хувь нь холын хараа муу байна

Нийслэлийн хэмжээнд 40,622 хүүхэд нэгдүгээр ангид суралцаж байна. Тэдний 70.58 хувь буюу 31,370 нь эрт илрүүлэгт хамрагдаад буйг Боловсролын Яамнаас мэдээллээ.

Эрт илрүүлгийн дүн мэдээнээс харахад шүдний өвчин хамгийн их илэрч байгаа юм. Шүдээ үзүүлсэн 30,346 хүүхдийн 23,908 нь шүд цооролттой, 25,832 нь шүдээ хангалттай сайн угааж чаддаггүй, 5,831 нь шүд гажигтай гэж оношлогджээ.

Түүнчлэн 24,310 хүүхэд нүдний үзлэгт хамрагдахад 15.2 хувьд холын хараа тэнцээгүй 6 хувьд ойрын хараа тэнцээгүй байгаа бол 21 хувь нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэжээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button