Нийгмийн

ЗТХЯ-ны газрын дарга БНХАУ-ын компаниас АВЛИГА авч байгаад, үйлдэл дээрээ баригджээ

Зам тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга О гэгч Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж байгаа БНХАУ-ын компанийн хятад иргэдээс их хэмжээний авилга авч байгаад, үйлдэл дээрээ АТГ-ын албан хаагчдад баригдсан гэсэн албан бус мэдээлэл гараад байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын хуучин замыг хуулж, шинэчлэх ажлыг өнгөрсөн зургадугаар сард эхлүүлсэн. Тус замыг 2019 оны арван нэгдүгээр ашиглалтад сард оруулна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдсэн ч энэ ажил хугацаандаа дуусаагүйгээс гадна, замыг шинэчлэх ажил олигтой яваагүй гэлцэж буй.

Энэ оны зурагдугаар сард эхлүүлсэн замын нийт төсөв 60 сая ам доллар. Үүний 58.5 сая долларыг Азийн Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр, 1.5 сая долларыг буцалтгүй тусламжаар тавьж байгаа юм. Энэхүү замын ажлын тендерийг Азийн хөгжлийн банкнаас зохион байгуулж БНХАУ-ын Гуйжоу Хайвэй, Чайна Стэйт Шинжиан зэрэг таван компанийг шалгаруулсан байдаг. Уг таван компани нь дор бүрнээ 2-4 туслан гүйцэтгэгч Монгол болон Хятад компанитай хамтран ажиллана гэж буй. 

Урд хөршийн эдгээр компаниудын төлөөллөөс Зам тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга О авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл цацагдаад байна.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 31, 2019 11:01

Muu piddunuud dandaA INGEDEG BAIHGUI YU, YALANGUYA MAN zasag barij baigaa ued dandaa ingej ulsiig hohirooj ajiliig sunjruulj baidag yum.

Зочин
Зочин
12 сар 31, 2019 15:58

Энэ мэт шааруудыг очдог газар нь явуулаачээ

Зочин
Зочин
1 сар 1, 2020 08:57

Хариуцлага сайн тооцохгүй бол таслан зогсоогдохгүй бна. Онон, Доржханд ......... гээд авилагачид

Zailaa
Zailaa
1 сар 1, 2020 16:41

Zamiin injener gedeg mergejliig maani gutaaj bnaa zam teevriin yaamniixan

Холбоотой мэдээ

Back to top button