ОХУ, БНХАУ хоёул төв Азид амбицтай байгаа нь тэдний харилцаанд сэв суулгах уу

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хяналтдаа авсан Украины газар нутгийг эзэмшилдээ бат оруулахад анхаарахын хажуугаар төв Ази дахь Москвагийн нөлөөллийг нэмэгдүүлэхээр зорьж байна. 2024 онд ОХУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоныхоо дараа Путин хамгийн ойрын холбоотон болох БНХАУ, Беларусьт айлчилсныхаа дараа Узбекистанд очсон. Энэ нь Москва төв Азийн бүсэд чухал ач холбогдол өгч байгаа гэдгийг харуулсан юм.
Украины дайны улмаас барууны орнууд хориг арга хэмжээ авах болсон тул ОХУ болон төв Азийн орнууд хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт эрс нэмэгдсэн. ОХУ-ын Лукойл, Газпром компаниуд Узбекистаны эрчим хүчний салбар дахь голлох гадаад тоглогчдын нэг болсон байгаа. Казахстаны ураны үйлдвэрлэлийн дөрөвний нэгийг Москвагийн компаниуд хянадаг.
ОХУ төв Азид дахь нөлөөллөө бататгахын зэрэгцээ БНХАУ чимээгүйхэн үүрэг ролио тэлж байна. Хоёр орны төв Ази дахь ашиг сонирхол Бээжин, Москвагийн харилцаанд сэв суулгах уу?
Төв Ази Москвагаас холдож байна
Төв Азийн таван улс оролцоогоор 79 сая хүн амтай. 1991 онд ЗХУ задрах хүртэл Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан тус холбооны бүрэлдэхүүнд багтаж байв. ОХУ, БНХАУ мөн Ойрх Дорнодын хооронд байрладаг стратегийн байршлаараа энэ бүс нутаг нь их гүрнүүдийн хувьд геополитикийн ач холбогдолтой.

Түүхэндээ ОХУ энэ бүс нутагт давамгай нөлөөтэй байсан ч сүүлийн жилүүдэд төв Азийн удирдагчид Москвагаас тодорхой хэмжээгээр зайгаа барих оролдлого хийж эхлэв. Жишээлбэл, 2022 оны 10-р сард болсон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн (ТУХН) дээд хэмжээний уулзалтын үеэр Тажикистаны Ерөнхийлөгч Путинийг жижиг улс орнуудыг хүндэтгэхийг шаардаж, улс төрийн зоригтой мэдэгдэл хийсэн.
2023 онд Путин Казахстанд айлчлах үеэр тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэвлэлийн бага хурал дээр Орос хэлээр бус, казах хэлээр ярьсан нь Москвагийн төлөөлөгчдийг багагүй сандраасан бэлгэ тэмдэг бүхий үйлдэл болсон юм. Мөн 2022 онд ОХУ-д болсон эдийн засгийн форумын үеэр Токаев ОХУ-ын эзлэн авсан Украины газар нутгийг хуурамч улс орнууд хэмээн нэрлэж, Казахстан тэдгээрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ил тод мэдэгдсэн
Гэсэн хэдий ч төв Азийн бүх улс орон ОХУ-аар ахлуулсан дор хаяж нэг олон улсын байгууллагын гишүүн хэвээр байна. Үүнд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ), Евразийн эдийн засгийн холбоо зэрэг орно.
Казахстан, Киргизстан, Тажикистан зэрэг гурван улс нь ХАБГБ-аар дамжуулан ОХУ-тай батлан хамгаалахын салбарт хамтран ажилладаг. Мөн тус бүс нутгийн эдийн засаг ОХУ-аас их хэмжээний хамааралтай хэвээр буй. ОХУ-д ажиллаж буй 6.1 сая гадаад ажилчны дийлэнх нь Узбекистан, Тажикистан, Киргизстаны иргэд байдаг. Эдгээр улс орнууд цагаач ажилчдын эх орондоо илгээдэг мөнгөн шилжүүлгээс ихээхэн хамааралтай хэвээр байгаа юм.
Өсөн нэмэгдэж буй БНХАУ-ын нөлөө
ОХУ Украины дайнд анхаарлаа төвлөрүүлж, барууны хориг арга хэмжээгээр хязгаарлагдсан буй энэ үед Бээжин төв Ази дахь нөлөөллөө нэмэгдүүлж байна. БНХАУ-ын тус бүс нутаг дахь оролцоо эдийн засгийн чиглэлтэй байж ирсэн. Тухайлбал 2013 онд БНХАУ Казахстан улсад “Бүс ба Зам” санаачилгаа анх танилцуулсан. Тэгвэл 2024 онд Тажикистанаас бусад бүх төв Азийн орнуудын хамгийн том худалдааны түнш нь ОХУ биш БНХАУ биш.
Гэвч сүүлийн жилүүдэд БНХАУ зөвхөн эдийн засгийн салбарт бус бүс нутгийн улс төрийн тавцанд ч гол тоглогчоор байр сууриа бэхжүүлж эхэлжээ. 2023 онд БНХАУ, төв Азийн орнуудын анхны дээд хэмжээний уулзалт болсон. Тэрхүү уулзалтаар БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин тус бүс нутгийн бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжихээ илэрхийлсэн юм. Энэ нь өмнө ОХУ-ын үүрэгт тооцогдож ирсэн билээ.

Ши Жиньпин мөн төв Азийн улс орнуудад өндөр түвшний айлчлалууд хийх болсон нь Бээжингийн сонирхол улам бүр гүнзгийрч байгааг илтгэж байна. Гэсэн хэдий ч орон нутгийн иргэд дунд Хятадаас болгоомжилсон уур амьсгал байсаар. Олон нийтийн санал асуулгуудын дүнгээс үзэхэд БНХАУ-ын талаарх сөрөг хандлага ОХУ-аас өндөр байгаа юм.
БНХАУ-ын хөрөнгөөр хэрэгжиж буй олон төслүүдэд ихэвчлэн Хятад иргэд ажилладаг. Энэ нь орон нутгийн иргэдийн ажлын байрны боломжийг хязгаарлаж, байна гэх сөрөг сэтгэгдлийг болгодог юм. Мөн зарим улс төр, иргэний нийгмийн төлөөлөгчид БНХАУ-ын өрийн хавхнаас болгоомжлох хэрэгтэйг онцолж буй. Мөн тэд Бээжингээс хэт хамааралтай байхаас зайлсхийхийн тулд эдийн засгийн төрөлжүүлэх хэрэгтэйг анхааруулж байгаа.
Нэмэгдэж буй өрсөлдөөн
Төв Азид нэмэгдэж буй хоёр улсын өрсөлдөөн нь Москва, Бээжингийн хоорондын “хязгааргүй түншлэл” гэх өргөн хүрээтэй харилцаанд хэрхэн нөлөөлөх бол гэх асуулт сонирхол татаж буй.
Саяхан болсон нэгэн форумын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бээжингийн төв Ази дахь эдийн засгийн өсөж буй нөлөөг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ ОХУ нь төв Азийн улс орнуудтай түүхэн үндэслэлтэй тусгай харилцаатай хэвээр гэдгээ онцолсон юм. Тэрбээр мөн БНХАУ нөлөөллөө тэлж буй бодлогод хүмүүс санаа зовж буйг няцааж мэдэгдэл гаргасан. Путин тус форумд оролцохдоо “Хятадын гүн ухаанд ноёрхол тогтоох үзэл байдаггүй. Тэд ноёрхлыг эрмэлздэггүй” гэж хэлсэн юм.
Гэвч бодит байдал тийм ч энгийн биш. Одоогоор ОХУ, БНХАУ хоёр ашиг сонирхолдоо халдалгүйгээр тэнцвэртэй харилцаж чадаж байгаа ч энэ тэнцвэр хэзээ хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй. Төв Азийн улс орнууд харин хоёр талд зэрэг анхаарал хандуулж, гадаад харилцаагаа ОХУ, БНХАУ-аас цааш өргөжүүлэхэд анхаарч эхэлжээ.
Төв Азийн шинэ үеийн элитүүд Туркийг сонирхох хандлага нэмэгдэж, тэдэн дунд пан-Туркизм буюу Турк үндэстнүүдийн эв нэгдлийг түлхүү дэмжих үзэл санаа газар авч байна. Энэ нь ОХУ, БНХАУ-ын аль аль нөлөөллөөс өөр зам эрэлхийлж буйг илтгэнэ. Тус бүс нутаг дахь ОХУ-ын нөлөө хүчтэй хэвээр байгаа ч давамгайлал төгсгөлдөө дөхөж байгаа бололтой. Москва төв Ази дахь тэргүүлэх байр сууриа дахин сэргээхийг оролдож болох ч улам бүр гүнзгийрч буй БНХАУ-ын эдийн засгийн оролцоо нэгэнт тогтсон.
Эх сурвалж: The Conversation
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мядагбадамын ху л гай ч сайт
Tov aziin oronuud zov shugam zogsoj baina. Ted zorigtoi hiih heregtei . hamgiin golin heneesch hets hamaaralgui hogjih
Сэв суув�##� манайд ашигтай, сэвтэхгүй тэврэлдээд л байв�##� манайх будаа. 2 хүн ярилцаж байхад 3 дахь нь шаврын ха�##�т гэдэг үг байдаг.
Дундад Азийн станууд Оросоос улам улам зайгаа барьж оронд нь Орос манайхыг кармаандаа чихээд хийчихэж бна л доо !!! Оркууд маань тэрэнд нь тун дур тай бнаа !
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch