Нийгэм мэдээ

Б.Ганцэцэг: Эцсийн хариу 19-нд гарна. Тэр хариуг харж байгаад суултаа үргэлжлүүлэх эсэхээ шийднэ

Энэ сарын 9-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад, амиа алдсан Д.Жанчив агсны эхнэр Б.Ганцэцэг таван хүүхдийн хамтаар төрийн ордны гадна суулт зарласан юм.

Тэд суулт хийхээс нэг хоногийн өмнө олон нийтэд мэдээлэл хийж, ерөнхийлөгчийн буцалтгүй тусламжийг шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасан. Гэвч тэд дөрөв хоног суулт хийсэн бөгөөд 14-15-нд шилжих шөнө хүүхдүүдийнх нь бие нь муудаж эмнэлэгт хүргэгджээ.

Ийнхүү Б.Ганцэцэгтэй холбогдож, биеийн байдал болон холбогдох байгууллагаас түүнтэй уулзаж, ярилцсан эсэх талаар тодрууллаа.

"Хоёр хоногийн өмнө ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Ө.Золбаяр болон хуулийн зөвлөх уулзсан. Миний хүлээж байгаа хариу хуулийн дагуу 19-нд гарна. Тэд хэлэхдээ, "Бид ямар нэгэн сайд, болон яамны ажилд нь шууд нөлөөлөх боломжгүй. Тиймээс анхаарал хандуулж, шийдвэрлэж өгөөрэй гэсэн хүсэлт гаргасан" гэж хэлсэн. Юун түрүүнд эхний ээлжид хүүхдүүд болон өөрийнхөө эрүүл мэндийг дээшлүүлчхээд суултаа үргэлжлүүлэх эсэхээ шийднэ. Ерөнхийдөө суулт хийхгүйгээр, энэ байдлыг үргэлжлүүлэхгүйгээр асуудлыг минь шийдэж өгөөсэй гэж хүсэж байна" гэлээ.

Б.Ганцэцэг нь энэ сарын 8-ны өдөр олон нийтэд мэдээлэл хийх үедээ хэд хэдэн асуудлыг хөндөж, тус асуудлыг авч хэлэлцэж, ямар нэгэн шийдэлд хшрэхгүй байвал суулт зарлана гэдгээ мэдэгдсэн юм.

Тэрбээр, "Дүнжингаравын ослын улмаас амиа алдсан алба хаагчдын ахуйн асуудал дээр Ерөнхийлөгч буцалтгүй тусламж үзүүлсэн. Зургаадугаар сарын 1-нд ерөнхийлөгч хууль өргөн барьсан. Уг хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаа, онцгойгийн албан хаагчийн гэр бүлд орон сууц олгодог болсон. Тухайлбал,

  • Тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 м.кв-аас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгох, /Орон сууцны өртөг нь хөдөлмөрийн доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу өнөөгийн ханшаар 330 сая төгрөг байна/
  • Хамгийн бага насны хүүхдийг нь 18 нас хүртэл хугацаанд тухайн цэргийн алба хаагчийн сарын үндсэн цалинг нь 100 хувь олгодог байхаар тусгасан. Гэтэл миний нөхөр дөрөвдүгээр сарын 8-нд өнгөрсөн учраас дээрх хуульд хамрагдахгүй гэж хэлсэн. Үүнд гомдолтой байна" гэдгээ илэрхийлсэн юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
hehe
hehe
4 сар 16, 2025 07:53

Olgocheechee , adilhan l alban uurgee guitsegtej yavaad nas barsan bnshdee. 5 huuhdiin ch gesen bodood.

өмгөөлөгч
өмгөөлөгч
4 сар 16, 2025 09:26

хууль хэрэгжсэн цаг хугцаа нь хамгийн чух�##� байдаг болохоор төсвийн байгууллгаа яаж ч чадахгүй дэээ гэхдээ 4 хүүхэдтэй үлдсэн эмэгтэйг харж үзэн �##�ь нэг агзраас орон сууц өгөх л хэрэгтэй дээ өрх авч явсан хүн байхгүй болохоор хэцүү юм даа

Зочин
Зочин
4 сар 16, 2025 09:37

Яг энэ хуулиар бол боломжгүй. Гэхдээ өөр арга хуулийн за�##�таар байртай болгочих юмсан.

Иргэн
Иргэн
4 сар 16, 2025 09:45

Ямар мундаг хуулиа мөрдөг болчихоо вээ? Өч төчнөөн хулгай луувар хийсэн дээдсүүдэд хууль үйлчилдэг бил үү!!!!! Хүний төлөө явж байгаад амь насаа �##�дсан хүний гэр бүл хүүхдүүдэд нь төрийн өндөрлөгүүд яасан хатуу ,харгис, хүүхдүүд нь өвчин туст�##�, суулт хийх хүртэл зовоож байнаа даанч дээ хэлэх үг �##�га!!!! Төрийн өндөрлөгүүд , УИХ-ын гишүүд , Онгцгой байдлын ерөнхий газар Хүний эрхийг хамга�##�ах газар гээд олон газрууд яагаад таг дуугуй байгаад байдаг бнаа. Амь нас эрүүл мэнд амьдр�##�ыг нь бодоод хурдан арга хэмжээ аваач дээ !!!!!!!!!

амар
амар
4 сар 16, 2025 12:37

Хэзээ хуулиа ягшт�##� мөрддөг болчихоов.

Зочин
Зочин
4 сар 16, 2025 12:38

Тэгнэ. Хуулъ нъ хэрэгжиж эхлээгүй байсан бол хамаарахгүй. Ажил олгогч нъ тухайн үейин хүчинтэй хууль дотроос арга хайхгүй бол наад хуулъ чинъ үйлчлэхгүй-

Зочин
Зочин
4 сар 16, 2025 12:40

Бусад мөнгөн авах ёстой юмаа аваад ийм олон хүүхэдтэй хүн шууд байр болгох ёстой байсан. Ядаж түрээслүүлээд амъдардв�##� өөрт нъ хэрэг болно. 500 сая орчим авсан гээд хүмүүс бичээд байсан үнэн үү ? Хүүхдээ авч сууж болохгүй. Өөрөө хэрэгт орно. Эхлээд хуулъчаас зөвлөгөө аваач.

Зочин
Зочин
4 сар 16, 2025 12:41
Reply to  Зочин

500 сая авсан бол шууд 2 байр болгох хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button