Гэмт хэрэгНИЙГЭМ

"Мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх А.Баяржавхлангийн байршлыг тогтоож, авчрахаар ажиллаж байна"

“Ноорог” медиагийн нэг ажилтныг цахим мөрийтэй тоглоомтой холбоотойгоор нь саатуулсан билээ.

Саатуулагдсан ажилтан А.О нь дансаараа цахим мөрийтэй тоглоомынх болох 9.3 тэрбумын гүйлгээ гаргасан гэгдсэн юм. Түүнийг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гарсан бөгөөд 25 хоног болж байна.

Цагдан хоригдсоны дараа төрсөн ах А.Баяржавхлан гадаад улсаас өөрийгөө мөрийтэй тоглоом зохион байгуулдаг гол хүн нь хэмээн зарласан юм.

Тэрбээр энэ мэдэгдлээ Филиппин Улсын Манила хотоос хийсэн. Ингэхдээ ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн гурван ажилтанд хахууль өгч байсан хэмээн мэдэгдэж, тэдний талаарх баримтыг дэлгэхээр сарын дараа монголд ирнэ гэсэн билээ.

Эл мэдэгдлийнх нь дараа түүний эхнэрийг баривчилж, ЦЕГ-аас иргэн А.Баяржавхланг интерполоор эрэн хайж эхэлсэн.

Өдгөө уг асуудал хэрхэж буй талаар Хууль зүйн сайд О.Алтангэрэлээс тодруулахад, “Бид энэ асуудал дээр ажиллаж байгаа. Одоогийн байдлаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэн А.Баяржавхлангийн байршлыг тогтоосон. Баривчилж, авч ирэхээр ажиллаж байна. Удахгүй монголд авч ирнэ” гэлээ.


Холбоотой мэдээлэл:

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 18, 2025 07:53

Zarlaad bxaar ter xvn n teneg bish bol zugtaadagui yumu

Зочин
Зочин
4 сар 18, 2025 12:49

Зарлаад л олдог мундаг юм аа

Зочин
Зочин
4 сар 18, 2025 13:23

Төр хувийн хэвшил хамтарсан эрүүгийн хэрэг, луйврын бизнес.

Иргэн
Иргэн
4 сар 18, 2025 13:40

Хар амиа бодоод зугтаж байхаар ирээд эхнэр, дүү, найз нараа гаргах т�##�аар нь арга хэмжээ аваач. Өөрөө буруутай болоод биеийнхээ амрыг хараад хүний нутагт нуугдаж байгаа юм биш үү. Үнэн юм бол өөрөө ирээд хэргээ хүлээгээд тэр арван цагдаагаа хэлээд бариулж эхнэр дүү найзаа суллуулаач тэнэг новш минь

Зочин
Зочин
4 сар 18, 2025 17:15

Гадаадад гарчихв�##� баригдахгүй юм чинь юу гэж бүлтэрч эх орноо муулж төрөөр тоглож болно гэж бодож яваа нөхдүүдэд хэлэхэд та нарыг хаанаас ч олно.гадаад паспортыг нь хүчингүй болгочихоор та нөхдүүд хаашаа хөдлөх боломжгүй.тэгээд интерполоор ш�##�гуулаад аваад ирнэ.эхнэр хүүхдүүддээ энд шоронд суулгачихаад өөрөө амь гарч бдаг арчаагүй эрийн оронцон

Зочи
Зочи
4 сар 19, 2025 08:53

Өөрөө өөрийгөө илчилсэн биздээ Одоо нээх сүр дуулиантай авч ирэх байхдаа

Зочин
Зочин
4 сар 19, 2025 10:57

Шшш чааваас даа, их наядыг нүүрсний хулгайчуудаа барьж хорьж чадхгүй ийм төр бгаад ч яахиймбэ, жараахай хөөж дүр эсгэсэн коммунистууд к

Зочин
Зочин
4 сар 20, 2025 01:26

Эхнэрийг нь баривчилдаг нь ямар учир бна

осама
осама
4 сар 20, 2025 10:09

Хамаг хэргийг нь зарласан болохоор өсөрхөж олж авчирч шангий нь хүртээх нь дээ

Mochi
Mochi
4 сар 21, 2025 03:36

Hudlaa l neg joohon yumaar senzac uusgehiin
banknii mongo tenderiin mongo ih hudliin gishuudiin mongo geel ochnoon yum bhd

зочин
зочин
4 сар 21, 2025 07:23

Үөв.Төр төмөр нударгаа мэдрүүл новшийн мөрийтөө тоглоомчид

Уншигч
Уншигч
4 сар 22, 2025 17:51

Дэндүү шун�##�тай муу хүн

Холбоотой мэдээ

Back to top button