НИЙГЭМНийгэм ярилцлага

А.Баяржавхлан: Киберийнхний мөнгө авах арга хэлбэр нь маш нарийн учир баримт үлддэггүй, үүний ард 3 биш 10 гаруй цагдаа байгаа

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх үндэслэлээр цагдан хоригдсон Ноорог медиагийн ажилтан А.О-гийн ах. Мөрийтэй тоглоом зохион байгуулсан гол хүн нь гэж өөрийгөө зарлаад буй иргэн А.Баяржавхлантай ярилцлаа.

Биднийг энэхүү ярилцлагыг бэлтгэж цацахын өмнө зочин А.Баяржавхлангаас мэдээллээ цацахгүй байж болох уу гэх хүсэлт ирэв.

Тэрбээр уг шалтгаанаа тайлбарлахдаа, “Би анх мэдээлэл гаргахдаа буруутай хүн нь би шүү. Тиймээс надаас бусдад бүү хэрэг тохооч гэдэг үүднээс нийгэмд гарсан том хөөсийг намжаахаар мэдэгдэл хийсэн. Мөн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дахь биднээс мөнгө авдаг байсан цагдаа нарын талаарх мэдээллийг өгсөн. Дахин бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Гэвч  ярилцлага өгснийхөө дараа эхнэрийг минь бас баривчилсан талаарх мэдээг авлаа. Мөрийтэй тоглоомын салбар дахь хахууль, далд асуудлыг ил болгож, өөрийгөө буруутай гэдгийг хэлж буруугаа хүлээх гэсэн боловч би биш миний эргэн тойрон дахь хүмүүсийг барьсаар байгаа нь нэг төрлийн сүрдүүлэг гэж харж байна. Надад дахин ам нээж бариулах гэр бүл байхгүй” гэсэн юм.

Гэвч хэвлэл мэдээллийн байгууллага авсан мэдээллээ устгадаггүй зарчмаар зочинтойгоо зөвлөлдсөнөөр уг ярилцлагыг хүргэж байна.

Ярилцлага авсан огноо: 2025.03.24-ний өдрийн 14:00 цаг

ВИДЕО:


-Та яг одоо хаанаас надтай холбогдож байна вэ?

-Би Филиппин Улсын Манила хотоос холбогдож байна.

-Ноорог медиагийн асуудал сүүлийн өдрүүдэд нийгэмд олныг хамарлаа. Таны хувьд ноорог медиагийн ажилтан мөрийтэй тоглоом зохион байгуулсан үндэслэлээр цагдан хоригдоод байгаа А.О-ын ах. Мөрийн тоглоом зохион байгуулсан хүн нь гэдгээ өчигдөр зарлалаа. Таны ярьсан агуулгад гурван цагдаад мөнгө шилжүүлдэг байсан гэх мэдээлэл багтсан. Хоёулаа энэ талаар дэлгэрүүлж ярья. Энэ яриагаа нотлох баримт байгаа юу. Гурван цагдаад нэрлэж, дансны хуулга харуулж болох уу?

-Нийтдээ гурван цагдаа бол биш. Миний хувьд хамгийн сүүлд хамтран ажиллаж байсан нь гурван цагдаа. Тэдэнд эхлээд 50 сая төгрөг өгдөг байсан. Сүүлдээ 75 сая төгрөг өгдөг болсон талаар би өчигдөр ярьсан. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтан гэдэг чинь яг тэр төрлийн гэмт хэргийн тухай төгс мэдлэгтэй хүн. Тэр хүмүүс юуг яаж хийх, яаж алдаа гаргахгүй байхыг маш сайн мэддэг. Тэдний мөнгө авах арга хэлбэр нь хүртэл төгс буюу ул мөргүй байдаг.

Хоёр жилийн хугацаанд энэ салбарт ажиллахдаа анзаарснаар үүнд хоёр, гурван цагдаа биш арван гаруй цагдаа холбоотой. Одоо мөрийтэй тоглоомын салбарт 500 агент байна. Зуу зуун мөрийтэй тоглоомын клуб байна. Дээрээс нэмэгдээд сайтууд байна. Ийм олон сувгаар мөрийтэй тоглоом чөлөөтэй явааг байгаагийн учир ард нь арыг нь даадаг хүмүүс байгаагийнх.

Өнөөдөр өглөө хуулийн байгууллагаас над руу хандсан. “Бид хяналт, шалгалт хийх ёстой байна. Өчигдөр таны тавьсан мэдээлэлд нэр холбогдсон хүмүүс нь зугтаж болзошгүй. Тиймээс маш яаралтай мэдээлэл өгвөл тэдгээр хүмүүсийг хил гаалиар гарахаас нь өмнө зогсоож, шалгах боломж байна. Яг одоо чиглүүлж өгөх боломжтой мэдээлэл байна уу” гэсэн. Би шууд өгөх боломжтой хоёр хүний мэдээллийг өгсөн. Бусад мэдээллийг баримтаа цуглуулаад ар араас нь өгнө гэдгээ хэлсэн байгаа.

-Тэгэхээр та эхлээд 50 сая, дараа нь 75 саяыг өгдөг болсон гэх цагдаа нарынхаа нэрийг хэлэх боломжгүй гэсэн үг үү? 

-Тэр хүмүүс кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хүмүүс. Тэгэхээр энэ төрлийн хэрэг дээр мэргэжсэн, мэдлэгтэй хүмүүс гэж ойлгож болно. Би мөнгө өгч байгаа хүнийхээ нэрийг мэддэггүй байсан.

Мөнгө өгөхөд надад ирдэг байсан зүйл нь үр дүн байсан. Тэр хүмүүс надтай мөнгөний яриа хийхээсээ өмнө манай данснуудыг барьдаг. Дараа нь өөрсдөө орж ирдэг. Тэгээд тохиролцож мөнгө өгдөг болсноор дансаа солиод тавихад баригддаг байдал байхгүй болдог.

Хуулийн байгууллагынхан тухайн үед миний дансыг барьж байсан хүмүүсийг шалгаж үзээд миний нэрийг нь ч мэдэхгүйгээр мөнгө шилжүүлдэг байсан хүмүүсийг барих боломжтой. Миний дансыг барьсан мэдээлэл нэг газар бичигдсэн байх ёстой. Би хэвлэлд ярилцлага өгч болох ч нотлох баримтыг өгөх боломжгүй. Би гүйлгээ хийхдээ дандаа дундаа хавчуулсан хүнтэй нь ярилцдаг байсан. Тэр нь цааш ярилцаад “Их байна. Бага байна. Энэ арай болохгүй байна” гэх зэргээр нөгөөх цагдаа нарынхаа хэлснийг дамжуулна. Ерөнхийдөө ийм байдлаар тэдгээр цагдаа нартай харилцах харилцаа үргэлж голын хүнээр дамждаг байсан.

-Та мөрийтэй тоглоом зохион байгуулсан гол хүн нь гэж байгаа. Дүүгийнхээ дансыг ашигласан учир А.О одоо хоригдчихоод байгаа гэж ойлгож байна таны ярианаас. Гэхдээ гол асуудал нь энэ хэрэгт холбогдуулан ноорог медиагийн бүх тоног төхөөрөмжийг хураачхаад байна. Та энийг юу гэж харж байгаа вэ?

-Сошиал орчноос энэ талаар харсан. Ноорог киногоо цацах гэж байгаа талаар яриа өгснөөс гурав хонгийн дараа цагдаагийн гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Тэр дунд нь манай дүү сууж байж таарсан. Тэгээд цагдаа нар юм хумыг нь хураахаас гадна тэр залуучуудыг шалгасан юм байна лээ. Цагдаа нар ноорогт алдаатай гүйцэтгэх ажиллагаа хийгээд хэл аманд ороогдсон. Тэгээд буцаад төгс харагдах боломж нь мөрийтэй тоглоомын хүн энд байсан гэдэг зүйл болчихсон. Үүгээр бамбай хийсэн. Гол шалтгааныг нь бол би мэдэхгүй. Тэгээд ганц зуурсан шалтгаан болох нөгөөх мөрийтэй тоглоомын хэрэгт холбогдсон хүнээ нийгэмд заавал буруутай харагдуулах гэж хичээгээд манай гэр бүлийн хүмүүс дүү нарыг яллагдагчаар татсан.

Одоо манай хоёр дүү болон найзыг маань хорих 461 дүгээр ангид хориод байна. Тэр хүмүүсийн хувьд дансаа л ашиглуулсан. Заавал хорих ял авах ёсгүй хүмүүс гэж бодож байна. Учир нь өмнө нь дансаа хэрэглүүлснээс болж гэр бүл, найзууд маань шалгуулж байсан 30 гаруй тохиолдол бий. Тэр бүрд дансаа ашиглуулсан талаараа мэдүүлэг өгөхөд нь шалгаж үзээд явуулчихдаг байсан.

Гэтэл энэ удаа ноорог медиад байсан манай дүүг бол шууд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаасан, амьжиргааны эх үүсвэрээ болгосон гээд зарлачихсан. Цагдаа нар үнэхээр бодитой шалгалт хийсэн бол манай дүү сүүлийн гурван жил хэвлэх үйлдвэрт ажиллаж байгаад шинэ жилийн өмнө билүү дараахан ноорог медиад ажилд орсон. Тэр хүн хэдий заваараа мөрийтэй тоглоом зохион байгуулах юм бэ. Энэ үндэслэлүүд нь миний харах өнцгөөс худал харагдаж байгаа. Үүнийг улс төр ороод хэт хөөсрөөд байна гэж харж байгаа.

Өчигдөр миний бичлэг хийсэн шалтгаан бол хайртай дотнын хүмүүст минь хууль гэдэг махны машин шиг битгий ажиллаасай. Энэ нэг хөөсийг нь жаахан ч гэсэн буулгая гэдэг өнцгөөс өчигдрийн бичлэгийг хийсэн.

-Таны хариултаас тодруулж асууя. Өмнө нь 30 гаруй удаа дансны асуудлаас болж шалгагдаад гарч байсан гэлээ. Тэгэхээр энэ хэзээнээс шалгаж эхэлсэн асуудлыг цагдаа нар одоо гаргаж ирэв?

-А.О буюу манай дүүг өнгөрсөн жилийн хавар буюу яг  энэ үеэс л шалгаж эхэлсэн санагдаж байна. Баянхонгор аймгийн цагдаагийн албан хаагч дансыг нь барьсан. Манай дүү рүү маш олон удаа залгаж “Ах чинь хаана байна. Ахтай чинь холбогдмоор байна” гэсэн байсан. Тэгээд манай дүү надтай холбогдоод “Над руу цагдаа байнга залгаад хэцүү байна. Айдастай байна. Би энэ ажилд чинь дахиж дансаа хэрэглүүлэхгүй” гээд дансыг нь ашиглаж байх явцад шууд салгаад авчихсан.

-Дүүгийн чинь хувьд анх зөвшөөрөөд танд дансаа ашиглуулж байсан юм байна. Харин дүүг чинь дансаараа мөрийтэй тоглоомын гүйлгээ хийлгэдэг байсныг ноорог медиагийнхан мэдэж байсан уу?

-Манай дүү надад дансаа хэрэглүүлэхээ больсны дараа ноорогт ажилд орсон. Ноорог медиагийнхан манай дүүг дансаараа тийм гүйгээ хийлгэдэг гэдгийг мэдээгүй. Манай дүү ч гэсэн ноорогт ажиллаж байхдаа улс төрийн агуулгатай юм хийж байхад нь цагдаа нар ороод ирнэ гэж санаагүй байх. Ингээд нэг талд нь цахим мөрийтэй тоглоом. Нөгөө талд нь улс төр гээд байж болох хамгийн хортой хоёр цэг тэнд мөргөлдөөд асуудал өндрөө авчихсан.

-Сая цагдаагийн мэдээллийг та харсан байх. Таны өчигдрийн ярианы үеэр сонсгосон мөрийтэй тоглоом зохион байгуулдаг бүлгийн ар дахь ноён гэдэг бичлэг нь “хэвлэлийн хурлын үеэрх яриа” гэдгийг цагдаагийн байгууллага тогтоосноо хэллээ. Үүнийг та тайлбарлаач?

-Тэр яриа бол надаас мөнгө нэхдэг кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа надад явуулсан яриа. Тэрийг надад юу гэж тайлбарласан бэ гэхээр “Цагдаагийн өглөөний хурал гэж болдог. Ажлын төлөвлөгөө ярьдаг онлайн хурал дээр ингэж яригдлаа” гээд тэр бичлэгийг над руу явуулсан. Тэр бичлэг бол миний мөнгө өгдөг байсан гэх кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн гурван ажилтны нэгийнх нь явуулсан бичлэг.

Сар болгоны 20-нд тэд биднээс мөнгө авдаг. Хугацаа нь дөхөнгүүт мөнгө өгөх цаг чинь болж байна шүү гэдгийг сануулж байгаа байдлаар нэг тиймэрхүү бичлэг болсон болоогүй янз бүрийн мэдээлэл бид нар луу явуулдаг байсан.

-Сар бүрийн 20-нд мөнгө өгнө шүү гэдгийг сануулж явуулдаг зүйлсийнх нь нэг нь тухайн бичлэг байж. Гэхдээ танд тэдгээр нь ийм хаягаар ийм сүлжээгээр ингэж ирдэг байсан гээд харуулах баримт бий юу?

-Надад баримт нь байгаа. Гэхдээ энэ баримтаараа би тэдгээр хүмүүсийг бариулахыг хүсэж байгаа учраас олон нийтийн хэрэгслээр зарлахгүй. Би баримтаа гаргаад эхэлбэл тэр хүмүүс зугтчих байх гэж бодож байгаа. Өглөө холбогдсон хуулийн байгууллагынханд бол би өгөх боломжтой бүх баримтаа явуулсан.

 -“Торгоны зам” клуб таных гэсэн. Цагдаагаас танай клубийг шаргаж эхэлж байгаагаа зарлалаа. Та ер нь өөрийн хийсэн энэ мөрийтэй тоглоом зохион байгуулах үйл ажиллагаагаа гэмт хэрэг гэж үзэж байгаа юу. Өөрийгөө буруутай гэж үздэг үү?

-Хэрэв Баяржавхлан гэдэг хүн онлайн цахим тоглоом, мөрийтэй тоглоомыг хүлээн зөвшөөрсөн улсын иргэн байсан бол бизнесмен гэж явна. Харин мөрийтэй тоглоом хориглосон улсын иргэн байвал би гэмт хэрэгтэн болно. Мөн намайг яг гэмт этгээд мөн үү. Үгүй юу гэдгийг хууль шийднэ.

-Тэгэхээр та өөрийгөө буруутай үйлдэл хийгээгүй гэж үзэж байгаа гэсэн үг үү?

-Манай Улсын хуульд мөрийтэй тоглоом зохион байгуулах нь буруутай үйлдэл гэсэн заалт бий. Би Монгол Улсын иргэн учир энэ хуулиар буруутайд тооцогдох байх. Дээрээс нь би мөрийтэй тоглоомоос олсон мөнгөөрөө хоол идвэл амьжиргааны эх үүсвэрээ залгуулсан. Өөртөө гар утас авбал мөнгө угаасан гэсэн байдал руу явчихдаг. Энэ агуулгаараа хууль мэддэг хүнээс асуухад Баяржавхлан гэдэг хүн Монголын шүүх байгууллагын урд очиход багаар бодоход 10 жилийн ял авна гэж сонссон.

-Хариуцлага хүлээх нөхцөл үүсвэл та монголд ирэх үү?

-Монголд угаасаа очно гэсэн бодол байсан. Өнөөдөр өглөө сэрээд миний хамгийн түрүүнд Монгол руу буцах тасалбараа нэг сарын дараа бичүүлсэн. Би энэ тасалбарын зургаа явуулна. Заавал энэ хугацаандаа очно. Интерполоор намайг хайж албадан авч явна гэсэн мэдээлэл байгаа. Тэр хүмүүс нь намайг буцахаас өмнө олж ирсэн ч бай. Үгүй ч бай би бол буцна. Би өөрөө кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нарын тухай баримтыг цуглуулаад очиж хуулийн байгууллагад өгнө.

-Цагдан хоригдоод байгаа таны дүү А.О шалгагдах үеэрээ тантай холбогдсон уу?

-Би дүүгээ шалгагдаж байгааг киберийн цагдаа нараас олж мэдсэн. Ноорог медиагийн залуус байцаагдаж хонож байсан тэр шөнө над руу холбогдсон. “Ноорог медиагийн залуус дунд манай дүү очсон данснаас нь манай мэдээлэл гарсан. Энэ асуудал өндрөө авчихлаа” гэх мэдээллийгнөгөө сүүлд мөнгө өгч байсан гурван цагдаагийн нэг явуулсан. Тус мэдээлэлд “Одоо ер нь юу ч хийгээд нэмэргүй боллоо. Энэ мэдээллийг бараг арай гэж явууллаа” гэсэн байсан. Тиймээс тухайн үед дөрвөн ширээн дээр тоглож байсан бүх хүмүүсийн мөнгийг буцаагаад манайх үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон.

-Мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх асуудал анх гарахад амиа хорлосон хохирогч байгаа талаар дурдагдаж байсан. Ингэж холбож яриад байгаа дээр тайлбар өгөөч?

-Би тэр амиа хорлосон талаарх мэдээллийг бол цагдаа асуудалтай гүйцэтгэх ажиллагаагаа эвтэйхэн болгож харагдуулах гэж хэлсэн зүйл гэж бодож байна. Манайх хоёр жилийн хугацаанд мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Мөрийтэй тоглоом монголд хуулиар хориотой. Гэхдээ манайх монголдоо эхний гуравт багтах цэвэрхэн, шударга клубүүдийн нэг байсан. Манайд залилуулсан, луйвардуулсан асуудал гарч байгаагүй. Хэнийг ч хүчилж, гуйж тоглуулж байгаагүй. Хүмүүс өөрсдөө сонголтоо хийж тоглодог. Манайх олон хүнтэй боловч том ширээгүй байсан. Том ширээтэй газар тоглосон хүмүүс маш их хэмжээний мөнгө алддаг. Их хэмжээний мөнгөө алдсан хүмүүс амиа хорлох зэрэг үйлдэл гаргаж болзошгүй. Харин манайх 50 мянган төгрөгөөс дээш бооцоо авдаггүй. Ийм зарчимтай байсан.

-Танд өөр хэлэх зүйл байна уу?

-Хорих 461 дүгээр ангид манай гурван хүн хоригдсон байгаа гэж би хэлсэн. Гурван хүний нэг нь А.О, нөгөөх нь А.Б гээд манай төрсөн дүү. Харин нөгөөх нь манай найз. Анх намайг Турк Улсад хараар ажиллаж амьдраад энэ ажилд орж байхад найз маань “Баяржавхлан чи юунд орооцолдчихсон юм бэ. Наадах чинь хүнд асуудал. Наад асуудлаа шийдэж, нэр усаа цэвэрлээд үүрэг хариуцлагаа үүрэхгүй насаараа зугтаж амьдрах юм уу. Чи монголд ирж асуудлаа шийд” гэж байсан.

Тухайн үед нээрээ л мөрийтэй тоглоом гэдэг асуудлаас холдож чадах юм шиг санагдаад 2024 оны зургаадугаар сарын 28-нд монголд очсон. Энгийн амьдралаар амьдарч асуудлаа шийдэх гэж судалсан. Монголд Сити их сургуульд оюутан болж элссэн. Гэвч арваннэгдүгээр сард монголоос гарсан. Гарахдаа энэ зүйл миний хувьд боломжгүй юм байна гэдгийг ойлгосон байсан.

Анх каргоны ачаагаа алдаж өрөнд ороод Турк Улсад оёдлын үйлдвэрийн цалингаараа өрөө дарж чадахгүй. Цалин өндөр гээд энэ зам руу хөл тавьсан. Тухайн үед энэ зүйлийг ийм хор уршигтай. Ийм хүнд гэдгийг мэдээгүй хөл тавьсан. Тэгээд энэ замаас буцаж гарах зам байхгүйг бүрэн ойлгоод сүүлд монголоос гарсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 24, 2025 21:46

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
3 сар 25, 2025 18:10
Reply to  Зочин

ЦАГДАА УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛААР УЛС ТӨРЧДИЙД ДОХИО ЗАНГААГААР ХӨДЛӨЖ ПОПУЛИЗМДЭХ гэж байгаад өөрсдийгөө ЭВГҮЙ БАЙДАЛД ОРУУЛЧИХЛАА .АЛТАНГЭРЭЛ ХӨНГӨН ХУУМГАЙ МЭДЭЭЛЭЛ СЭВДЭГ ДАРГА НАРТАЙГАА ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЦАГ болжээ.

Зочин
Зочин
3 сар 25, 2025 00:50

Наад новшоо хурдан авчирч хатуу яллах хэрэгтэй

Зочин
Зочин
3 сар 25, 2025 01:45

Баривчилж авчирвх хэрэгтэй

Зочин
Зочин
3 сар 25, 2025 02:43

Одоо цагдаагийнхан нэр хүндээ бодоод манайд ийм хүн байхгүй, эсвэл манайд ажиллаж байгаад гарсан хүн гэж худлаа ярнна

Зочин
Зочин
3 сар 25, 2025 06:24

Мөрийтэй тоглоомтой тэмцэхээ больчих оо. Тэр эдийн засгийн чөлөөт бүсдээ нээлттэй болгочих. Монгол Улсын иргэн сардаа 1 удаа орж тоглодог за�##�т оруул. Ихдээ 48-72 цаг тоглоод гардаг дансыг царцаадаг болгочих. Гадаадын иргэдийг чөлөөтэй тоглуул. Ийм янзаар мөрийтэй тоглоомтой тэмцээд дийлэхгүй. Сарын 50 сая өгье гэхэд ямар ч цагдаа, удирдлага нүдээ аниад өнгөрөөнө. Тэр цагдаа нарын ард нь ахиад цагдаагийн том акул сууж л байгаа.

Зочин
Зочин
3 сар 25, 2025 08:51

Сайн харж ав. Бичиг үсэгт тайлагдаагүй бол сонсоцгоо. Монголын нийгэм, улс төрийн ялзра-л туйлдаа хүрч буйг та бүхэн харж байна. Тийм ээ, энэ бол бид, Монголчууд. Хэзээ ч билээ Багабандийн ярьсан илжирсэн гүзээтэй тос хагарах нь энэ. Гаднаас нь харахад сайхан шар тос. Гэвч дотроо идэхийн аргагүй хөгц, мөөг. Үнэр танар гэж авах юм а-лга. Таа-лан болгооцгоо!

Уншигч
Уншигч
3 сар 25, 2025 09:00

Хайран з�##�уу харамс�##�тай байна . Манайд тоглоомын газрууд байдаг нь айдас төрүүлж байна дээр нь цагдаа хамга�##�аад

haha
haha
3 сар 25, 2025 09:27

jiriin irgediin amidralaar naadsan luivarchin hun shuu dee.odoo barag baatar boloh geed bnaaa daa.olon zaluuchuudiin amidraliig tam bolgoson hun sainaa uzehgui ee.

Зочин
Зочин
3 сар 25, 2025 09:35

Хөгийн шудрага царайлсан цагдаа нар!

Www
Www
3 сар 25, 2025 10:55

Gdhde yahaw huurhii hvn chanartai l ym bn shd amia horlochino gd 50k deesh awdaggui gj.

hehe
hehe
3 сар 25, 2025 10:58

davarsan gar ve, ner usiin medehgui mongo ogdog l yum bhdaa

Зочин
Зочин
3 сар 25, 2025 11:34

Ярилцлагаа авч үнэн зөв мэдээллийг 1 т�##� руу хэлбийхгүйгээр найруулга зүй, үг үсгийн �##�даа байхгүйгээр ард түмэнд мэдээлсэн сэтгүүлчдээ баярл�##�аа. Мөрийтэй тоглоомоор баяжина гэж юу байхав дээ. Мөнгөө �##�дсан хүмүүсийн мөнгийг буцааж өгч хохиролгүй болгох шаардлагатай ёстой юм байна гэж санагдлаа.

Зочин
Зочин
3 сар 25, 2025 13:54

goe goe tsagdaagaas yuch huleeh hereggui ner usiig ni zarlaad yvchihaa terte tergui zorig gargasan deeree naaduul chini chamaig unagahaar surgeereedairaad ehelsen ho

Иргэн
Иргэн
3 сар 25, 2025 15:59

Монгол улсын төрийг одоогийн ерөнхийлөгч ерөнхий сайд хоёр удирдаад аваад явчихаж чадахгүй, чадваргүй хүмүүс гэдэг нь тодорхой боллоо!!! Одоо ерөнхийлөгч , ерөнхий сайд хоёр огцорч Монгол улсын аврах хэрэгтэй бн з!!! Замбраагүй явд�##� Монгол улсад хэрээс хэтэрч байна!!!

Зочин
Зочин
3 сар 25, 2025 17:55

Хөөрхий гөлөг чинь тэгвэл худ шаасан байна шдэ

Зочин
Зочин
3 сар 26, 2025 06:37

НААД НОВШОО АЛААЧЭЭ БҮХЭЛ БҮТЭН УЛС ОРОН ДОРОМЖИЛСОН ЯМАР МУУХАЙ ХҮНИЙ СҮГ ВЭ ХАА БАЙГАА ГАЗАР НЬ БУУД

Зочин
Зочин
3 сар 26, 2025 07:09

Гэмт хэрэгтэнүүд нь өөрснөө цагдаагаас шудрага ёс нэхтэлээ доройтох гэж

Зочин
Зочин
3 сар 26, 2025 12:22

Мөрийтэй тоглоом з�##�уучуудын дунд ихэд дэлгэрч амьдр�##�аараа зарим нь амь насаараа ч хохирч байгаа нь үнэн шүү. Энэ асуудлыг цэгцлэх цаг болсон. Ядаж байхад мөнгө л олж байв�##� хориотой бүхнийг ч үйлддэг болсон нь харамс�##�тай юм. З�##�уус минь сэргээч! Мөрийтэй тоглоомоор баяжсан хүн хаа ч байхгүй. Мөрийтэй тоглоом харамс�##�тай мөртэй гэж биднийг бага байхад эцэг эх минь хэлдэг байсан үнэн үг шүү.Тоглуулж буй нь баяжиж
Тоглож буй нь хоосордог жамтай юм шүү

Зочин
Зочин
4 сар 18, 2025 17:32

Мөнгө шилжүүлэх завсрын хүн нь олгож л таараа.Баримт байхгүй ч гэх шиг орон гаран нөхөр үү

Зочин
Зочин
4 сар 19, 2025 18:41

Би үхэхээр чи үх гээд төрсөн дүүгээрээ хүртэл туг тахидаг, ийм заваан б�##�иар юмнууд үхэж д�##�д орвол таарна

Irgen
Irgen
4 сар 20, 2025 08:06

Tiim l yum bol luivarchaan irj duu, naiz, avgaigaa sulluulla hun bolgond gai tarisan novsh

Холбоотой мэдээ

Back to top button