"Насанд хүрээгүй хүүхдүүд сурроныг сундалж, унавал ₮400 мянгаар торгож, эцэг эхэд нь мэдэгдэж байна"

Насанд хүрээгүй хүүхдүүд суррон болон цахилгаан дугуй унаж, олноороо давхралдаж, замын хөдөлгөөнд оролцож байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авч байгаа тухай тодрууллаа.
"Зөрчлийн тухай хуулийн дагуу 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж, замын хөдөлгөөнд оролцвол 400 мянган төгрөгөөр торгох заалттай байгаа. Гэхдээ 15 хоногийн дотор торгуулиа төлж барагдуулбал, 50 хувь хөнгөлнө. Одоогийн байдлаар замын цагдаа нар суррон унасан насанд хүрээгүй хүүхдүүдийг зогсоож, холбогдох арга хэмжээг нь авч, эцэг эхчүүдэд нь мэдэгдэж байгаа" гэлээ.
Нийслэлийн хэмжээнд өдөр тутамд 4500-5000 хүн хоёр дугуйт тээврийн хэрэгсэл ашиглаж байна гэсэн судалгаа бий.
Энэ бүхнийг харгалзан сурроны бүрэн бүтэн байдлыг хянах, улсын бүртгэлийн дугаар авч, хоёр тольтой, тоормостой, дохионы гэрэлтэй байх ёстой гэж журамд заажээ. Мөн сурроныг 18 насанд хүрсэн ангиллын жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн жолоодно, скүүтерийг техник үзүүлэлтээр нь мопедын ангилал руу оруулсан учраас 16-аас дээш насны хүүхэд унаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон юм.
Манай улсад мопед, скүүтэр, цахилгаан дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн нийт 523 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр ослын нийт тохиолдлын 337 буюу 64.4 хувь нь эрэгтэйчүүд байгаа бол, насны хувьд 216 буюу 41.3 хувийг 0-18 насныхан эзэлж байна.
Шалтгааны хувьд, скүүтэртэй зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх тохиолдол 92.9 хувийг эзэлж байгаа юм.
Тухайлбал:
- Скүүтэртэй зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх -486 /92.9%/
- Цахилгаан дугуйтай /сурон/ зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх -20 /3.8%/
- Мопедтой зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх -17 /3.3%/
Мөн нийт тохиолдлын 124 буюу 49.9 хувийг скүүтэрээс унаж гэмтэх шалтгаан эзэлсэн бол, 5-14 насныхан өндөр хувьтай байна. Скүүтэртэй зорчигч бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж гэмтэх тохиолдол 97 буюу 45.3 хувийг эзэлж буй бөгөөд ихэнх нь 15-24 насныхан байдаг аж.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөрчил гаргасан хүний өмнөөс зүгээр явсан хүн төлж болох юм уу?
Одоо ч дугааргүй юм унасаар л. Арын хүүхэд нъ хамгаа ла лтын ма лгайгүй харагдана. Дор хаяад 2 дугуй 4 хүүхэд.
Тодорхой стандарт, дүрмтэй болооч. Дэлхий хөгжөөд хаа сайгүй цахилгаан дугуй, мото, машин болж байна. Пэлхийн хөгжлөөс хоцорж, ухрах гээд байгаамуу?
Аль болох аюулгүй ашиглах орныг нь бүрдүүлж, хууль эрх зүйг нь ойлгомжтой, тодорхой болгох нь чух�##� болохоос биш. Хорино, торгоно, болиулна гэж асууд�##�д ханддагаа боль