Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Чайна Энержи"-гийн хүсэлтээр биржийн хуулиас "дундаж үнээр" гэх заалтыг хасаж, Чалкогийн гэрээг давтах өөрчлөлт оруулжээ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар уул уурхайн бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. Биржээр худалдаалах уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт муудсан нь төсвийн орлого буурахад жин дарж буй.

Учир нь БНХАУ, Монголын Засгийн газар хоорондын төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын хэлэлцээр хэдийнэ соёрхон батлагдсан бөгөөд үүний араас компани хоорондын гэрээ хийгдэх процесс хүлээгдэж байгаа.

Иймд компани хоорондын гэрээ хийгдэхээс өмнө Ц.Туваан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах нөхцөл үүссэнийг УИХ-аар зүтгүүлж сууна.

Хятадын талаас дотоодын ямар ч төрлийн нүүрс авах нь эрс удааширч, зөвхөн Монголд үйл ажиллагаа явуулдаг хятад компаниас л нүүрс аваад байгаа нь биржийн хуулийг өөрчлөгдөхийг хүлээж буй нь илт.

Биржийн тухай хуулийн голлох өөрчлөлтүүд,

“14.6.Уул уурхайн бүтээгдэхүүний чанар болон зах зээлийн үнийн индексийн хөдөлгөөнд тулгуурлан энэ хуулийн 14.3-т заасан үнэд өөрчлөлт оруулахаар гэрээнд тусгаж болно" гэдэг заалт нь өөрөө худалдан авагч Хятадын талд давуу эрх олгосон заалт. Учир нь 2-р сард Хятадын төр засгаас чанартай нүүрс худалдан авч, чанар муутай нүүрсний импортыг хумих шийдвэр гаргасан. Улмаар манай нүүрсний чанар стандартыг өөрсдийнхөөрөө тогтоож, үүндээ нийцсэн үнийн санал тулгаад байвал экспортын нүүрсэнд найдалтгүй болно.

Монголчуудын нүүрсний талбарт муу жишээ болгон ярьсаар ирсэн Чалкогийн гэрээ нь урт хугацааны гэрээгээр үнийг 70 ам.доллароор тогтоож үнэ өсөх үед бид урт хугацааны гэрээний үнэдээ баригдаж нүүрс үнс болж байсан түүх бий. Урт хугацааны гэрээний өөр нэг сул тал нь гэрээний орлогыг эрх баригч намууд урьдчилж зээлээд сонгуулийн пи ар болгож, олон нийтэд тараачихсан явдал ч байгаа.

Гэтэл шинээр өргөн барьсан хуулийн “10.3.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд бүтээгдэхүүн солилцох гэрээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Их Хурал шийдвэрлэж болно" гээд заачихсан нь өмнөх оффтейк гэрээг давтаж буйн бодит жишээ мөн.

Нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан уг хуулийн хамгийн ноцтой нь "Чайна Энержи" манай биржийн хуулийг үл ойшоож, дундаж үнээр чинь авахгүй, биржийн хуулиар чинь явахгүй гэж тулгаж байсныг хүлээн авч одоогийн хүчин төгөлдөр хуулийн "10.4 дэхь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай" хэмээн тусгажээ.

Уг хүчингүй болгохыг хүсэж буй заалт нь одоогийн хуулийн 10.3.Стратегийн орд эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу нүүрсийг харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд худалдах гэрээг байгуулах, 10.4.Энэ хуулийн 10.3-т заасан гэрээг байгуулахдаа тухайн бүтээгдэхүүний биржийн арилжааны дундаж үнийг баримтална" гэж заасан байдаг.

Ийн Ц.Туваан эцсийн мөчид "Чайна Энержи"-гийн хүслийг гүйцээж, Биржийн тухай хуульд "урт хугацааны гэрээ, биржийн дундаж үнээр арилжаалахгүй" гэсэн хоёр ноцтой агуулга оруулж ирэн Монголын байр суурийг хүчгүйдүүлж, нүүрсний салбарын дотоодын аж ахуй нэгжүүдийг ч боомилох шийдвэрийг баталгаажуулж өглөө.

Т.БАТСҮРЭН


Энэ талаарх редакцын өмнөх агуулга:

“Чайна Энержи”-гийн тулгалт буюу, анхны илгээсэн нүүрс худалдан авах санал дээрээ бууна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
4 сар 21, 2025 09:25

Дэлхий энэ чигээрээ асууд�##�тай, Монголд үүссэн асууд�##� ч гэсэн бас л үүнтэй холбоотой бэрхшээл үүсэж байхад хятадын хэдхэн компанийн ашгийг нэмэгдүлэх гэж хуулинд өөрчлөлт оруулж хавханд орж байгаа бол ийм сайд, ийм ажил хариуцсан хүмүүстэй байгаа Засгийн газрын бодит нүүр царай байна. Ийм хууль оруулж ирэхээсээ ичихгүй санаа зовохгүй байна гэдэг бол их том авилга авсан нөхөр байх эсвэл холын бодолгүй, өөрийн толгойгүй нэгэн байна. Өөр холын бодолтой эх оронч сэтгэлтэй хүн сайдаар тавиж энэ м�##�ыг огцруулаа чээ

Eniig ogchouul
Eniig ogchouul
4 сар 21, 2025 14:46
Reply to  уншигч

Ogchor

zochin
zochin
4 сар 21, 2025 12:17

holduu danhaas oligtoi yum yuch garahgui ee, holduugiin ni medeed hyataduud ashiglahaa medelgui yavah dee,

Зочин
Зочин
4 сар 21, 2025 13:16

Энэ нөхдүүдийн өөрсдийн нь ухаан хүрдэггүй юм уу.хятадуудын заавараар л ажиллаад бна уудаа.м�##� бол заазанд өгчихмөөр ноход олон бна шүү

Зочинуншигч
Зочинуншигч
4 сар 21, 2025 18:29
Reply to  Зочин

Яг үнэн

Зочин
Зочин
4 сар 21, 2025 13:37

Үхэж д�##�д ороосой пда

Зочин
Зочин
4 сар 21, 2025 13:51

Tuvaan hyatad bolon orosiin taliin suurin tuluulugch hamtad hiij bgaa gahai nohoi shig urvagch daa

Зочинзочин
Зочинзочин
4 сар 21, 2025 13:58

ЭТТ хувьцааны 20хувийг ард түмэн эзэмшдэг нүүрс зөөж байгаа тээвэрчид бүгд хувьцаатай улсын тээвэрчидийн эрх ашиг байхгүй бол уурхайгаа зогсооё Туваан сайдыг АТГ өгьё монгол хүн Монголдоо орлоготой ц�##�интай байж чадахгүйгээс хойш уурхайгаа хааяа

Зочин
Зочин
4 сар 21, 2025 14:13

Энийг сайдаар томилдог мөн тэнэгээ

Зочин
Зочин
4 сар 21, 2025 15:15

эх орныхоо эрх ашгийг 2-т тавьдаг энэ хүнийг солиоч ээ

Зочин
Зочин
4 сар 21, 2025 15:26

Uursdiin bodlogo baihgui,zubhunoros hyatadiin zaabraar ajillaad baih yum bol bid udahgui 2ulangiinh ni koloni boloh bii.

Зочин
Зочин
4 сар 21, 2025 16:07

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

зочин
зочин
4 сар 21, 2025 16:18

Зайл дүүргийн даргаа хий дурлаад байв�##�

Зочи
Зочи
4 сар 21, 2025 20:39

энэ тийм биш иймэрхүү байдлаар мушгиад байв�##� бид хоосон л хоцроно ийм байхыг манай зарим дайснууд ямар их хүсэж байгаа бол бүр �##�гаа үрэн водкогоо уугаад л сууж байгаа даа,ашгүй нэг өрсөлдөгчөө үгүй хийлээ шүү гээд л,бид нарт нүүрсээ зарах ганцхан л зах зээл байгаа уян хатан байх нь зөв,тэд бид нарын нүүрсээр огт дутахгүй шүү

Ч Чулуунханд
Ч Чулуунханд
4 сар 21, 2025 21:27

Яасанч хаширдаггүй Алдаагаа давтдаг ЗГ -сайд байдаг юм бэ?? АШИГГҮЙ. бол болино биздээ??

2 Ih Guren hurshuudiinhe taalald dor amidrah estoi
2 Ih Guren hurshuudiinhe taalald dor amidrah estoi
4 сар 22, 2025 07:01

mongoliin nuursiig zuvhun Hytad avna.mongolchuud shatahuunaa zuvhun Orosoos l avna gedgee urgelj sanah heregtei ! delhiin hamgiin tom 2 Ih Gurenii dund mongol bga bilee.tiimees bid ulsaa avaad buuhguigees hoish 2 Ih Guren hurshiinhuu taalald niitsuulj amidrah estoi ! buu mart..

Зочин
Зочин
4 сар 22, 2025 07:51

Туваан хүүрийг үхдэл болго

Иргэн
Иргэн
4 сар 22, 2025 09:46

Заяагүй 126

Зочин
Зочин
4 сар 22, 2025 12:18

Туваан суганы үс юу ч мэдэхгүй эзэн юу гэнэ утсан хүүхэлдэй бус уу. Мөнгөний төлөө бол ч

Зочин
Зочин
4 сар 27, 2025 12:14
Reply to  Зочин

Тувааныг биш хоёр ордоо 16 жилээр хятадад зарчихаад ирсэн ОЮУН ЭРДЭНЭтэйгээ МАНтайгаа зарг*лд.....

Зочин
Зочин
4 сар 22, 2025 13:35

Ard tumnii omnoos geree hideg buruuldaa gereegee ih huralaar zaaval oruulah estoi

Дарьсүрэн
Дарьсүрэн
4 сар 22, 2025 14:06

Бирж нь ч тоглоомын бирж байсан.Мафи,олигархиудын савраас нүүрс мултраагүй,улам ахиу идэх замаа л бат�##�гаажуулж,Туваан үхэн хатан зүтгэж байна.

Зочинзочин
Зочинзочин
4 сар 22, 2025 19:26

ДУРААРАА ДУРГИХ ЮМ ДАА.БИРЖЭЭР ЗАРДАГ ЭДИЙГ САНААТАЙГААР ГЭРЭЭГ НЬ ХИЙХГҮЙ ДАРАМТ ҮЗҮҮЛЖ ДАРАМТЛААД ЦАВЧАА ГЭРЭЭНИЙ НҮҮРСЭЭ НИЙЛҮҮЛЖ ИДДЭГ.ГЭРЭЭНИЙ ҮНЭ ГЭДЭГ ЭХ ОРНОО Л ХУДАЛДАЖ БУЙ НЬ ТОДОРХОЙ

Зочин
Зочин
4 сар 26, 2025 14:22

Хятадад бүр хага базуулсан байна

Иргэн
Иргэн
4 сар 27, 2025 01:33

Хятадууд яг энэ хуулийг гаргуулах гэж �##�баар нүүрс авахгүй үнэ унагааж байхад хэсэг хугацаанд бүсээ чанг�##�ж болдоггүй л юм байхдаа. Хэдэн нүүрсний хятадуудад л ашигтай байхаар хуулиа өөрчилж байдаг арай л буруу шийдвэр гаргах юмаа!!!!!????????????

Зочин
Зочин
4 сар 27, 2025 21:06

Мэргэжлийн бус хүнийг сайдаар тавьдаг нь цаанаа ийм л учиртай. Өвчтөнийг буруу эмчилж байгаатай агаар нэгэн. Туваан чинь эмч хүн гэсэн биз дээ.

Холбоотой мэдээ

Back to top button