“Чайна Энержи”-гийн тулгалт буюу, анхны илгээсэн нүүрс худалдан авах санал дээрээ бууна

Он дамнуулан яригдаж байгаа алдарт “Чайна Энержи”-тэй Монгол Улсын Засгийн хооронд хийх нүүрс худалдах, худалдан авах гэрээний процесс явагдсаар байна.
Гэрээний асуудал яригдахтай зэрэгцээд хөндөгдсөн хамгийн чухал асуудал бол ҮНЭ. Ямар үнээр нүүрс худалдан авах вэ гэдэг дээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “БНХАУ-ын компаниудтай одоо явагдаж байгаа нүүрс худалдах, худалдан авах гэрээний үнийн саналыг л баримталж” байгаа гэж хариулдаг. Яг нарийн дүн нь одоо ч тодорхойгүй.
Манай нүүрсний салбарын нөхцөл байдал, хэт өндөр төсөөлөл
АНУ-ын БНХАУ-д тавьсан барааны 10 хувийн татварын нэмэгдлээс үүдэлтэйгээр цаашид Хятадын дотоодын зах зээлд хөдөлгөөн үүсч, үүн дээр тус улсын барилгын салбарын хямралт давхцаж буй нь гангийн үйлдвэрлэлийн хэмжээг үлэмж бууруулж буй. Үүнийг дагаад коксжих нүүрсний хэрэглээ ч буурна.
Манайх гэтэл энэ оны буюу 2025 оны төсөвт нийт 83.3 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн бөгөөд үүний 37.9 сая тонн буюу 45.5 хувийг коксжих нүүрс дангаараа эзэлнэ гээд тусгачихсан. Үүний 20 сая нь Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарна гээд бүр нарийн бичигдсэн нь бий. Өөрөөр хэлбэл энэ хэмжээгээрээ төсөвт орлого бүрдүүлнэ гээд төсвийн орлогод жин дарах дүнгээ хэдийнэ суулгасан.
Бодит байдал дээр өндөр төсөөллийн ард өнгөрсөн оны 8 сарын бодит гүйцэтгэлээр 55.4 сая тонн нүүрс экспортолсноос 21.6 сая тонн нүүрсийг л экспортолсон нь энэ жилийн зорилтод түвшинд хүрэхэд хүндрэл болж буй. 2025 онд нүүрсний экспортын үнийг тонныг нь 105 доллар гэж төсөөлсөн байтал өнөөдөр зах зээл дээр 70 ам.доллар хүрэхтэй үгүйтэй л болчихоод байна. Төсөөллөөс 35 ам.долларын зөрүүтэй буюу алдагдалтай. Хэрвээ яг энэ эрчээрээ цаашид нүүрсний үнэ унасаар байвал төсвийн орлого тасарна.
Нөгөө талдаа нүүрсний үнэ буурна гэдэг Монголбанкны урьдчилсан прогнозын дагуу нэгэнт хямд үнээр нийлүүлэхэд нүүрсний нийлүүлэлтийг ихэсгэхээс аргагүй учраас ийн 83 сая тоннд хүргэнэ гэж тооцсон байж болно. Гэхдээ чанарын хувьд бага нүүрсийг өндөр дүнгээр нийлүүлэх, их нүүрсийг бага үнээр нийлүүлэхэд дунд нь олборлолт, тээвэрлэлт зэрэг бусад зардал нэмэгдэнэ.
Гашуунсухайт дээр нүүрс бөөгнөрсөн асуудал,
12 дугаар сард Гашуунсухайт-Ганцмод боомт дээр хилийн наана ч, хилийн цаана ч нүүрс бөөгнөрсөн асуудал үүсэв. Манай талаас нүүрсээ бөөгнүүлж хил давуулахад Ганцмод дээр очсон нүүрс цаашаа зорилтот хэрэглэгч рүүгээ очихгүй хэсэг саатсан нь Хятадын коксжих нүүрсний эрэлт буурсантай холбоотой гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл манайхаас борлуулагдсан нүүрс хилээ даваад нөөцлөгдөөд байсан гэсэн үг. 2023 онд Монгол Улс Хятадын нийт коксжих нүүрсний импортын 53 хувийг эзэлсэн. Монгол Улс далайд гарцгүй учир бүх нүүрсний экспортоо газраар тээвэрлэж буй.
Гэтэл Хятадад хамгийн боломжит үнэтэй нүүрс тээвэр нь далайн тээвэр учир манай нүүрсний тээврийн зардлыг багасгах зорилгоор л төмөр замын хил холболтоо хийх гээд байгаа. Хил холболтын бүтээн байгуулалт өөрөө багадаа 2 жил гээд тооцвол Хятадын талаас эрэлт багассан үед зардлаа шингээгээд ч өндөр дүнгээр коксжих нүүрс худалдан авах сонирхол байхгүй. Иймд үнийг бууруулах бодлого дээрээ л ажиллана.
“Чайна Энержи”-гийн хатуу тулгалт буюу тэд өөрсдийн дүрмээр тоглоно
Манайхтай хил холболтын асуудлаа нэг тийш болгоё гэдэг яриаг хийж эхэлснээс хойш Хятадын төрийн өмчит “Чайна Энержи” компани манайд хандаж албан бичиг хүргүүлсэн. Үүнд, тэдний талаас нүүрс худалдах, худалдан авах гэрээнд дараах байдлаар буюу,
- “Хоёр талын байгуулах урт хугацааны нүүрсний худалдааны гэрээнд "Чайналкогийн урт хугацааны гэрээний үнэ"-ийн үнэ тогтоох механизмыг ашиглах нь зүйтэй бөгөөд энэ механизм нь зах зээлийн зарчим болон олон улсын туршлагад нийцсэн, удаан хугацаанд зах зээл дээр батлагдсан, ойлгоход ч, хэрэгжүүлэхэд ч хялбар. Энэхүү гэрээний дагуу Монголын коксжих нүүрсний эцсийн үнэ нь цаашид ямар ч үнэ тогтоох механизм батлагдахаас үл хамааран "Чайналкогийн урт хугацааны гэрээний үнэ" механизмаар бий болсон үнээс өндөр байх ёсгүй” гэсэн заалт тусгасан байсан бөгөөд Монголын талаас Эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон ажлын хэсгийнхэн уг саналын хариуд “Монголын хөрөнгийн биржийн үнээр худалдан авах санал” тавьсан ч Хятадын тал үүнийг хүлээж аваагүй. Одоог хүртэл ямар үнийн дүнгээр нийлүүлэх нь ойлгомжгүй хэвээр.
Хятадын талын хэлээд байгаа Чайналкогийн урт хугацааны гэрээний үнэ гэдэг нь тэдний дотоодынхоор тонн нь 1000 орчим юань гэгддэг ч манайхаас авдаг үнийн дүн нь харьцангуй бага бөгөөд жил бүр тогтмол буурсан үзүүлэлттэй байдаг. Сүүлд гэхэд л 2024 онд тонн коксжих нүүрсийг 104 ам.доллараар нийлүүлсэн байна. Гэтэл 2022 нийлүүлсэн үнэ нь 164 орчим ам.доллар байсан.
Урьдын гашуун туршлагаар манайх “Чалко”-тай "урт хугацааны гэрээний үнийг барина" гэж гэрээ хийгээд алдсан.
Үнэ дээр ураны гэрээ шиг анхнаасаа ил тод зарлаагүй, УИХ дээр ч дүн яриагүй. Нэг ёсондоо одоог хэр үнэ дээр манай талын саналыг хүлээн аваагүй, Монголын хуульд биржийн үнээр борлуулна гээд заачихсан байхад хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөөгүй бөгөөд анхнаасаа тавьсан санал дээрээ “Чайна Энержи” хатуу зогссон байх үндэслэл бий. Тэд алдагдсан боломжоо нэхэхгүй гэдэг нь нэг талдаа “бидний дүрмээр явна” гэдэг тулгалт.
Тэгэхээр одоогийн “Чайна Энержи”-тэй хийх нүүрс худалдах, худалдан авах гэрээнд энэ төслийг хариуцаж яваагийн хувьд Ц.Туваан сайд үнийг ил болгоод явахгүй бол алсдаа нүүрсний зах зээл хөдөлгөөнтэй, эмзэг байгаа энэ үеэр үнийг тогтоож, гэрээ хийх нь эцэстээ ашиг нь алдагдсан боломжийн өр төлбөрт шингээд дуусах вий.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tulburtei gutgeleg
2008-2012 онд МАН гадна дотнын компаниудаас зээл авч идэж ууж тараасан мөнгө санаанд орж байна . Челькогоос авсан мөнгийг 2017 он хүртэл нүүрсээр төлж арай хийж дуусгасан . Тэр л давтагдах гээд байх шиг байна .Хугацаа нь 10 жилээр гэхээр хоёр ордоо тавиад туучих шиг боллоо.
Нүүрс удахгүй хог болох юм байна л даа?
Энэ гэж улайрчихсан гар бн аа!!
20 жил нүүрсээ үнэгүй шахуу нийлүүлэх гэрээ байгуулах гэж байна.
Hited huntei ih sain naimaalstaachee naimaan deeree alaltsaj amidar tehgui bol hited hun maaaaaaaaaaaaaaaaash ih davruu
hited huntei alaltsaj amidarnaa naimaan deer tehgui bol hited hun maaaaaaaaaaaaaaaaash davruuuuuuuuuuu
hited hun turemgii baiaval turemgiii uzelts zoolon baiaval ih uhaalag uzelts teneg baiavl tedend yalagdana
Шанзав шиг хэдэн үеэрээ хара�##�гана шүү. Олигтой гэрээ хийгээрэй.
ТУВААН МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА MCS ОДЖАРГАЛЫН ГҮТГЭЛЭГ
Юу вэ. Манай нүүрс улам үнэд орно. Хятад Америкаас нүүрс авахаа больж бгаа. Манайд ашигтай шүү. Энэ одоо хулгай хийх юмаа хайгаад бгаа юм уу.
төмөр замаа хугацаанд нь барьж ашигл�##�тад оруулаагүйгээс хятадын т�##� �##�дагд�##� хүлээсэн, түүнийг төлөхгүйн тулд цаашид нүүрсээ хямд өгөх ёстой гэдэг бол хятадуудын арга болохоос тийм гэрээ хаана ч байхгүй. Тиймээс тэр �##�дагд�##�ын хаиуцлагаас айх шаардлага байхгүй. Хятадын т�##� сүрдүүлж байж болно гэхдээ �##�дагд�##�ын төлөөс нэхэж чадахгүй
Хужаад гуйж өгөхөөс өөр арга байхгүй, нүүрс 10 жилийн настай
Хятадын аманд унасан ургашгүй гэрээ болох нь дээ
Төр засаг бүгдийн нууж хариуцлагүй шийдвэр гаргаж байдаг ОГЦОРВОЛ таарна
Хятадын аманд унах нүхийг Женко 10 гаруй жилийн өм нөөс ухаад өгсиймөө, харин Данх одоо тангадын гөлөг ийн өмнө гөл наадаг нь ямар учиртай юм бэ ?!
Yu soliorood baigaa hulgaichuud ve nuursee birjeer zardagui yumuu yun geree hiih ve omhii hulgaichuud
Мөнгөнд хөтлөгдсөн энэ мэт цайсан өлөн хулгайчуудад улс орны эрх ашиг гэж Түй ч �##�га
Оюунэрдэнэ ээ чи чайнагын тулг�##�таар гэрээ хийгээд дараа нь Монголд багтахгүй шоронгоос өөр оронгүй болов оо. Хятадууд Оюунэрдэнэийг тоохгүй хаяна шүү .Туваагн чирэгдэнэ бас.
Ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч гэдэг мөрөөдлөө орхие гэж Трампийн засгийн газар сануулаад байгаа шүү дээ. Манайхан олны дүйээнд хөөрөөд нүүрс 10 жилийн настай гэхчилэн хийрхээд байгаа нь өрөвдөлттэй л байна. Ойрын 20-30-40 жилд л лав нүүрснээс татг�##�заж чадахгүй гэнэ.
Нүүрс ямар ч байсан ойрын арван жилдээ хог болохгүй.Сэргээгдэх эрчим хүчинд 100 хувь найдах хөгжлийн төвшинд хүрээгүй байна.Хятад АНУ гаас авах нүүрсээ багасгах хандлагатай болсон.
Биржийн үнэээр л нүүрсээ нийлүүлэхгүй бол хятадууд өөрсдийн нөхцөлөө тулгав�##� бас л боломжоо �##�даж дуусах байх гэж зовниж бн. Монголын эрх дарх олгогдсон төлөөлөгч нар эх орноо ард түмнээ бодохгүй �##�даа гаргана.
Биржийн үнээр гэрээ хийх ёстой байхаа.хятадуудын болзол үнээр гэрээ хийвэл дахиад л боломжоо �##�дах байхдаа.манай эрх дарх олгогдсон хүмүүс эх орноо ард түмнээ үл ойшоож асууд�##�д туйлын хариуцлаггүй хандаж �##�даа гаргаж хамаг баялгаа тавьж тууж байна даа.
1072 iin nogdol ashgiig tsagaan sariin omno ogmoor bna. Nas barsan irgediin huvitsaanii nogdol ashgiig ni ur huuhduuded ni ogmoor bna
ямар ч мэдрэмжгүй тэнэгүүд мөнгө илэх гээд чичрээд бхаас олигтой ажлаа мэдэж хийдэг хүн хога
Зөв муу тэтгэврийн гайнууд одоо элгээрээ хэвт за
Гуйлгачин царайлсан дандаа гуйлага гуйж бусдын аманд орно. Арчаагүй новшнууд, хийж бүтээх ямар ч чадвар байхгүй бусдын амаар
тулг�##�таар гөлөг царайлана. Сүүлийн 30 жил төр бариж байгаа авилгагч хулгайч нарын б�##�аг бусдын хараат хян�##�танд аваачиж хийж байгаа энэ нөхөр ямар ч эдийн засгийн мэдлэг байхгүй эмч нэртэй төгссөн л хүн дандаа �##�бан туша�##� хөөж явсан нийгэмд бүтээж босгосон үнэт зүйл үзэл баримтл�##� байхгүй хүн. Дахиад 20 жил Хятадын нүүрсны хараат боллоо.