НИЙГЭМ

Баянхонгор аймагт нинжа нар ашигт малтмал олборлож байсныг илрүүлжээ

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын "Баян" тавдугаар багийн нутаг Андаагийн дэнж гэх газарт иргэд гар аргаар ашигт малтмал олборлож байсан зөрчлийг илрүүлэн таслан зогсоосон гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Экологийн цагдаагийн албанаас "Нөхөн сэргээлт-2020" арга хэмжээг зохион байгуулж 2020 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 үе шаттайгаар төлөвлөн зохион байгуулж буй.

Үүний хүрээнд Дорнод аймгийн Баяндун сумын нэгдүгээр баг Дөч гол гэх газарт үйл ажиллагаа явуулдаг "Хөвсгөл" ХХК-иар 4 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийлгэжээ.

Мөн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7-р багт байрлах "Могойн гол" ХХК-ийн нүүрсний уурхайг шалгаж, 5 га газарт биологийн нөхөн сэргээлт хийлгэсэн байна. Тус аймгийн Экологийн асуудал хариуцсан байцаагчид Цагаан-Уул сумын 5-р баг Хужиртын гол гэх газар хайрга зөөдөг "Төв төгөл" ХХК болон "Агар Тэс-Эрдэнэ" ХХК-ийн 3 га газарт тeхникийн нөхөн сэргээлт хийлгэсэн аж.

Нөхөөн сэргээлт гэдэг нь эвдэрсэн газрын аж ахуйн үнэ цэнэ, бүтээмжийг сэргээх, хүрээлэн буй орчны нөхцөлийг нийгмийн ашиг сонирхолд нийцүүлэн сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээ юм. Үүнд техникийн болон биологийн гэсэн хоёр үе шат бий. 

Техникийн нөхөн сэргээлт нь эвдэрсэн газрыг цаашид аж ахуйн тодорхой зориулалтаар ашиглах зорилгоор хэлбэршүүлэн засч, тохижуулан бэлтгэх ажлын шат бол биологийн нөхөн сэргээлт нь эвдэрсэн газрын үржил шимт чанарыг сэргээхэд чиглэсэн агротехник болон фитомелиорацийн арга ажиллагааг иж бүрэн хамарсан шат юм.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button