Нийслэл Ж.Хатанбаатараас авсан "Эмийн үйлдвэр"-ийн газартаа орон сууц бариулна
"Элэгний" Ж.Хатанбаатарын эзэмшилд нийслэлийн өмчийн есөн объект нэрлэгддэг байсан билээ. Улмаар түүнээс нэгийг нь буюу хуучнаар Эмийн үйлдвэрийн барилгыг нийслэлээс /2025.04.15/ 00:00 цагт албадан чөлөөлсөн байдаг.
Тухайн үед ашиглалтаас гарсан барилгын талбайг Ж.Хатанбаатар хүмүүст түрээсэлж, ашиг олж байсан нь тогтоогдсон бөгөөд Нийслэлээс албадан буулгаж, дуудлага худалдаанд оруулахаа зарлаж байсан.
Тодруулбал, уг үйлдвэрийн газар 3,150 ам.метр бөгөөд тавдугаар сарын 21-ний өдөр дуудлага худалдаагаар эхлэх үнэ нь 443 сая 520 төгрөг байх бөгөөд үйлчилгээ бүхий орон сууц бариулахаар төлөвлөж байгаа юм байна.

НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Нийслэлийн өмчийг ил тод, шударга бусаар хямд үнээр худалдан борлуулж, хэн нь мэдэгдэхгүй хүмүүст эзэмшүүлдэг байдлыг зогсоохоо НЗДТГ-ын дарга Д.Амгалан мэдэгдлээ. Цаашид энэ төрлийн дуудлага худалдааг ил тод, нээлттэйгээр явуулж хэвшүүлнэ. Улс, нийслэлийн өмчийг хувьдаа завшдаг байх нь зүй бус" хэмээсэн юм.
З.УЧРАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх спорт заал эсвэл цэцэрлэгт хүрээлэн, сургууль цэцэрлэг барьж болдоггүйн байх даа
Хорооллынхонд нь зориулж нэг дор цэцэрлэг, сургуулийн цогцолборыг нь барьж өгвөл сайнсан. Ядахдаа түгжрэлгүй болно
Сургууль цэцэрлэг хомс байгаа бишүү.
Huuhdiin emneleg bolgo
Төлгөн коммунист Газрын гай Чи Бэрх тосгондоо хэвтэж тэнэгэлэлээ хийж байхгүй Монголын 3 сая гаруй хүн Нийслэлийн 2 сая шахам хүнд гай тарьж байна .Гэхдээ энийг ингэж гаргадагигаарулдаг үхэр Монголчуудын хохь Ядаж орон сууц биш тоглоом спорт цогцолбор бариач алхах газар ч үгүй боллоо ..
Эргүү малан мин хотын төвд орон сууц барихаа болиоч ингээд бвал яаж түгжрээ буурахвэдээ орон сууц барих газраа баян хошуу чингэлтэй хайлаастад өгөөч уи ч гэхвэ ийм малд. Дээр үёд төвд орон сууц барихгүй гэсэн захирамж гарсан ёр хэрэгжсээгүй
Орон сууцны оронд цэцэрлэг, сургууль хэрэгтэй байна.
Солиороод бгаарай орон сууцаар яадгийм ????????????????????????????????
Орон сууц барих бол ил болон далд авто зогсоол сургууль цэцэрлэг ногоон байгууламж хүүхдийн тоглоомын талбай өрхийн эмнэлэгтэй нь цогцоор нь барихгүй л юм бол сууцаар яах вэ дээ
Эмийн үйлдвэр хэвээр байсан бол ядаж түгжрэл нэмэхгүй байжээ
Тэр зайгүй газарт юун орон сууц вэ. Газрыг нь чөлөөлөөч
Ногоон байгууламж болгоочээ.Газар гарвал байшин бариад байх юм.
Сургууль цэцэрлэг барууль