Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын сонгууль: Санал асуулгаар И Жэ Мёний рейтинг өсөж байна

Өмнөд Солонгос зургаадугаар сарын гурванд ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулна. Өнөөдөр /2025.04.21/ нийтлэгдсэн санал асуулгаар бол бусдыгаа тэргүүлж буй Ардчилсан намын дарга асан И Жэ Мёний рейтинг өссөн байна.  

“Realmeter” сайтын өнгөрсөн долоох хоногийн лхагва гарагаас /2025.04.16/ баасан гарагийн /2025.04.18/ хооронд явуулсан санал асуулгаар бол хүмүүсийн 50.2 хувь нь И Жэ Мёнийг дэмжжээ. Тус санал асуулгад 1,504 насанд хүрсэн хүн оролцсон байна. Эрх баригч Ардын хүч намд элссэн хөдөлмөрийн сайд асан Ким Мүн Су 12.2 хувийн рейтингтэй түүний ард жагсаж байгаа юм. Ардын хүч намын дарга асан Хан Дун Хун 8.5 хувь, Дэгү хотын дарга Хон Жун Пё 7.5 хувийн рейтингтэй гарчээ.

Эх сурвалж: Yonhap News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button