Интерфакс: Оросоос 100 хувь агаарын хөлгийн түлш авдаг статусаа Монголын Засгийн газар өөрчлөхгүй

ОХУ-ын дотоодын хэвлэлүүдэд манай улсыг ОХУ-аас агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг дэмжсэн, мөн ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны түр хэлэлцээ хийхийг мөн дэмжсэн хэмээн бичих болжээ.
Тухайлбал, Монгол Улсад агаарын тээврийн түлшийг тасралтгүй нийлүүлэх тухай Оросын Холбооны Улстай байгуулах Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тус улсын УИХ-аас баталсан талаар цахим хуудастаа мэдээлсэн байна.
Монгол Улсын агаарын хөлгийн түлшний хэрэгцээ сүүлийн жилүүдэд огцом өсч 2021 онд 27.9 мянган тонн байсан бол 2024 онд 70 мянган тонн болж өссөн байна. Энэ өсөлт нь агаарын тээврийн хэмжээ нэмэгдсэнтэй шууд холбоотой бөгөөд 2024 оны эцэс гэхэд тус улсын агаарын хөлгөөр зорчигчийн тоо 44.22 хувиар өсчээ.
Тус улсын эрх баригчдын хувьд цаашид агаарын хөлгийн шатахууныг тогтвортой болон хямд үнээр худалдан авах сонирхолтой байгаа бөгөөд энэ нь онгоцны тийзний үнэд нөлөөлнө хэмээн үзэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Монгол Улс онгоцны түлшийг 100 хувь ОХУ-аас импортлон авч байгаа бөгөөд тээврийн зардлын өртөг өндөр учир Хятадаас худалдаж авах нь ашиггүй тул цаашид одоогийн статусаа өөрчлөхгүй хэмээн Монголын Засгийн газар үзэж байна.
Монголын холбогдох яамны сайд нь цаашид дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөх, Оросын дотоодын нөхцөл байдал зэргээс шалтгаалан ОХУ-ын Засгийн газар экспортод хязгаарлалт хийх, татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргавал манай улсад нийлүүлэх нисэх онгоцны түлшний нийлүүлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн дотоодын хэвлэлүүддээ ярьжээ.
Иймээс ОХУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр нь цаашид тус улсад нийлүүлэх агаарын тээврийн түлшний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэж буйг тус улсын УИХ-ын албан мэдээнд дурдсан байв. Одоогийн байдлаар Монголын тал өөрсдийн дотоодоос шаардагдах бүх процедурыг явуулснаар хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм" хэмээн ОХУ-ын Интерфакс мэдээллийн сайтад бичжээ.
Мөн тус улсын зарим хэвлэлүүдэд Монголын Засгийн газар дэлхийн худалдааны дайны нөхцөл байдлаас шалтгаалан ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахаар эрмэлзэж байгаа талаах тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн Газрын Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр мэдэгдсэн билээ.
ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны түр хэлэлцээ байгуулах нь Монгол Улсын хөгжийн стратегийн төлөвлөгөөний нэг хэсэг болох "Алсын хараа -2050" хөтөлбөрийн нэг хэсэг болохыг Л.Гантөмөр тодотгосон юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь худалдааны дайнаас үүдэлтэй Монгол Улсад хөрөнгө оруулалт багасч, тодорхой бус нөхцөл үүссэнтэй холбогдуулан зах зээлээ тэлэх томоохон боломж үүсгэж байгааг онцолсон юм. Монголын байгалийн баялгийн гол хэрэглэгч улс БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарсантай холбоотойгоор тус улсаас уул уурхай экспортын ихээхэн хамааралтай Монголын эдийн засаг эрсдэлд орж болзошгүй талаар Шадар сайд онцлов.
Иймд Монгол Улстай худалдааны түр гэрээ байгуулах асуудал өнгөрсөн оны 5-р сард гарч, талууд тодрхой бүлгүүдийн барааг тэглэх болон бууруулахаар төлөвлөж байна" хэмээн мэдээлжээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Interfax, Ridus
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Угаасаа Оросын манайд нийлүүлэх онгоцны түлш хямд байгаа байх өө! Бидний машиндаа хийж байгаа Оросын бензин дэлхийн зах зээлийн үнээс хамаагүй хямд байгаа биз дээ? Манай тэр нэг нефтийн үйлдвэр гэдэг юм нь хаа байсан 28 онд гэсэн, аюгүй бол ер нь хойшиллоо 35 онд ашигл�##�танд орно гэж шааж байж мэднэ шүү!
Тиймээс, түр гэрээ нь дээр байхаа. Худ�##�дааны дайн нар нөлөөлөөд хятад хямд өгдөг болох ч юм билүү.ккк
Туваан гэж ТӨРИЙН. ХУТГУУР
авахгүй гээд хаачих вэ дээ,,,,,,ганц Нефьтийн үйлдвэр барьж чадахгүй өчнөөн олон жил болж байгаа Улс чинь,,,,,Төрийн авилга хулгай Улс орныг ингэж л доройтуулж байна, дотоодын ямарч Аж үйлдвэрлэл байхгүй, сөнөцөн юмаа нээрээ,
Муу засаг ардын зовлон
УГААСАА ХОРЧИН СОГТУУ ИВАНУУД ХӨРШҮҮДИЙНХЭЭ ДОТООД ХЭРЭГТ ҮРГЭЛЖ ОРОЛЦОН ХОР ХУТГАЖ, ХООРОНД НЬ ЯС ХАЯЖ ДУНДААС НЬ АШИГ ОЛДОГ МУУ АРГАТАЙ Л ДАА. ЭНЭ НЬ ТЭДНИЙ ГЭМ БИШ БАРАГ ЗАН НЬ БОЛЧИХСОН ДОО. ТИЙМ Л УЧРААС СОЁЛТ ЕВРОПОД ХӨӨГДӨЖ НҮҮРЭЭ БАРААД, МАНАЙ ХЭДЭН ЭРГҮҮ ДАРГА НАРЫН ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЧИХ САНААТАЙ ГЭТЭЖ БГАА ЦАРАЙ НЬ Л ДАА! К КК
Чи тэр Баруунаасаа юмуу Америкаас онгоцны түлш авчирч шаглахгүй юу. Онгоцны түлш онгоцоор ачаад ир за юу
Тэнэг илжиг юм даа.
Бид л арчаагүй болохоор Орос биднээр яах вэ дээ
Туваан бол урвагч дүлзэн
Хөрш улсуудад Оросуудын зүгээс явуулж буй "гибрид дайн" гэдэгт худ�##� мэдээлэл цацаж, хөрш орны иргэдийг төөрөгдүүлэх, барууны орнуудын эсрэг үзэлтэй болгох, ОХУ-ыг шүтэн бишрэх үзэл суулгахад чиглэдэг!! Монгол шиг мулгуу ард түмэнтэй улс Оросын зууш болох амархан гэдгийг оросууд сайн мэддэг! Манай нөлөө бүхий улс төрчдийг өөртөө элсүүлэн улсынх нь эсрэг маш хүчтэй ажиллуулж, хорлон сүйтгэхдээ гарамгай!!! Манай дуракууд ч нээнтэг ихтэй, мөнгөнд нугасгүй болохоор амархан эслэгддэг!! Гантөмөр, Туваан нар шинээр элссэн бололтой?? Женко ч яахав, хуучин туршлагатай, Оросын т�##�ын ахмад зүтгэлтэн!!!
Одоодоо өөр гарг�##�гаа �##�га мэдсээр байж ард түмэнээ т�##�цуулж улс орноо сүйрүүлэх зорилго тавиад байгаагийн цаад учиг нь юу байна
Консервын лааз хийж чадахгүй байж 70 жил коммунизм гээд бараагүй , ардчил�##� гээд 40 жил бензин ч хийж чадаагүй.Та нар Тэмцэл УСК-д Гүржав дүүдээ "Буянтын гуанзанд зөөгч хий, Гэдэс цатг�##�ан мөр бүтэн " гэдэг шиг тэр бензинээ дуугүй л оросоосоо ав.
ОРОСООС ӨӨР ХААНААС АВАХ ВЭ РОСНEФТЬ ТЭЙ ОЛОН ЖИЛИЙН ХАРИЛЦААТАЙ НАЙДВАРТАЙ НИЙЛҮҮЛЭГЧ
Оросуудыг хорчин энэ тэр гэж байгаа хүн өөрөө шатахуун оруулаад ирээч чадахуу худлаа сэвэхээ боливол таарна
Туваан ингэж хэлнэ гэж байх уу.