НИЙГЭМНийгэм мэдээ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан гал түймрийг цурманд орууллаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд /2025.04.28/ гарсан ой, хээрийн гал түймрийг өнөөдөр өглөөний 09:12 цагт цурманд орууллаа.

Түймрийг бүрэн унтраахаар Сэлэнгийн аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагааннуур, Түшиг сумын мэргэжлийн анги, Тариа бригадын иргэд ажиллаа. Хиймэл дагуулын зургаар урьдчилан байдлаар түймрийн улмаас 7 мянга гаруй га талбай шатсан хэмээн үзэж байгаа юм.

Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр 2025 оны тавдугаар сарын 01-ний 08 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумдын нутгаар үүлэрхэг, хур тунадас ороогүй, салхи хойноос 5-8 м/с, зарим үед 10-14 м/с хүрч ширүүсэж, агаарын температур +5...+7 градус дулаан байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ОРХОНБАЯРАА ТЭР СУМ ЧИНЬ ХАЙЛЛАА ЯВААЧ ОЧИЖ УНТРААЧИХААД ИР УС ҮҮРЭЭД ГҮЙ САЙХАН БЭЛТГЭЛ БОЛНО ЯВ ЯВ ЧАМАЙГ ДАГАДАГ БӨХӨНЦӨРҮҮД ЗӨНДӨӨ БАЙГАА БИЗ ДЭЭ?

Back to top button