УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Иргэд хотын даргаа шүүмжилдэг ч өөрсдөө сонгодог байх өргөдөлд 8,217 гарын үсэг зурав

Нийслэлийн Засаг даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тус өргөдлийг Сэржмядагийн Түвшинбилэг гэх иргэн санаачилсан байдаг.

Гарын үсгийг 2025 оны дөрөвдүгээр сарын 25-аас эхэлж цуглуулсан бөгөөд 2025 оны тавдугаар сарын 25-нд хаагдах юм байна.

Одоогоор энэхүү өргөдлийг 8217 иргэн дэмжиж, гарын үсгээ зураад байна. Улаанбаатар хотын иргэд асуудал гарах бүрт амны уншлага мэт "Х.Нямбаатар аа" гэж орилно, хотын дарга болохгүй байна иргэд өөрсдөө сонгомоор байна гэхбайр сууриа сошиалд илэрхийлцгээдэг.

Гэтэл D-parlament цахим өргөдлийн системд тус өргөдөл байршаад таван хоног өнгөрч байгаа ч дөнгөж 8217 хүн л гарын үсэг зураг. Угтаа 100 мянган иргэний гарын үсэг цуглаж байж тухайн асуудлыг хэлэлцэх юм.

Тус өргөдөлд, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонголтоор сонгодог болгох хуулийн шинэчлэлийн төслийг Монгол Улсын үндсэн хуулийн 58, 62 дугаар заалтууд, Сонгуулийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудын заалтуудад шинэчлэн оруулах хуулийн төслийг УИХ-аар батлуулах шаардлагатай.

Улаанбаатар хотын даргыг сонгуулиар сонгодог болсноор ардчилал ба иргэдийн оролцоо нэмэгдэх, ил тод байдал хариуцлага сайжрах, хотын хөгжлийн бодлого тогтвортой болох төр засгаас хараат бус байх зэрэг олон давуу тал үүсэх тул хотын иргэд бид өөрсдийн амьдралд шууд нөлөөлөх энэхүү чухал албан тушаалыг өөрийн сонголтоор сонгох эрхээ олж авах шаардлагатай гэж үзжээ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох

Замбараагүй урсг�##�аараа байсан Улаанбаатарыг зангарга гаргаж эмх цэгцэнд нь оруулахгүй бол болохгүй байхаа хийж байгаа ажил нь цөөн тооны дураараа дургидаг хүмүүст та�##�агдахгүй байгаа байх эмх цэгцтэй өнгө үзэмжтэй соёлтой амьдармаар байна ш дээ би л лав дэмжиж байгаа эсэргүүцэл бол байх харин төлөвлөсөн хөрөнгөө зөв хэмнэлттэй оновчтой зарцуулах нь чух�##�.

иргэн
иргэн

АЖИЛ ХИЙЖ АЛДАЖ ОНОЖ, ХИЙЖ БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ ЦУЦАЛТГҮЙ ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙГААГ ИРГЭД ХАРЖ ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ ӨГЧ САЙШААЖ БАЙГАА НЬ ОЛОНХИ. хЭН ЭНЭ САНААЧЛАГА ГАРГАЖ ҮЙМҮҮЛЖ БАЙГАА НЬ СОНИН. зОРИГТОЙХОН ӨӨРСДИЙНХЭЭ НЭРИЙГ ХЭЛЭЭД ИЛ БОЛООЧ. хЭН ДЭМЖИЖ БУЙГ ХАРАХ СОНИН БНА.

Зочин
Зочин

Өөрсдөө сонгочихвол хэнийгээ шүүмжлэх юм бэ. Өөрийгөө юу, эсхүл эсрэг сан�##� өгсөн бусдыгаа юу. Бөглөрч түгжирч, утаанд мансуурч хордож байж хоорондоо хуваагдах л дутаж гэнэ. Ядаж бухимдлаа ний нуугүй гаргадаг дээрээс томилсон мешокыг үлдээ л дээ.

Холбоотой мэдээ

Back to top button