АНУ, Украины газрын ховор металлын тохиролцоо ашиг олтлоо удна гэв

АНУ болон Украины гарын үсэг зурсан газрын ховор металлын тохиролцоо санхүүгийн үр өгөөжөө өгч эхлэхийн тулд олон арван жил шаардагдана гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хөрөнгө оруулагчид дайнд нэрвэгдсэн тус улсад шинэ уурхай бүтээн байгуулахад хэд хэдэн асуудалтай нүүр тулгарна.
Канад, Австрали зэрэг уул уурхайн салбар хөгжсөн орнуудад стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал олборлодог уурхай хөгжүүлэхэд 10-20 жил шаардлагатай байдаг гэж салбарын мэргэжилтнүүд пүрэв гарагт /2025.05.01/ мэдэгджээ.
Украин дахь ихэнх ашигт малтмалуудын ордууд эдийн засгийн хувьд ашигтай гэдгийг батлах мэдээлэл хомс байдаг. Үүн дээр нэмэгдэн гурван жилийн дайны улмаас эрчим хүч, нийлүүлэлтийн дэд бүтэц нь сүйдсэн оронд хөрөнгө оруулахаас компаниуд цааргалж магадгүй юм. “Benchmark Minerals Intelligence” зөвлөх компанийн ашигт малтмалын албаны дарга Адам Уэбб “Энэ их ашигт малтмал Украинаас гэнэт нисэн гарч эхэлнэ гэж бодож байгаа бол мөрөөдөл. Дайнгүй орнуудад чухал ашигт малтмал байхад Украинд хөрөнгө оруулахыг зөвтгөх нь хэцүү байх болно” хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
�##�и�##�агч эх орноо худолдаж эхэллээ