Улс төрийн мэдээ
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг сайжруулна

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжсэн билээ.
Чуулганаар хэлэлцүүлэх үед УИХ-ын гишүүдээс хуулийн ерөнхий агуулга, заалтуудад санал, шүүмж хэлсэн. Хуулийн төслийг хэвлэл мэдээллийг байгууллага гэж юуг тодорхойлсон буюу институци руу чиглүүлсэн байдлыг илүү ойлгомжтой болгох, зарим заалтуудыг илүү тодорхой байдлаар тусгах тал дээр хуулийн төслийг сайжруулах асуудлыг мөн хэвлэл мэдээллийн салбарынхан онцолсон билээ. Иймд хуулийн төслийг сайжруулан боловсруулах ажлын хэсэг байгуулсан бөгөөд үүний дараа УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.