УЛС ТӨРУлс төрийн мэдээ

2023 онд халсан 13А маягтыг цахимд шилжүүлэн сэргээхийн учир юу байв

Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх тогтолцоо буюу бидний хэлж заншсанаар 13А маягтаар сум, өрх, тосгоны эрүүл мэндийн төвд оношилж, эмчлэх боломжгүй өвчтөнийг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэх, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт оношилж, эмчлэх боломжгүй тохиолдолд төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт шилжүүлдэг.

Энэ нь тусламж, үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэх, иргэд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ авахад үүсэх хүлээгдэл, чирэгдлийг бууруулах ач холбогдолтой. Энэ харилцааг 1998 оноос 13А маягтаар зохицуулж ирсэн боловч өнөө хүртэл хэрэгжиж хэвшээгүй ирсэн байна.

Эргэн сануулбал, 2023 онд 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбоотойгоор анхан шатны эрүүл мэндийн байгууллагад үзүүлэхгүйгээр шууд 13А маягт авна гэдэг ойлголт бий болж иргэдийн дунд чирэгдэл, бухимдал үүсгэж байв

Тодруулбал, бодит амьдрал дээр энэхүү зохицуулалт нь иргэдийн хувьд ялгамжтай хэрэгждэг байсан. Тухайлбал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төмөр замын төв эмнэлэг нь өөрийн салбарын алба хаагчид, тэдний ар гэр, ахмадуудад 13А маягтгүйгээр үйлчилгээ үзүүлдэг байсан.

Түүнчлэн манай улсад эх, хүүхдийн эрүүл мэнд төрийн онцгой ивээлд байдаг учраас жирэмсэн эх, хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ мөн л 13А маягтыг шаарддаггүй.

Дээрх тодорхой асуудлуудад үндэслэж хоёр жилийн өмнө бүх иргэнд адил тэнцүү хандах боломж олгох, иргэддээ ялгамжгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлж байх зарчмыг үндэслэн 13А-г халах нь зүйтэй гэж үзсэнээр эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэхэд тус маягтыг цаашид шаардахгүй болсон.

Тодруулбал 2023.10.04-ний өдрөөс иргэд 2, 3 дугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхдээ, шинжилгээ өгөхдөө өрх, дүүргийн эмнэлгээс 13А маягт бичүүлэхгүй, шууд үйлчлүүлэх боломжтой болсон байдаг.

Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан,

"13А маягт байхгүй болсноор иргэн 1, 2, 3 дугаар эмнэлэг, ХСҮТ гэх мэт төв эмнэлгүүдэд шууд өөрсдөө очоод үзүүлдэг болсон. Гэтэл тэр нь сум өрхийн эмнэлэг, аймгийн эмнэлэгт үзүүлээд эмчлүүлэх боломжтой зүйл байдаг ч юм уу. Ачааллын тэнцүү хуваарилалтын систем алдагдсан.

13А-г цаасан хэлбэрээр явуулах нь иргэдэд их төвөг, чирэгдэлтэй. Эрүүл мэндийн цахимжилт том өөрчлөлтийг хийж байгаа. Иргэдийн төрсөн цагаасаа эхлэн нас барах хүртэлх бүх мэдээ, мэдээлэл нь хадгалагдаж байдаг. Шаардлагатай бол эмч нь харах боломжийг бүрдүүлж байгаа. Энэ хүрээнд бид 13А-г бүрэн утгаар нь цахим болгоно. Энэ оны зургаадугаар сарын 1 гэхэд туршилтын хугацаа дуусаж хэрэглээнд нэвтрүүлнэ. Өрх, сумын эмнэлэгт очиж үзүүлсэн хүмүүс дараагийн шатлалын эмнэлэгт очих болоход хэн гэдэг эмчид, хаана, хэдэн цагт очиж үзүүлэх вэ гэдэг цагийг нь анхан шатны эмнэлгүүд нь авч өгөөд явуулдаг эзэнтэй тогтолцоо руу шилжинэ. Ингэхгүй бол та нэгдүгээр төв эмнэлэгт очиж үзүүлэх юм байна гээд явуулчихдаг. Нөгөө хүн орон нутгаас ирээд цаг авах гэж долоо хонодог. Үзүүлчхээд долоо хонодог. Дахиад шинжилгээгээ өгөх гэж долоо хонодог. Энэ мэт нэгээс хоёр сарыг Улаанбаатарт өнгөрүүлээд, тэр нь тухайн иргэнд санхүүгийн дарамт болж байна. Үүнийг шийдэх шийдлийг бид гаргасан. Зургаадугаар сарын 1-нээс хэрэгжээд эхэлнэ" гэж чуулганы танхимаас хэлэв.

Ингээд харвал иргэд хоёр болон гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхийн тулд эхлээд заавал анхан шатны эмнэлэгт үзүүлнэ. Үүний дараа шаардлагатай гэж үзвэл тухайн анхан шатны эмнэлгээс дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлж, өвчтөнд цаг авч өгөх юм байна. Ингэснээр үзүүлэх гэж урт хугацаанд иргэд хүлээдэг байдал өөрчлөгдөж анхан шатны эмнэлгүүд хариуцлагажина гэж үзжээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
5 сар 2, 2025 12:57

ээ мэдэхгүй анхан шатны эмнэлэгүүд хэцүү дээ манай өрх гэхэд 5 эмчээс 2 нь ажиллаад гадуур гээд �##�га болдог та эхэлээд ахан шатаа сайн болгомоор байна шүү

Сэтгэл
Сэтгэл
5 сар 2, 2025 13:35

Энэ ёстой б�##�ай сайд уу урд улны ажлаа давтаад иргэдээ дахин чирэгдүүлэхнээ өвчтөн 13 а болж үрэгдэнээ

Зочин
Зочин
5 сар 2, 2025 14:15

анхан шатны эмнэлгүүд нь санхүүжилтгүй болсон гээд хэл ам татаад байсан, одоо бүр иргэд эмнэлэгт үзүүлж чадахаа байнаа гэсэн үгүү?

Зочин
Зочин
5 сар 2, 2025 14:36

ӨӨ НОВШОО ХӨДӨӨНИЙ ИРГЭДДЭЭ Л ХЭРЭГЛЭЭЧ ХОТЫН ХҮМҮҮС ЭНЭ МАЯГТААР ЧИНЬ ЯАХЫН УЛАМ ХҮНД СУРТАЛТАЙ БОЛДОГ ЮМ БИЛЭЭ.ЯАВАЛ ИРГЭДДЭЭ АЧААЛАЛ ӨГӨХ ВЭ? ГЭЖ БОДОЖ ХОНОДОГ БОЛЖЭЭ ЭНЭ МӨНХСАЙХАНЫГ БАЯНӨЛГИЙ АЙМГИЙН САГСАЙ СУМЫН ЭМЧЭЭР ЯВУУЛЧИХАА ТЭНД ОЧООД ГАЛЗУУРАХЫГ НЬ ХАРЬЯА ӨӨРИЙГӨӨ САЙД ГЭЖ ИТГЭЧИХЭЭД ЯВААД БАЙНА ХҮЧИТ ШОНХОР ЗАХЫГ БОЛ АТГАЖ БАЙНА ЭНЭ ТОГТМОЛЫХОН

Зочинзочин
Зочинзочин
5 сар 2, 2025 15:07

Зөв хөдөөний хүмүүс маш их хохирдог сэргээж байгаад нь баяртай бнаа

Зочин
Зочин
5 сар 3, 2025 08:35

Бүүр нэг яаж чирэгдүүлж, яаж энэ нөхдүүдийг зовоох вэ гэж л боддог юм бишүү эд нар. Өөр олигтойхон хийчих юм сэдэж ч чадахгүй. Өмнө байж бгаад �##�га болгосон юмаа хийх юм даа. Зайлуул.

Зочин
Зочин
5 сар 3, 2025 19:03

Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n

Холбоотой мэдээ

Back to top button