Улс төрийн мэдээ

Хоосон танхим: Д.Амарбаясгалангийн хувьд хүний эрх биш С.Магнайсүрэнгийн томилгоо чухал

УИХ гэдэг институц ер томоохон чухал асуудлыг ирц, олон нийтийн хэлэлцүүлэг, олон ургальч байдлаар авч үзэхээ больжээ. Арав гаруй жилийн өмнө УИХ-ын эмэгтэй гишүүнээс уучлал гуйж болдгийг харуулсан жишээ бий. Энэ Д.Тэрбишдагва гишүүн ИЗНН-аас парламентад сууж байсан С.Оюунаас, зүй бус үг хэллэгээр хэлсэндээ уучлал хүсэн, цэцэг хүргүүлсэн тухай яриа юм. Есөн үсэгтэй “Уучлаарай” гэдэг үг хэлэх зориг Ерөнхий сайдад дутсан гэхэд парламентын гишүүдийнхээ бие даасан байр суурийг, жендерийн тэгш байдлыг хамгаалах эрх бөгөөд үүрэг Д.Амарбаясгаланд байв. Гэвч тэр тэгээгүй, “Гишүүд хэндээ эрхлээд байгаа юм” гэж хэлээд ХЭҮК-ын тайлан тэргүүтэй олон чухал асуудлыг шууд МАН-ын хэдэн гишүүний дунд “туушиндаж” байна.

Энэ шинэ үзэгдэл биш. Өнгөрсөн сард ҮАГ-ын даргаар С.Магнайсүрэнг оруулж ирэхдээ Төсвийн байнгын хороо хаалттай хуралдсан. Эхний санал хураалт эсрэг гарсан ч дахин санал хурааж, нэг саналын зөрүүтэйгээр энэ сарын 7-ны лхагва гарагт нэр дэвшигчийн сонгол зохион байгуулах шийдвэрт хүрсэн. ҮАГ-ын дарга буюу Ерөнхий аудиторыг УИХ-ын даргын санал болгосноор санал болгодог билээ. Харамсалтай нь хүний эрхийн асуудлыг хоосон, ханхай танхимд хэлэлцсэн бол С.Магнайсүрэнг ирц бүрэн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар, тун ч ажил хэрэгчээр хэлэлцчихсэн байдаг.

Тавдугаар сарын 7-нд болон нэр дэвшигчийн сонсголд ч бас сөрөг хүчний дуу хоолой хязгаарлагдах уу, өнөөдрийнх шиг аг жиг оргин асуудлыг шийдэх үү. Үндсэндээ дараагийн зургаан жилийн турш төрийн холбогдолтой бүх байгууллагын үйл ажиллагаа, санхүү мөнгөний асуудалд хөндлөнгийн хяналт тавих асар хариуцлагатай албан тушаалыг бид сонгох гээд байна.

Атал С.Магнайсүрэн Д.Амарбаясгалантай нэг нутаг, ойрын нь хүн. Бусдаар ийм чиглэлээр ажиллаж байсан мэдлэг туршлагаар маруухан, сүүлийн 10 гаруй жилд ердөө яамдын Төрийн нарийн бичгийн даргын албыг холин сэлгэн томилогдож ирсэн хүн. Нөгөө талаас Төрийн нарийн бичгийн дарга бол цэвэр улс төрийн томилгоо болж явдаг. Татаасны хүмүүс очдог. Очсон хойноо ч төрийн албанд томилгоо “шахдаг” төвөгтэй хүмүүс бол Төрийн нарийн бичгийн дарга нар билээ.

Дээр нь Хөгжлийн банкны хэргээр ял шийтгэл хүлээх эрсдэл С.Магнайсүрэн дээр байгаа. Түүнийг цагаатгасан ч Улсын дээд шүүх энэ шийдвэрийг оны өмнө хүчингүй болгосон. Цагаатгасан нь үндэслэлгүй байх тодорхой нөхцөл, үйл баримт бий учраас л Улсын дээд шүүх ингэж шийдсэн байж таарна, энэ бол логик дүгнэлт. Тийм ч учраас Хөгжлийн банкны хэргээр дахин шүүгдэхийнхээ өмнө энэ сард ҮАГ-ын дарга болчихвол шударгаар шийдэгдэх үү. Ийм эрсдэл хүлээж том албан тушаалд томилж болох юм уу. Дав.Цогтбаатарыг хамгаалж болж байгаа шигээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хуулийн дээгүүр давж гишгэж чадна гэж үү.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Za idej uusan, halaa selgee shahaa ntr yrihiin bol mongold ner tsever hun barag bhgui dee... Ih hurliin gishuud n hurtel jagsaalt nereer orj irj baigaa n namiin shahaa bishuu te... galzuurtsgaagaad baigaarai kk

Зочин
Зочин

Чимээгүй идэж уугаад сурчихсан гар шүү дээ

Зочин
Зочин

Нутаг усаараа нийлээд тоглох юм бна даа

Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Ха ха ха
Ха ха ха

УИХ-ЫН дарга их сонин гар. Хор найруулагч, мөнгө идэгч юм биш үү

Холбоотой мэдээ

Back to top button