СПОРТ
Хасын Хүлэгүүдэд эх орондоо хийх гурван тоглолт үлдлээ

Өчигдөр /2025.05.04/ BCL-ийн урьдчилсан шатны гурав дахь тоглолтыг Хасын Хүлэгүүд баг хийв. Тэд Тайландын "Hi-Tech Basketball Club" багтай учраа таарч 63-59 харьцаагаар хожлоо.
Ийнхүү Хасын Хүлэгүүд зочлон тоголсон гурав дахь тоглолтдоо хожиж хэсгээ тэргүүлж эхэллээ. Тэд эхний тоглолтдоо Тайванийн "New Taipei Kings" багийг, хоёр дахь тоглолтдоо Сингапурын "Adroit" багуудыг илүүрхсэн билээ.

Хасын Хүлэгүүд үлдсэн гурван тоглолтоо тавдугаар сарын 12-15-ны хооронд Монголдоо хийнэ.
Харин А хэсэгт Монголын Бишрэлт Металл баг 4 оноотой дөрөвдүгээр байрт бичигдэж байна.
Тэмцээний хэсэг тус бүрээс хоёр баг шигшээ шатанд шалгарч BCL Asia тэмцээнд оролцох хоёр эрхийн төлөө тоглоно.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.