УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Баярмаа Ерөнхий сайдын уучлалыг хүлээн авсан ч цаашид шүүмжлэх зүйлээ шүүмжилнэ гэв

Одоогоос 10 хоногийн өмнө /2025.04.25/ УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн ажлын хэрэгжилтийн талаар танилцуулж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгсөн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, "Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл хасахтай явж байна. 353 тэрбумын алдагдалтай. Гол нэр төрлийн бараа нүүрс юу болчхоод байгааг бид бүгд мэдэж байна. Үнэ нь 50 гаруй ам.доллароор буурчихна. Алтаар нөхнө гэж байгаа ч алт чинь бас буурчихлаа. 45-50 хувийг нь нүүрс бүрдүүлж байгаа ч буурчихсан. Ирээдүй гэдэг нэр хочийг бид яриад байдаг. Гэтэл өнөөдрийн амьдралыг та мэдэж байна уу. Баялгийн сан гэж ярихаасаа илүү өнөөдрийн энэ ард түмний амьдралыг та яая гэж бодож байгаа вэ. Гадаадын хөрөнгө оруулалт дээр ямар бодлого барьж байгаа юм бэ" гэхчлэн асуусан байдаг.

Хариуд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Заа, С.Баярцогт даргын асуултад хариулъя. Улстөржиж байгаа учраас би бас улстөржиж хариулъя. Яг бодитоор Хөгжлийн банк ямар болчихсон байлаа. "Эрдэнэт"-ийн 49, стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод юу болчихлоо. Энэ байдлыг цэгцлэхэд нэлээдгүй хугацаа орсон. Би үүнийг ярихгүй л яваад байгаа юм. Одоо стратегийн ордуудын материалууд орж ирэхээр өөрсдийнхөө хийсэн зүйлийг сайн харна биз. Гэхдээ би өөртэй чинь юм ярихгүй. Цаана чинь үг хэлүүлээд байгаа тэр нэг хэдэн нөхдөд хэлэхэд "Би байр сууриасаа хазайхгүй". Сүүлийн 20 гаруй жил бантан зуураад, өмч хувьчлалыг будаа болгочихсон зүйл удахгүй материалаар орж ирнэ. Залуу хүн байж, хүний өмнөөс битгий хачин юм яриад бай" гэсэн.

Эл асуудал олны анхаарлыг татаж, Ардчилсан нам чуулганы хэлэлцэх асуудлуудаас завсарлага авах хүртэл гүнзгийрсэн. Учир нь Л.Оюун-Эрдэнийг Ж.Баярмаагаас уучлал гуйтал чуулганы хуралдаан болон хэлэлцэх асуудалд оролцохгүй хэмээн мэдэгдээд байв. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас Ерөнхий сайд өнөөдөр уучлал гуйжээ.

Энэ тухай Ж.Баярмаа: Ерөнхий сайдтай бүлгийн дарга бид хэдтэй уулзахад өмнөх түүхүүдтэй ярилцсан. Хаа хамаагүй хүнтэй холбоод байгаа юм бэ гэдэг асуудлаа хэлсэн. Танд хүмүүс буруу мэдээлэл өгсөн байж магадгүй гээд тайлбарласан. Уучлалт гуйсан. Гүтгэлэг гэдэг өөрөө хэмжээ хязгаартай. Би өмнө нь төсвийг шүүмжлэхэд намайг өвчтэй гэж яриад эхэлсэн. Өнөөдөр бол 10 дахь хоног дээрээ миний хүүхдийн зургийг тавиад гүтгэсэн учраас би гомдол гаргаж, ханддаг газар нь хандана. Иргэд шүүмжлээд хүрэхгүй байгаа учраас бид танхимд байгаагийн хувьд шүүмжилж байж л урагшилна гэж боддог. Бурууд би үргэлж хурц байна. Би таны уучлалыг хүлээн авлаа. Гэхдээ би шүүмжлэх зүйлээ шүүмжилнэ.

Бид хоёрт ямар нэг хувийн асуудал байхгүй. Хамгийн Засгийн газрыг чинь дэмжиж ажиллана аа гэдгээ хэлсэн. Ерөнхий сайд ч мөн хамтраад ажиллаач гэж хэлсэн учраас хамтарна, гэхдээ шүүмжлэх зүйл дээрээ шүүмжилнэ гэдгээ ч илэрхийлсээр байгаа. Намайг С.Баярцогттой холбосон өчнөөс олон юм ярьсныг би хэлье. Ямар ч байдлаар тэр хүнтэй холбоогүй. Ахыг маань хүртэл 20 жилийн өмнөх явдлаар нь сөхөж ярилаа. Охинтой минь холбоотой асуудлыг би тагнуулд өгнө. Бусдыг нь би цагдаад хандана" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох

за яршиг баялагын санг дэмжихгүй байгаа хүүхнийг тэгээд зөв гэхүү жагса�##�тын муу шулам авгай үндэсний дархлааг устгах ажиллагааг гардан зохион байгуулж наадам хийлгээгүй хүүхэн шүү

Зочин
Зочин

АХ НЬ ТЭГЭЭД БААХАН ХҮН ЛУЙВАРДААД ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА ЮУ? ХӨӨШ ЭНЭ АВГАЙ НЭЭРЭЭ ГОЁ ЧААЛАА ШҮҮ ОЮУНАА ТЭГЭЭД ӨМНӨ НЬ СӨХӨРЧ СУУГААД АЛГАА ХАВСРААД БУУГААД ӨГЧИХӨЖ БАЙГАА ЮМ УУ? ЭЭ ВАНДАНЛХАМАА ИЙМ ЮМ БАС БАЙДАГАА КӨК ТЕНГЕР ЧИ БАЙТУГАЙ ЧАМААС НЬ ЦААДАХ НЬ УЛИН ХУЦАЖ ХОНИН ЖОРООЛООД БАРААГҮЙ ЮМ ДАА.АРГАГҮЙ Л ОРЧИН ЦАГИЙН МАНДУХАЙ ЮМ АЛТААР УРС

Хүн
Хүн

Эрх авгай

Зочин
Зочин

Юугий нь шүүмжилдэг юм 30 жил мафи болсон.луйвар хулгайг засах гээд л зоригтой явж байна

Зочин
Зочин

Шүүмжлэх биш харин дэмжих хэрэгтэй

Зочин
Зочин

Hujaa avgai tur samrahgui shuu.z##l ps#a

Зочин
Зочин

Гол нь Баярмаа гишүүн хэний хүн гэдгийг зарласан нь сонин байв.

Зочин
Зочин

OYU tolgoid ajildag bayrmaan shorongiin horidol devesger

Зочин
Зочин

Луйварчин Мэндбаярын дүү Баярмаа гэж авгайгаас уучл�##� гуйчихсан уу!

Зочин
Зочин

Ажилдаа ирээгүй хүн ц�##�ингаа авахгүй биз дээ

Баярмаа
Баярмаа

Жагса�##�тын жингэр гээд нэртэй болсон байна энэ чинь

Дэл
Дэл

Золбин гөлөг

Холбоотой мэдээ

Back to top button