Ж.Хатанбаатараас авсан "Элэг судлалын клиник төв"-өө ₮4.5 тэрбумаар засварлана

30 жилийн туршид "Элэг"-ний Ж.Хатанбаатарын эзэмшилд байсан Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн барилгыг Нийслэл эргүүлэн авсан байдаг.
Улмаар ашиглалтын хугацаа дууссан, засварлах шаардлагатай гэх дүгнэлт гарсан учир тухайн эмнэлгийн үйл ажиллагааг зогсоож, дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс засвар дуустал Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн харьяа Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах салбар амбулаторид түр хугацаагаар шилжүүлэх шийдвэр гарсан.
Тэгвэл засварлах шаардлагатай гэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвөө хэчнээн өртгөөр засварлах бол?
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас уг төвийг засварлахтай холбоотой 4.5 тэрбумын өртөгтэй тендер зарласан байна. Тухайлбал, энэ онд санхүүжих өртөг нь 2.2 тэрбум төгрөг. Нийт санхүүгийн эх үүсвэрээ орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас бүрдүүлэхээ мэдэгдлээ.

Харин “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийн гүйцэтгэх захирал А.Дэлгэрбаяр “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын салбар хяналтын байцаагч нарын дүгнэлтээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэвийн явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Ийнхүү их засвар, шинэчлэлтийн хүрээнд гадна, дотор тохижилтыг орчин үеийн хэв маягтай болгохоос гадна шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчилнэ. Цаашид эмнэлгийн үйл ажиллагааг өргөжүүлж, хүүхдийн 100 ортой тасаг, 12 төрлийн кабинет, дотрын эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөж байна” хэмээсэн.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эхний хөрөнгө оруулах гэсэн байх юм засвар хийх хугацааг нь заагаагүй юм уу?
Энэ ямар их монготэй юм бэ дандаа л тэрбум гэж ярих юм хэдэн зуун сам л хангаттай штээ