Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил Газын зурвасыг бүрэн эзэлж магадгүй

Израилын дайны засгийн газар Газын зурвасын тухай төлөвлөгөө боловсруулсан байна. Тэрхүү төлөвлөгөөг засгийн газрын сайд тодорхойлохдоо нь тус бүсийг бүрэн эзэлж, хүмүүнлэгийн тусламжийг хянах тухай гэжээ. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху даваа гарагт /2025.05.05/ мэдэгдэл хийхдээ Хамас бүлгийн эсрэг хийх өргөтгөсөн довтолгоо эрчимтэй явагдах болно хэмээсэн юм.

Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх долоо хоногт Ойрх дорнодод хийх айлчлалаа дуусгах хүртэл энэхүү үйл ажиллагааг эхлүүлэхгүй гэж Израилын батлан хамгаалахын албан тушаалтан хэлжээ. Израилын хэвлэл “Kan” уг ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй хүмүүсийг иш татан мэдээлэхдээ шинэ төлөвлөгөө нь аажим хэрэгжиж, олон сар шаардагдана гэсэн байна.

Гуравдугаар сард Израил, Хамас хоёрын гал зогсоох тохиролцоо нуран унасны дараа Израилын зэвсэгт хүчин цэргээ Газын зурвас руу оруулсан. Хуурай газрын ажиллагаа дахин явуулж эхэлснээс хойш Израил тус бүсийн газар нутгийн гуравны нэг орчмыг хяналтдаа авчээ. Үүний улмаас Газын зурвасын оршин суугчид нүүн суурьшиж, эзэлсэн газартаа харуулын цамхаг, ажиглалтын постууд барьсан байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button